UnionPay интернет гүйлгээний хэмжээ 628.7 тэрбум юаньд хүрчээ
Хятадын банкны картын холбоо буюу UnionPay байгууллагын хангасан тоо бүртгэлд харуулснаар, Хятадын үндэсний баярын амралтын эхний хоёр өдөр, тухайлбал 10-р сарын 1,2-нд, UnionPay интернет гүйлгээний хэмжээ 628.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 11.8 хувиар нэмэгдсэн бол 10-р сарын 1-ний өдөр гүйлгээний хэмжээ 330 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 15.5 хувиар нэмэгдэв.
Энэ оны Хятадын үндэсний баярын амралтын эхний хоёр өдрийн байдлаар, баруун бүс нутаг, урт замын аялал хүмүүст таалагдаж,10-р сарын 1, 2-ны байдлаар, Түвд, Шиньжян, Ниншягийн хотон үндэстний өөртөө засах орноор аялах жуулчдын хэрэглээний хэмжээ өсөлтөөр хамгийн түргэн байна. Үүнд Түвдийн буудал рестораны хэрэглээний хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 1 дахинаар нэмэгдэж, хоол ундны хэрэглээ 49 хувиар нэмэгдэв. Шиньжян нутгийн агаарын зорчигч тээврийн тасалбар ба бензиний хэрэглээний хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 2 дахин илүү өсөж, Ниншя нутгийн амьдралын хэрэглээний бараа, жуулчлалын тасалбар зэрэг салбарын хэрэглээний хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеэс 20 гаруй хувиар нэмэгдэв.