Ши Жиньпин Тянь Аньмэний талбайд үрэгдсэн баатарчуудад цэцгийн хэлхээ өргөв
2020-09-30 10:49:40
9-р сарын 30 бол Хятадын хуулиар тогтоогдсон үрэгдсэн баатарчуудын дурсгалыг хүндэтгэх өдөр бөгөөд ард түмний баатруудад цэцгийн хэлхээ өргөх ёслол Бээжингийн Тянь Аньмэний талбайд сүр далайцтай боллоо. Ши Жиньпи зэрэг Хятадын нам, төрийн удирдагчид нийгмийн бүхий л салбарын төлөөлөгчидтэй хамт ардын баатруудад цэцгийн хэлхээ өргөжээ.