Хууль зөрчиж байгаа юм чинь яаж хүний сэтгэлийг олох вэ!

2020-09-28 22:37:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Америкийн зүүн нутгийн цагаар 27-ны орой, тус орны худалдааны ам TikTok-ийг албан ёсоор хориглохоос 4-хөн цагийн өмнө Вашингтон хотын Колумбийн дүүргийн шүүхийн шүүгч Карл Ж Николс шүүхийн шийдвэрт гарын үсэг зурж, TikTok-ийг хориглох тушаалыг түр зогсоосон боловч 11-р сарын 12-ноос Америкийн интернет үйлчилгээний аж ахуйн нэгжүүд TikTok-д үйлчилгээ хангахыг хориглох тухай захиргааны тушаалын заалтыг хэвээр үлдээжээ. Ингэснээр TikTok-ийн хувьд түр зуур “амьсгаа авах” боломжтой болсон хэдий ч мөн л их олон сорилт, хүндрэл дөхсөөр байгаа нь тодорхой юм.

Анхаарууштай нь энэ удаагийн шүүхийн шийдвэр бол Хойд Калифорниа муж улсын шүүх TikTok-д тавьсан хоригийг яаралтай зогсоосны дараа тус орны бас нэг орон нутгийн шүүх Хятадын технологийн аж ахуйн нэгжийг хориглох улс төрчдийнхөө шийдвэрийн “эсрэг зогссон” тохиолдол юм. Энэ нь Америкийн засгийн газар Хятадын технологийн компаниудыг дарамталж хориглож байгаа нь хууль, эрх зүйн иш баримтгүй, тэр чигээрээ дээрэнгүй үзэл болохоор хүний сэтгэлийг олохгүй гэдгийг дахин баталж байна.

27-нд болсон шүүх хурлын үеэр шүүгч Карл Ж Николс хэлэхдээ, “надад дээр ирээд байгаа бүх бичиг баримтаас харахад энэ бол ганц талаасаа авч буй захиргааны шийдвэр гэдэг нь тодорхой бөгөөд нэхэмжлэгч талд ч олон үг хэлэх боломж олдоогүй” гэжээ. Америкийн хэвлэлийн салбарын нэрт бизнесмен Барри Диллер, “Америкийн засгийн газрын

TikTok-ийг хориглож байгааг аль ч талаас авч үзсэн ёс бус юм. Үнэхээр нүүр барсан улс төрийн тоглоом гэж хэлж болно” гэжээ. 在 Тэгвэл Америкийн дотоодод Барри Диллер шиг засгийн газрынхаа эсрэг дуугарах хүмүүс олон байгаа аж. Саяхан Амазон, Google зэрэг компанийг төлөөлөн салбарын нэрт байгууллага “NetChoice” шүүхэд хийсэн мэдэгдэлдээ, “хэвлэл мэдээллийн платформыг бүрэн хориглосон тохиолдол Америкийн түүхэнд үгүй. Засгийн газрын энэхүү үйлдэл дөрөвний нэг хувийн иргэд олон цахим тавцангаас мэдээлэл авах боломжийг хааж байгаа явдал юм” гэжээ. Тэгвэл өнөөдөр Америкт бараг 50 сая хүн TikTok ашиглаж байна.

Тиймээс Америкийн засгийн газар Хятадын аж ахуйн нэгжийг дарамтлах нь зах зээлийн дэг журмыг эвдэхээс гадна, өөрийн орныхоо аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан олон улсын өрсөлдөөнд “өөрийгөө харлуулж”, олон улсын технологийн хөгжилд тушаа хийж байгаа хэрэг юм. Түүнчлэн өөрийн орныхоо хууль дүрмийг зөрчиж байгаа юм чинь яаж хүний сэтгэлийг олох вэ дээ.

Их уншсан

холбоотой мэдээ