Ши Жиньпиний хэлдэг Хятадын мөрөөдөл
ХКН-ын 18-р их хурлын дараахан, Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар дөнгөж сонгогдсон Ши Жиньпин "Хятадын мөрөөдөл" -ийн тухай цоо шинэ үзэл баримтлалыг дэвшүүлсэн бөгөөд үүнийг Хятадын аугаа их хөгжлийн шинэ замнал болгон тодорхойлж билээ.
Өнгөрөгч зууны 60-аад оны сүүлчээр, Ши Жиньпин Бээжингээс Шааньши мужийн Шааньвэйгийн шар хөрст өндөрлөг дахь Лян Жя Хэ хэмээх жижиг тосгонд очиж 7 жил ажилласан юм.
Ши Жиньпин: "Амьдралынхаа их олон анхны зүйлийг би Лян Жя хэ тосгонд байхдаа сурсан" гэж хэлж байсан юм. Шааньвэйгийн уулархаг тосгонд Хятадын хамгийн анхан шатны хүмүүстэй жаргал зовлонгоо хамтатгаж явсан долоон жил Ши Жиньпиний хожмын улс төрч хүний хатуу чанга итгэл үнэмшлийг бий болгосон юм. Тэр нь даруй ард түмэнд тусгай зүйл хийх явдал байлаа. Ши Жиньпин хаана очсон, ямар ажлын байранд байсан нь хамаагүй, Лян Жя Хэ тосгонд байх үеийн хүсэл тэмүүллээ хэзээ ч мартаж байгаагүй юм.
2012 оны 11-р сарын 29-ний өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Ши Жиньпин Тянь Ань Мэний талбайн зүүн талд байрлах Үндэсний музейд хүрч, "Сэргээн мандлын зам" үзэсгэлэнтэй танилцсан бөгөөд "Хятадын мөрөөдөл" -ийн тухай шинэ үзэл баримтлалыг анх дэвшүүлсэн байна.
Хятадын мөрөөдөл нь улс орон баян чинээлэг, хөгжин хүчирхэгжсэн, ард түмэн аз жаргалтай байх үндэсний ирээдүйн талаарх Ши Жиньпиний гүн гүнзгий үзэл бодлыг тусгасан байдаг. 2013 оны 3-р сарын 17-нд БНХАУ-ын даргаар сонгогдсон Ши Жиньпин илтгэлдээ Хятадын мөрөөдлийг анх удаа системтэйгээр тайлбарлаж, Хятадын мөрөөдлийг биелүүлэхэд заавал өөрийн замаар замнаж, улс орны хүчийг төвлөрүүлэх ёстой хэмээн онцолсон юм. Ренчинсоо