8-р сард Хятадын худалдааны ашиг 312 тэрбум 100 сая юаньд хүрлээ
Үндэсний валютыг удирдах газрын 29-нд нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 2020 оны 8-р сард Хятадын олон улсын орлого зарлагын хувьд олон улсын худалдаа болон үйлчилгээний худалдааны ашиг нь 312 тэрбум 100 сая юаньд хүрчээ.
Тоо баримтад харуулснаар, 2020 оны 8-р сард Хятадын олон улсын орлого зарлагын тооцоогоор олон улсын бараа болон үйлчилгээний худалдааны орлого нь 1 их наяд 692 тэрбум 900 сая юаньд хүрч, зарлага нь 1 их наяд 380 тэрбум 8 сая юаньд хүрчээ. Үүнд барааны худалдааны орлого 1 их наяд 567 тэрбум 700 сая юаньд хүрч, зарлага нь 1 их наяд 162 тэрбум 100 сая юаньд хүрч, ашиг нь 405 тэрбум 600 сая юань болжээ. Үйлчилгээний худалдааны орлого нь 125 тэрбум 200 сая юаньд хүрч, зарлага нь 218 тэрбум 600 сая, алдагдал нь 93 тэрбум 400 сая юаньд хүрчээ.
Ам доллароор тооцоолбол, 2020 оны 8-р сард Хятадын олон улсын орлого зарлагын тооцоонд олон улсын барааны худалдаа болон үйлчилгээний худалдааны орлого нь 244 тэрбум 200 сая ам доллар, зарлага нь 199 тэрбум 100 сая ам долларт хүрч, ашиг нь 45 тэрбум ам долларт хүрчээ.