​Элсэн цөлийн наадам болж байна

2020-09-29 15:10:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 28-ны өдөр Өвөр Монголын элсэн цөлийн наадам Тунляо хотын Найман хошууны Богд элсэн цөлд нээлтээ хийлээ.

28-ны өглөө морин спортын талбайд 1000 метрийн хурдан морины уралдаан, 4000 метрийн тэмээний уралдаан болжээ.

Хүчит бөхийн барилдаанд бөхчид зодоглон, сур харваанд харваачид цэц сорьжээ.

Үүнээс гадна авто машин, мотоциклын уралдаан болж, Монголчуудын хуримын ёс заншил, уламжлалт цагаан идээнийг үзүүлсэн бөгөөд фото зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.


Их уншсан

холбоотой мэдээ