​Шиньжяны эдийн засаг нийгмийн хөгжил амжилт ихтэй байна

2020-09-30 10:01:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төв хорооны Шиньжяны ажлын тухай 3-р хуралдаан 9-р сарын 25-26-нд болсон билээ. Олон орны эрдэмтэн мэргэжилтэн нар Хятадын засгийн газар Шиньжяны хөгжлийг ихээр түлхэн ахиулж, Шиньжяны нийгэмд эдийн засгийн хөгжил асар их амжилт олж, тухайн нутгийн хүмүүсийн амьжиргааны төвшин тасралтгүй дээшилж байна гэж үзжээ.

Пакистаны хүний нөөцийн удирдлагын хүрээлэнгийн дарга Наим Бухари хэлэхдээ, Хятадын засгийн газар Шиньжяны хөгжлийг ахиулах талаар ихээхэн хүч хөдөлмөр зарцуулж, Шиньжяны маш олон иргэд засгийн газрын тусламжтайгаар ядуурлаас гарсан юм. ХКН-ын Шиньжяныг засах арга тактик нь Шиньжяны орчин үеийн хөгжилд баталгаа хангасан юм гэжээ.

Узбекистаны дэлхийн хэлний их сургуулийн профессор Күзев хэлэхдээ, би Шиньжянд зочлохдоо үндэстнүүдийн ард түмэн эдийн засгийн хөгжлийн үр шимийг хүртэж, аз жаргалтай амьдарч буйг харсан гэжээ.

Оросын Шинжлэх ухааны академийн дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн дэд дарга Александр Ломанов хэлэхдээ, өнгөрсөн 20 жилд Хятад улс тэнгисийн эргийн бүс нутаг болон баруун бүсийн зөрөөг багасгахаар чармайж, баруун бүсийн хөгжилд нөхцөл бүрдүүлж өгсөн юм. Бүс ба замын санаачилга цаашид хөгжихийн хирээр Шиньжяны эдийн засгийн статус улам чухал болж, тухайн нутгийн эдийн засаг цаашид хөгжих болно гэжэжэ.

Францын Хятадын асуудал судлаач эрдэмтэн Сониа Бресслер Шиньжянд олон удаа зочилж байсан бөгөөд Шиньжяны талаар олон боть ном хэвлүүлж байсан юм. Тэр хэлэхдээ, Хятадын засгийн газрын үндэстний бодлого болон Шиньжяныг засах арга тактик нь энэхүү өргөн уудам нутаг дэвсгэртэй, олон үндэстэнтэй газар нутгийн эдийн засгийг асар их хөгжүүлж, иргэдийн амьжиргааг тасралтгүй сайжрууланч, аз жаргалтай амьдрах болгосон юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ