Америкийн улс төрчдийн “тэнэглэл”
“Хятад улс технологийн дайнд Америк ялагдах магадлал ихтэй”. Саяхан Их Британийн “Банк санхүүгийн сонин”-ны сэтгүүлч Жеймс Кинж өгүүлэл нийтэлж ийнхүү бичжээ. Тэрээр өгүүлэлдээ, өдгөө Вашингтоны өмнө тавигдаад байгаа хамгийн том асуудал бол Хятадын технологийн аж ахуйн нэгжүүдэд хориг тавьснаас болж өөрийн оронд нь сөрөг үр нөлөө дагуулах явдал юм гэжээ.
Америкийн улс төрчид Хуавэй, Тик Ток, Вичат зэрэг компанид чиглүүлэн янз бүрэн дарамт шахалт, хориг арга хэмжээ хэрэгжүүлсээр байгаа бөгөөд саяхнаас бас “технологийн салбарт Хятад улстай харилцаагаа бүрэн тасална” гэсэн байна. Харин энэ бүхнээс Америк ямар ч ашиг хүртэхгүй бөгөөд гэдрэгээ өөрийгөө маш ноцтой хохироох болно гэдгийг олон хүмүүс хэлж байна.
Юуны өмнө, Америкийн одоогийн эрх баригчид бусад орны өрсөлдөгчөө хууль бусаар, зүй ёсгүйгээр дарж байгаа нь хэрэг дээрээ өөрийн орныхны зах зээл улс төрийн нөлөөнд маш хүнд автаж буйг даян дэлхийд таниулж, улмаар хөрөнгө оруулагчийн итгэл, сонирхлыг алдах болно.
Их Британийн “Гардиан” сонин саяхан өгүүлэл нийтэлж, Тик Ток Хятадын засгийн газарт тоон мэдээлэл хангасан тухай ямар ч гэрч баримт алга. Америкийн Тагнуулын төв газар сүүлийн үе цагаан ордонд өргөн барьсан үнэлгээний тайлан ч үүнийг гэрчилж байна. Тиймээс Америкийн засгийн газар гадаадын аж ахуйн нэгжийг үл итгэх, тэрчлэн гүтгэж байна. Гаднын компанийг итгэхгүй байвал бусад орон ч юу гэж Америкийн компанийг итгэх юм? Америкийн аргыг зээлдэж, “үндэсний аюулгүй байдал” гэгчээр шалтаг болгон тус орны аж ахуй нэгжид хориг тавих юм бол үр дүн нь юу болно гэдгийг төсөөлөхөд ч хэцүү. Тиймээс Хятад улсын технологийн аж ахуйн эсрэг Америкийн улс төрчдийн буруу үйлдэл эцэстээ өөрийгөө хамгийн их хохироох болно гэжээ.
Америкийн засгийн газар Хятадын Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн олон улсын корпорацыг хоригийн жагсаалтдаа оруулахад, 2400 гаруй гишүүнтэй Олон улсын хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг байгууллага нэгж Америкийн худалдааны сайд Уилбур Росст захидал бичиж, “Хятадын хагас дамжуулагч үйлдвэрлэлийн олон улсын корпорацыг хоригийн жагсаалтад хамруулах асуудлаа сайтар эргэн харж, Америкийн холбогдох ажил төрлийн салбар, цаашлаад эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд урт хугацааны сөрөг нөлөө дагуулахыг бодох хэрэгтэй. Хятадын Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн олон улсын корпорацыг хоригийн жагсаалтад хамруулснаар Америкийн уг салбар жилд 5 тэрбум ам долларын гарз хохиролд өртөх тухай сануулсан байна. Мөн Америкийн хэдэн арван аж ахуй нэгж хамтран засгийн газар нь Вичатад хориг тавихыг эсэргүүцсэн байна.
Түүнчлэн Тесла, Форд, Таргет, Валгреенс, Номе Депот зэрэг 3500 аж ахуйн нэгж саяхан засгийн газраа шүүхэд өгч, 300 гаруй тэрбум ам долларын өртөг бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмсэн явдал нь хууль бус хэмээн үзжээ. Валгреенс компанийн хариуцлагатан хэлэхдээ, “бид өнөө албаны хэрэглээний болон бусад гэр бүлийн хэрэглээний зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдаж авахад өмнөхөөсөө бүр илүү зардал гаргаж байна. Энэ нь эрх баригчдын худалдааны дайн удаан үргэлжлэх тусмаа Хятад улсын хүч буурч, харин бид улам хүчирхэг болно гэсэнтэй шууд сөргөлдөж байна. Манай улс төрчид үндэсний эрх ашгийг ноцтой хохироож байна” гэжээ.
Микрософтийг үүсгэн байгуулагч Билл Гейтс саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө Хятад улсад дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон Америкийн засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, “үүнээс болж Америкт чухам ямар ашигтай юм бэ? Үнэхээр ашигт гэж үү?” гэсэн байна.
“Вашингтон Пост Сонин”-ны найруулагч Дэвид Игнатиус саяхан мөн нийтлэл бичиж, нээлттэй судалгаа нь Америкийн технологийн салбарыг улам дэвшилтэт түвшинд гаргах болно, харин технологийн салбарт харилцаагаа тасалж, бусад орны аж ахуйн нэгжид хориг шахалт үзүүлэх нь маш том “тэнэглэл” юм. Америкийн засгийн газар асуудалд ухаалаг хангаж, олны дуу хоолойг сонсож, улс төр, хувийн ашгаа бодон Хятад, Америкийн технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновацын хамтын ажиллагаанд саад хийхээ эртхэн зогсоох ёстой гэжээ.