Ши Жиньпин Аргентины ерөнхийлөгчтэй утсаар ярилаа
Хятадын улсын дарга Ши Жиньпин 9-р сарын 29-ны орой Аргентины ерөнхийлөгч Фернандестэй утсаар ярилаа.
Ши Жиньпин хэлэхдээ, Шинэ коронавирусийн хижиг нь дэлхий дахинд ноцтой сорилт авчирсан юм. Хятад Аргентин хоёр орны засгийн газар бүгд ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэх зарчим баримталж, ард түмний амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг тэргүүн байранд тавьсаар ирсэн юм. Хоёр орон зовлон жаргалаа хамтатгаж, харилцан туслалцаж ирсэн юм. Хятадын тал Аргентины талд чадлын хирээр тусалж, Аргентины талтай вакцины хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Аргентиныг оролцуулсан олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар ДЭМБ удирдах үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, хамтаар хижгийг эртхэн бүрэн ялан давж, хамтаар хүн төрөлхтний эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогц байгуулахыг түлхэн ахиулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын тал Аргентин хоорондын харилцааг дээд хэмжээгээр чухалчилж байна. Аргентины эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг дэмжиж, Хятад Аргентины хамтын ажиллагааны ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын тал Аргентины талтай НҮБ, Их 20-ийн бүлэг, ДХБ зэрэг олон улсын байгууллага болон олон талт механизмын хүрээнд ойлголцлоо эрчимжүүлж, хамтаар орон талт үзлийг дэмжиж, багтаамжтай дэлхийн эдийн засгийн байгуулалтыг ахиулж, ногоон тогтвортой хөгжлийг баримталж, олон улсын систем болон олон улсын дэг журмыг улам шударга чиглэлээр хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Фернандес Хятадын ард түмний үндэсний баярт баяр хүргэлээ. Тэр хэлэхдээ, Аргентины тал Аргентин Хятад хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн байгуулалт, банк санхүү зэрэг өргөн салбарт хамтран ажиллаж, бүс ба замын байгуулалтыг түлхэн ахиулахыг хүсэж байна. Энэ нь Аргентины эдийн засаг нийгмийг хөгжилд маш их түлхэц үзүүлэх болно гэдэгт итгэж байна гэжээ.