Цар тахлын эсрэг тэмцэхэд хэзээ ч оройтохгүй
Орон нутгийн цагаар 10-р сарын 2-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Женев дэх төв байрандаа Ковид-19-ийн цар тахлын талаар тогтмол хэвлэлийн бага хурал хийлээ. Ерөнхий захирал Тедрос Адханом улс орнуудад хандан, эв санаагаа нэгтгэхийг уриалсан бөгөөд уг тахалтай тэмцэхэд хэзээ ч оройтохгүй гэжээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Таедрос Адханом хэлэхдээ, Ковид-19-ийн цар тахал дэлхийн хэмжээнд тархсаар байна. Долоо хоног бүр дэлхий даяар 2 сая орчим хүн уг вирусийн халдвар авснаар нэмж бүртгэгдэж байгаа бөгөөд нас барсан хүний тоо 1 саяыг давлаа, үүнд бид харамсаж байна. Өнөөгийн байдлаар улс орнууд ерөнхийдөө дөрвөн өөр нөхцөл байдалтай байгаа, тухайлбал: "Нэгдүгээрт, зарим улс орнууд вирусийг хурдацтай тогтоон барьж, том цар хэмжээний дэгдэлтээс зайлсхийж чадсан. Хоёрдугаарт, зарим улс орнуудад том цар хэмжээнд тархсан боловч тогтоон барьж, цаашдын халдвар тархалтыг таслан зогсоож байна. Гуравдугаарт. Зарим улс орнууд хэдийгээр уг вирусийг таслан зогсоосон боловч эдийн засаг нийгмийн талаар хязгаарлалтыг бүх талаар цуцалсан учраас халдварын тохиолдол дахин нэмэгдэж байгаа. Дөрөвдүгээрт, зарим оронд халдвар мөн даамжирсаар байна гэжээ.
Тедрос Адханом хэлэхдээ, улс орнууд аль шат үед байсан ч одоогоороо цар тахлын эсрэг тэмцэхэд бүр оройтохгүй гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ДЭМБ саяхан түншүүдтэйгээ тохиролцож, зургаан сарын дотор бага, дунд орлоготой орнуудад 120 сая шинэ коронавирусийн түргэн оношлуур хангахаар шийдвэрлэсэн юм гэжээ.