​Тайваньтай холбоотой буруу яриаг няцаав

2020-09-30 15:59:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: БНХАУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчдийн хэвлэлийн төлөөлөгч 29-ний өдөр Таваньтай холбогдуулан АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Крафтын ярьсан буруу үг яриа үйл ажиллагааг няцаасан байна.

Тэрээр хэлэхдээ, АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Крафтын 29-ний өдөр Тайваньд онлайн хэлбэрээр болсон арга хэмжээнд оролцон БНХАУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хохироосон үг яриа гаргасанд Хятадын тал маш дургүйцэж, эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна гэжээ.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, дэлхийд нэг л Хятад улс байдаг, БНХАУ-ын засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны засгийн газар юм. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй хэсэг. Нэг Хятадын зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы 2758-р тогтоолоор НҮБ дахь БНХАУ-ын хууль ёсны суудлыг сэргээж, НҮБ-ын нэг Хятадын бодлогыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнийг НҮБ-ын систем чанга журамлан, гишүүн орнууд нийтдээ хүндэтгэдэг юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ, АНУ болон Тайвань хоорондын албаны талын ямарваа хэлбэрийн хэлхээ холбоог Хятад улс эрс эсэргүүцнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ