НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хүнсний алдагдал, хаягдлыг бууруулахыг уриалав

2020-09-30 09:58:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Цюй Дунюй 29-ний өдөр хэлэхдээ, Хүнсний алдагдал, хаягдал нь "манай эрин цаг үеийн маш том сорилт бэрхшээл" бөгөөд ургац хураалтын дараах шинэлэг менежмент, хөдөө аж ахуй, хүнсний системийн дижиталжуулалт, хүнсний зах зээлийн сувгуудыг дахин төлөвлөх зэрэг нь энэ сорилт бэрхшээлийг даван туулах асар их нөөц бололцоог бүрдүүлж өгч байна гэжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын бусад агентлагууд болон олон улс орон, бүс нутгийн төлөөлөгчид мөн өдөр видео уулзалт хийж, Олон улсын хүнсний алдагдал, хаягдлыг бууруулахыг сурталчлах анхны өдрийг угтан тэмдэглэжээ.

Цюй Дунюй хэлсэн үгэндээ, Хүнсний алдагдал, хаягдлыг бууруулах нь бүх хүмүүсийн нийтлэг үүрэг юм. Энэ нь гэр бүл, үр хүүхдээ хоолоо дээдэлж сургахаас эхлэх ёстой гэжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррис хэлсэн үгэндээ хүнсний алдагдал, хаягдлыг "ёс суртахууны хувьд тэвчихгүй" гэжээ. Тэрээр хэлэхдээ, дэлхий дээр хүн бүрийг хооллоход хангалттай хэмжээний хоол хүнс байдаг боловч 690 сая хүн өлссөн хэвээр байгаа бөгөөд 3 тэрбум хүн эрүүл хооллолтыг авч чадахгүй байна. Тэрээр хүнсний хорогдол, хаягдлыг бууруулах, хүн төрөлхтөн, гараг дэлхийд үр өгөөжтэй байхын тулд бүх дэлхий хамтран ажиллахыг уриалж байна гэжээ.

холбоотой мэдээ