Хятад-АСЕАН чөлөөт худалдааны бүс нь дэлхийн хамгийн эрч хүчинтэй чөлөөт худалдааны бүсийн нэг болов

2020-09-27 20:52:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Худалдааны яамны сайдын туслах Ли Чэнган 27-ны өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад-АСЕАН-ний чөлөөт худалдааны бүс нь олон улсын хамгийн их амьжиргааны хүчинтэй чөлөөт худалдааны бүсийн нэг болсон гэжээ.

Тэрээр, энэ онд Хятад-АСЕАН-ний чөлөөт худалдааны бүс байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. 10 жилийн турш бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох, хялбарчлах ажлыг үр дүнтэй ахиулж, Хятад-АСЕАН-ний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа алтан үеэ угтан авсан юм. Хоёр талын худалдааны хэмжээ 2010 онд 292.8 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 641.5 тэрбум ам доллар болон нэмэгдэж, хөрөнгө оуулалт 2019 оны эцэс хүртэлх байдлаар 223 тэрбум ам долларт хүрч, худалдааны ерөнхий төлөв өөдрөг байдлаа хадгалсаар ирлээ. Хятадын тал АСЕАН-ий орнуудад хилийн чанадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 25 бүс байгуулсан бөгөөд АСЕАН нь өнгөрсөн онд Хятадын худалдааны хоёр дахь том түнш байснаа энэ онд хамгийн том түнш болсон байна. АСЕАН-ны орнуудтай хамтаар “цар тахалтай тэмцэн, чөлөөт худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Хятад-АСЕАН-ний эдийн засаг, худалдааны сайд нарын хамтарсан мэдэгдэл"-ийг нухацтай хэрэгжүүлж, Хятад-АСЕАН-ний чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг үргэлжлэн дэмжин, халдварын эсрэг хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтээс аж ахуйн нэгжүүд, ард иргэдэд улам их үр өгөөж хүртэн, улмаар бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын өсөлт, бүс нутгийн эдийн засгийг түргэн сэргээхэд илүү их үүрэг гүйцэтгэж ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ