Япон ирэх зун Токиогийн олимпийг зохион байгуулахаар "шийджээ"

2020-09-27 10:57:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Суга Япон улс 2021 оны зун Токиогийн Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулахаар хатуу шийдсэн гэж мэдэгдэж, энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ дайчлах болно гэдгээ мэдэгджээ.

Ёшихидэ Суга 25-нд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн 75-р чуулганы Ерөнхий мэтгэлцээн дээр хэлсэн үгэндээ дээрх мэдэгдлийг хийж хэлэхдээ "Ирэх зун Япон улс Токиогийн Олимп, Паралимпийг зохион байгуулахаар хатуу шийджээ. Энэ бол хүн төрөлхтөн шинэ коронавирусийн тахлыг ялан дийлж байгаагийн бэлгэдэл юм." гэжээ.

Энэхүү видео илтгэлд Ёшихидэ Суга бас "Та бүхнийг аюулгүй Олимпын наадамд угтан авахын тулд цаашид бүх хүчээ дайчлах болно" гэжээ.

Гэсэн хэдий ч Японд цар тахлаас урьдчилан сэргийлэх байдал өөдрөг биш байна. Хэдийгээр хүмүүсийн өдөр тутмын амьдрал үндсэндээ хэвийн байдалдаа орсон ч Ковид-19 тахлаар батлагдсан тохиолдлуудын тоо өндөр хэвээр байна. Токио хотод 26-ны өдөр батлагдсан шинэ тохиолдлуудын тоо 270-д хүрсэн байна. Энэ бол сүүлийн 7 хоногт Токиод тохиолдсон хамгийн шинэ бүртгэл болох юм. Батлагдсан нэмэлт тохиолдлын тоо анх удаа 200 давсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ