"Шиньжяны асуудлаар Хятад улсыг харлуулах" гэсэн оролдлого гарцаагүй бүтэлгүйтнэ

2020-09-27 21:36:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан болсон Шиньжяны тухай ХКН-ын Төв хорооны ажлын 3 дахь зөвлөгөөн дээр Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, 2014 онд Шиньжяны тухай Төв хорооны ажлын хоёр дахь зөвлөгөөнөөс хойш Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилтыг бүх талаар дүгнэж, шинэ цаг эринд ХКН-ын Шиньжянд авч буй бодлогын талаар тодорхойлолт хийсэн бөгөөд Шиньжяны нийгмийн тогтвортой байдал, урт хугацааны амар амгалан байдлыг хамгаалах тухай ажлын ерөнхий байршуулалт хийсэн байна. Ши Жиньпиний хэлсэн үг Шиньжяны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон төдийгүй орон нутгийн ард иргэдийн сайн сайхан амьдрах итгэлийг нэмэгдүүлж, " Шиньжяны асуудлаар Хятад улсыг харлуулах" гэсэн АНУ-ын зарим улс төрчдийн оролдлого эцэстээ ямар ч үр дүнгүй, ялагдалд учирна гэдгийг дахин нотолсон байна.

Сүүлийн үе Америкийн зарим улс төрчид хэлбүү үзэл, дотоодын сонгуулийн дарамт шахалтаасаа болж, “хүний эрх” гэгчийг ашиглан, Шиньжянтай холбоотой олон төрлийн худал хуурмаг үг яриа тарааж, Хятадын Төв засгийн газраас Шиньжянд авч буй бодлогыг мушгин, Хятадын үндэстнүүдийн харилцааг өдөөн, Шиньжяны хөгжлийн ололт амжилтыг гуйвуулж, өөрийн ашиг сонирхлынхоо төлөө Хятад улсыг харлуулах оролдлого хийж байгааг хүмүүс анзаарсан байх ёстой. Тэгвэл Шиньжяны хөгжлийн байдал чухам ямар байна? Ши Жиньпин хэлсэн үгэндээ олон тоо баримтаар эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргаа, ядуурлыг бууруулах, Шиньжянд тусламж үзүүлэх зэрэг дөрвөн талаар ярьсан байна.

2014-2019 онуудад Шиньжяны ДНБ жилд дунджаар 7.2 хувиар өсөж, үндэсний дундаж түвшнөөс давсан байна. Оршин суугчдын хүн нэгбүрд ногдох дундаж орлого жилд дунджаар 9.1 хувиар нэмэгдэж, ядуурал үүсэх хэмжээ 19.4 хувиас 1.24 хувь болж буурсан бөгөөд 2020 оны эцэс гэхэд ядуурлыг бүх талаар арилгах зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн төвлөрсөн төсвөөс сүүлийн 6 жил дараалан Шиньжянд 2 их наяд гаруй юань санхүүжүүлж, Шиньжяны 19 хотод 96.4 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийснийг тоо баримтууд харуулж байна. Шиньжяны тухай Төв хорооны ажлын хоёр дахь зөвлөгөөнөөс хойш, тухайн нутгийн иргэд олон шаргуу хөдөлмөр, нийт улс орны дэмжлэгийн ачаар Шиньжяны нийгэм, эдийн засгийн хөгжил урьд өмнө байгаагүй амжилтанд хүрч, үндэстнүүдийн ард түмэн аз жаргалтай, амар амгалан аж төрөх итгэл найдвар улмаар нэмэгдсээр байна.

Урьд нь хүчирхийлэл, терроризмд байнга өртдөг байсан бүс нутгийн хувьд Шиньжяны урт хугацааны тогтвортой байдал нь түүний хөгжлийн хамгийн угтвар нөхцөл юм. ХКН-ын Шиньжянд хэрэгжүүлж буй бодлого, стратегийн ачаар тухайн нутагт гурван жил дараалан террорист хүчирхийллийн хэрэг гараагүй бөгөөд тогтвортой байдлын үр шимийг ард түмэн бүрэн эдэлж байна. Орон нутгийн тулгуур салбар болох аялал жуулчлалын ажил төрлөөр жишээлэхэд, 2019 онд давхацсан тоогоор 213 сая жуулчин хүлээн авснаар аялал жуулчлалын орлого 363 тэрбум 262 сая юаньд хүрчээ.

Ерөнхийд нь авч үзэхэд, хөгжил бол Шиньжяны урт хугацааны тогтвортой, амар амгалан байдлын үндэс суурь юм. Ажлын зөвлөгөөний үеэр Ши Жиньпин, “Шиньжяны хөгжлийн түлхүүр нь газар нутгийнхаа давуу талыг ашиглж, өөрийн нээлттэй байдлаа үндэсний нээлттэй байдалтай нягт уялдуулах явдал” хэмээн онцолжээ. Энэ нь Шиньжяны ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж болно. Шиньжян нь Торгоны замын эдийн засгийн бүсийн гол бүсэд оршиж, одоогоор Хятад-Европ чиглэлийн 3700 гаруй галт тэргийг ажиллуулж байгаа бөгөөд жилдээ дунджаар 80 гаруй хувиар өсөн нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ Шиньжян 17 орон, олон улсын 25 хот, дотоодын 88 хоттой агаарын тээврийн маршрут ажиллуулсан бөгөөд Хятадын агаарын тээврийн шугамын хамгийн нягтарсан бүс нутгийн сүлжээг байгуулсан юм. Ирээдүйд Хятад улс хөгжлийн шинэ төлөв байдлыг бүрдүүлэхийг дагалдан Шиньжяны бүс нутгийн давуу тал улам чухал үүрэг гүйцэтгэж, гадаадад нээлттэй хөгжих түвшин нь улам дээшлэх нь дамжиггүй.

Америкийн зарим улс төрчид Шиньжяны хөгжлийн ололт амжилтад байнга нүд улайдаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд хүний эрх, үндэстэн ястан, шашин шүтлэгийг ашиглаж, гутаан доромжих ажлуудыг хийсээр байна. 25-нд болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 45-р чуулганы ерөнхий санал шүүмжлэлд олон орны төлөөлөгчид Шиньжяны асуудлаар Хятад улсыг дэмжсэн үг хэлсэн бөгөөд холбогдох улс орнууд Шиньжянтай холбоотой асуудлын бодит үнэгийг хүндэтгэн, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг уриалсан юм. Одоогийн байдлаар 91 орны 70 гаруй эвсэл бүлгүүдийн 1000 гаруй хүн Шиньжянтай танилцах урилга хүлээж аваад байна. Терроризм, хэт даврагч хүчинтэй тэмцэх Хятад улсын туршлагаас олон улсын хамтын нийгэмлэг суралцах нь зүйтэй хэмээн улс орнууд мэдэгдээд байна.

Их уншсан

холбоотой мэдээ