Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг видео хэлбэрээр зохион байгуулна

2020-09-28 09:43:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, Их 20-ийн ээлжит дарга болох Саудын Араб 28-ны өдөр, энэ жилийн Их 20-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг 11-р сарын 21-ээс 22-ны хооронд видео хэлбэрээр зохион байгуулна гэж зарлажээ.

Саудын Арабын мөн өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар Саудын Арабын ван Салман онлайн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм байна. Дээд хэмжээний уулзалтыг энэ оны 3-р сард Их 20-ийн удирдагчдын Шинэ коронавирусийн уушгины хатгалгатай тэмцэх тусгай дээд хэмжээний уулзалт, мөн тэрчлэн 100 гаруй удааны сайд нарын уулзалт, ажлын хэсгийн уулзалтыг амжилттай зохион байгуулсан үр дүнд үндэслэн зохион байгуулах бөгөөд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн өсөлтийг сэргээх зэрэг сэдвүүдэд анхаарлаа хандуулан хэлэлцүүлэг хийх болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ