9-р сард Хятадын боловсруулах ажил төрлийн PMI үзүүлэлт өслөө
Хятадын үндэсний статистикийн газрын 9-р сарын 30-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 9-р сард Хятадын боловсруулах ажил төрлийн PMI үзүүлэлт 51.5% байж, өнгөрсөн сараар 0.5 нэгжээр өсжээ. Үүнд жижиг аж ахуйн нэгжийн PMI 6 сараас нааш анх удаагаа эерэг нэмэгдэлтэй гарчээ.
Үндэсний статистикийн газрын үйлчилгээний ажил төрөлд шинжилгээ хийх төвийн дээд зэргийн бүртгэгч Жао Чинхэ хэлэхдээ, 9-р сард 21 ажил төрөлд хийсэн шалгалт шинжилгээгээр 17 ажил төрлийн PMI өсөх буурахын зааг дээр байж, боловсруулах ажил төрлийн өсөлт зохих хэмжээгээр нэмэгдлээ гэжээ.
Мөн сар эрэлт нийлүүлэлт үргэлжлэн сэргэсэн болон уламжлалт үйлдвэрлэлийн оргил үе ирж буйг дагалдан аж ахуйн нэгжийн бэлтгэн нийлүүлэх эрэл хүсэл нэмэгдэж, зах зээлийн хөгжөөнтэй хэмжээ цаашид нэмэгдэж, үйлдвэрлэлийн үзүүлэлт болон шинэ захиалгын үзүүлэлт тус тус 54.8% болон 52.8% өсжээ. Импортын үзүүлэлт ч өсөх хандлагатай болжээ. Гадаад худалдааг тогтвортой байлгах бодлогууд хэрэгжиж үр дүнгээ өгсөн болон олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс болж боловсруулах ажил төрлийн импорт экспорт цаашид сайжирч, тухай сарын экспортын шинэ захиалгын үзүүлэлт болон импортын үзүүлэлт тус тус 50.8% болон 50.4% нэмэгджээ. Энэ бол энэ он гарснаас нааш анх удаа өсөх үзүүлэлтт гарч байгаа болно.