БНХАУ хатуу бэрхийг сөрөн урагшилж байна
2014 оны 10-р сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 65 жилийн ойгоо угтан авсан юм. Тухайн жилийн Үндэсний баярын хүлээн авалтад дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьсан нь шинэ зуун гарснаас хойш БНХАУ-ын нам төрийн дээд удирдагч Үндэсний баярын хүлээн авалтад анх удаагаа чухал илтгэл тавьсан тохиолдол байж, гадаадынхны анхаарлыг татжээ.
Ши Жиньпин илтгэлдээ "Наймыг тууштай баримтлах" зорилт дэвшүүлж, Хятадын хөгжлийн зорилго, замнал, зарчмуудыг бүх талаар нэгтгэн дүгнэж, урагшилж буй Хятад улсын цаашдын чиг хандлага, зорилтыг тодорхойлсон юм.
БНХАУ байгуулагдсанаас хойш олсон түүхэн ололт амжилтыг эргэн санахдаа Ши Жиньпин: БНХАУ хатуу бэрхийг сөрөн урагшилж ирсэн, бид түүхийн аль ч үеэс бүр илүү Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын зорилгод дөхөж байна. Хятадын ирээдүйн хөгжил юуны өмнө ард түмэнтэйгээ заавал хамт байхыг баримталж, ард түмнийхээ төлөө байж, ард түмэндээ түшиглэх шаардлагатай. "Ард түмнээ дээдлэх" эрх баригч намын үзэл баримтлал тодорхой байх хэрэгтэй хэмээн онцолсон байна.
Үндэсний баярын 71 жилийн ой дөхөхийн хирээр, БНХАУ-ын 71 жилийн түүхийг эргэн харахад Хятадын ард түмэн эрэлхэг баатарлагаар авилаа хүндрэл бэрхшээлүүдийг даван туулсаар ирсэн юм. Дэлхий дахин сайн байвал Хятад улс сайн байж чадна, Хятад улс сайн байвал дэлхий дахин бүр ч сайн байж чадна гэдгийг бид Хятад улсын хөгжлийн явцаас гүнээ мэдэрч болно. Ренчинсоо