​АНУ-ын компаниуд Трампын засгийн газарт гомдол гаргажээ

2020-09-27 15:27:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ройтерс 9-р сарын 26-нд мэдээлэхдээ, сүүлийн хоёр долоо хоногт Тесла, Форд, Таргет, Валгрийн, Хоүм Депот зэрэг Америкийн 3500 гаруй компани Трампын засгийн газарт гомдол гаргаж, Хятадад үйлдвэрлэсэн 300 сая гаруй ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж хураах нь “Хууль бус” юм гэжээ.

Эдгээр гомдлыг Америкийн олон улсын худалдааны шүүхэд дэвшүүлсэн бөгөөд АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер, АНУ-ын Гааль, хилийн хамгаалалтын газар Хятадын бараа бүтээгдэхүүнээс олон удаа гаалийн татвар нэмж төлүүлсэн бөгөөд худалдааны маргааныг хурцдуулсан гэж зэмлэн буруушаав.

Мэдээлснээс үзвэл, янз бүрийн ажил төрөл эрхэлж буй маш олон компаниуд гомдол гаргасан байна.

Их Британийн “Гуардиан” -нд мэдээлснээр, Тесла компани АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизерыг нэр заан зарганд мэдүүлсэн бөгөөд Нью-Йоркийн худалдааны шүүх АНУ-ын гаалийн нэмэлт татварыг хууль бус гаалийн татвараар таслан шийтгэж, төлүүлсэн гаалийн татвар болон хүүг буцаахыг найдаж байна гэжээ.

“Нью-Йок таймс сонин” нийтлэл гаргаж, Трампын засгийн газрын үйлдэл нь хэрэг дээрээ АНУ-ын иргэдээр нэмэлт татвар төлүүлж байгаа юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ