Кувейтийн Эмир таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
Кувейтийн Эмир Сабах таалал төгссөнд холбогдуулж, Хятад улсын дарга Ши Жиньпин 30-ны өдөр тус орны шинэ Эмир Навафд эмгэнэлийн цахилгаан илгээсэн байна. Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эмир Сабахийн таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, садан төрөл, ойр дотнын хүмүүс, мөн Кувейтийн ард түмэнтэй ой гашууныг хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.
Ши Жиньпин: Эмир Сабах бол Кувейтийн гарамгай удирдагч бөгөөд орчин үеийн Кувейт улсыг байгуулж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулахад чухал хувь нэмэр оруулсан нэгэн билээ. Тэрээр амьд сэрүүн байхдаа Хятад улстай харилцаагаа байнга хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилсаар ирсэн бөгөөд Хятад, Кувейтийн олон салбарын найрсаг хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Хятадын ард түмэн чин үнэнч хуучин анд найзаа алдлаа. Үүнд би гүнээ харамсаж байна. Хятад, Кувейтийн уламжлалт найрамдлыг би маш чухалчилдаг. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Кувейтийн стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, хөгжинө гэдэгт итгэж байна гэжээ.
Мөн өдөр, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян мөн Кувейтийн ерөнхий сайд Сабахад цахилгаан илгээж, Кувейтийн засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлэн, Эмир Сабахын хамаатан садантай ой гашууныг нь хуваалцаж байгаагаа илэрхийлжээ. Ренчинсоо