Ардын баатруудад хүндэтгэл үзүүлэв
9-р сарын 30-ны өдөр буюу амь үрэгдсэн дайчдаа дурсан санагалзах өдөр ардын баатруудад цэцэг өргөх ёслол Бээжин хотноо ёслол төгөлдөр боллоо. Ши Жиньпин зэрэг Хятадын нам төрийн удирдагчид нийгмийн олон салбарын 1800 гаруй төлөөллийн хамт Тянь Ань Мэний талбайд хүрч, ардын баатруудад цэцгийн хэлхээ өргөн, улс орны нэрийн өмнөөс амь үрэгдсэн дайчдаа дурсан санагалзаж хүндэтгэл илэрхийлсэн байна.
2014 оны 8-р сард Хятад улс жил бүрийн 9-р сарын 30-ныг амь үрэгдсэн дайчдаа дурсан санагалзах өдөр болгохыг хуулийн хэлбэрээр баталжээ. 2018 оны 4-р сард “БНХАУ-ын амь үрэгдсэн баатруудыг хамгаалах хууль”-йг албан ёсоор баталж, жил бүрийн 9-р сарын 30-ны өдрийг амь үрэгдсэн баатруудын өдөр болгож, улсаас нийслэл Бээжингийн Тянь Ань Мэний талбайн Ардын баатарчуудын хөшөөний өмнө тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулж, баатар дайчдаа дурсан санагалзахаар шийдвэрлэжээ.
Өнөөдрийн арга хэмжээнд төрийн дуулал эгшиглүүлэн, оролцсон бүх төлөөлөл номхон зогсох зэрэг ёслолын журмыг гүйцэтгэсний дараа Ши Жиньпин дурсгалын хөшөөний тагтан дээрх цэцгийн хэлхээний туузыг цэгцлэн, нам төрийн бусад удирдлагууд ардын баатарчуудын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, хүүхдүүд болон олон салбарын төлөөллүүд амьд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.