Хятадын жуулчид Тайландад аялах гэж байна
Жүншинь агентлагийн мэдээ, 9-р сарын 29-ний өдөр Тайландын Аялал жуулчлалын газрын дарга Ютаса Супассон хэлэхдээ, Хятадын 120 жуулчин 10-р сарын 8-нд Пхукет амралтын хот руу нисэх болно. Цар тахлын улмаас Тайланд хилээ хааснаас хойш анх удаа гадаадын жуулчид нэвтэр нь энэ юм гэжээ.
Ютаса хэлэхдээ, эдгээр жуулчид Хятадын Гуанжөү хотоос ирэх бөгөөд Гуанжөү хотод хэдэн сарын турш Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол илрээгүй гэжээ.
9-р сарын 15-нд Тайландын Засгийн газрын хуралдаанаар "аялал жуулчлалын тусгай виз" -ийн арга хэмжээг баталж, 10-р сараас эхлэн шалгуурт нийцсэн урт хугацаагаар Тайландад байх гадаадын жуулчдыг нэвтрүүлэх боломж олгожээ. Энэ нь цар тахлын цохилтод өртсөн Тайландын аялал жуулчлалын салбар дахин сэргэж эхлэхийг харуулж байгаа юм.
"Аялал жуулчлалын тусгай виз" нь 90 хоногийн хугацаатай бөгөөд хоёр удаа сунгаж, Тайландад нийт 270 хоног байх боломжтой юм. Тайландын засгийн газраас эрсдэл багатай гэж үзсэн орнуудаас жуулчид нэвтрэхийг зөвшөөрсөн боловч Тайландын хилд нэвтрээд мөн 14 хоног тусгаарлах шаардлагатай байдаг.