Хятад улс 940 сая интернет ашиглагчтай
29-ний өдөр Хятадын Интернетийн мэдээллийн төв буюу CNNIC 46 дахь “Хятадын интернетийн хөгжлийн байдлын статистик тайлан”-г гаргалаа.
Тайланд тэмдэглэхдээ, 2020 оны 6-р сарын байдлаар, Хятадын интернет ашиглагчид 940 саяд хүрсэн бөгөөд нийт иргэдийн 67.0% нь интернетэд хамрагджээ. Гар утсаар интернет ашиглагч 932 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт интернет ашиглагчийн 99.2%-г эзэлж байгаа гэжээ.
Тайланд харуулснаар, 2013 оноос эхлэн Хятад улс 7 жил дараалан дэлхийн хамгийн том онлайн жижиглэнгийн худалдааны зах болж байгаа бөгөөд 2020 оны 6-р сарын байдлаар, Хятадын онлайн хэрэглэгч 749 саяд хүрч, нийт интернет ашиглагчийн 79.7%-г эзэлж байгаа юм.
Хятадын онлайн төлбөрийн зах зээл гурван жил дараалан дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд 2020 оны эхний хагаст Хятадын хөдөлгөөнт холбооны төлбөрийн хэмжээ 196.98 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.61%-ээр нэмэгдэн, дэлхийд тэргүүлсэн байна.
2020 о ны эхний хагаст цахим худалдааны лайв эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөх хүч болж, 2020 оны 6-р сарын байдлаар, Хятадын цахим худалдааны лайв ашиглагч 309 саяд хүрч, алдартай хөтлөгч 400 мянгыг давж, 50 тэрбум хүн үзсэн байна.