Ши Жиньпин Вьетнам улсын дарга Нгуен Фу Тронгтой утсаар ярилаа
Хятад улсын дээд удирдагч Ши Жиньпин Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга Нгуен Фу Тронгтой утсаар ярилцлаа.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, Хятад, Вьетнамын ард түмний Намрын дунд сарын баярыг тохиолдуулан Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгтой ярилцаж байгаадаа маш их баяртай байна. Шин коронавирусийн уушгины хатгалгааны тахлын эсрэг Хятад, Вьетнамын тэмцэлд хоёр нам, хоёр улс бие биенээ дэмжиж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр хамтран ажиллаж томоохон үр дүнд хүрч, "нөхөд, ах дүүс" -ийн гүн гүнзгий нөхөрлөлийг бодит үйл ажиллагаатай холбон тайлбарлаж, Коммунист намын удирдлага, социалист тогтолцооны өвөрмөц давуу талуудыг бүрэн харууллаа гэж онцлон тэмдэглэжээ.
Ши Жиньпин, Хятад, Вьетнамыг уул ус холбож байдаг бөгөөд хоёр улс үзэл суртал, хөгжлийн замнал, нийгмийн тогтолцоо, үнэт зүйлсийн үзэл баримтлал зэрэг талаар өндөр түвшинд адилавтар байдаг. Хоёр орны харилцааг сайн хөгжүүлэх нь хоёр улс, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ гэжээ.
Нгуен Фу Тронг БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойд халуун баяр хүргэж, гол үүрэг гүйцэтгэж байгаа нөхөр Ши Жиньпин тэргүүтэй Хятадын Коммунист Намын Төв Хорооны шинэ коронавирусийн уушгины хатгалгаатай тэмцэх мөн тэрчлэн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулах талаар гаргасан онцгой амжилтуудыг сайшааж байна гэжээ.