27-ны өдөр Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-д айлчилж буй АНУ-ын БХЯ-ны сайд Жеймс Маттистэй уулзах үед: Хятад Америк хоёр тал харилцан хүндэтгэн, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх зарчмын дагуу хоёр орны харилцааг хөгжүүлэх ёстой. Бид Хятад Америк хоёр орон хамтын ашиг сонирхолтойг олж харах төдийгүй хоёр талын хооронд зөрчил маргаан оршиж буйг ч зөв ойлгох ёстой. Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалтай холбогдсон Хятад улсын байр суурь бол бат бөгөөд тодорхой юм. Дээдээс өвлөсөн нутаг дэвсгэрээ алган төдий ч орхихгүй, өөр бусдын юмыг атга чинээ ч авахгүй гэжээ.
27-ны өдөр Хятад улсын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Батлан хамгаалах яамны сайд Вэй Фэнхэ Бээжин хотноо АНУ-ын БХЯ-ны сайд Жамс Н.Маттистай хэлэлцээ хийв.
ОХУ-ын хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг ДАШТ-ий бүсийн тоглолтод дараалан ялалт байгуулж, тус багийн дасгалжуулагч Станизлав Черчесов олны анхаарлыг татлаа. ХОУР-гийн сэтгүүлч Ван Пэй ОХУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч чухам ямар бодолтой байгаа тухай Москва хотоос мэдээллээ.
Саяхан, "Европын холбоо зэрэг дэлхийн бүх улс орон 11-р сарын 4-нөөс өмнө Иранаас газрын тос импортлохоо зогсоохыг хүсэж байна
Японы экс ерөнхий сайд Хосокава Морихиро 26-ны өдөр Хятадын үндэсний төв номын санд өөрийн хадгалсан 4175 ширхэг Хятадын эртний ном судраа хандивласан тухай Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 27-нд хэлэхдээ
Лүн Кан: БНСУ-ын Сежон хотод болсон ослын хэргийн дараа, ГХЯ болон Хятадаас БНСУ-д суугаа элчин сайдын яам яаралтай байдлыг зохицуулах механизм эхлүүлж, ажлын хэсгийг газар дээр нь томилсон бөгөөд Хятадын иргэдийг бүх хүчээрээ авран тусалж, ослын шалтгааныг тодруулахыг БНСУ-аас шаардсан гэжээ.
"Дэлхийн дүрвэгсдийн өдөр" 6-р сарын 20-нд тохиож НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газраас шинэ тайлан гаргажээ. Тайланд тэмдэглэснээр, 2017 оны эцсийн байдлаар дайн дажин, хүчирхийллийн улмаас гэр орноосоо дайжсан хүн 68 сая 500 мянга болсон нь дэлхийн түүхэнд хамгийн дээд хэмжээнд хүрсэн байна.
6-р сарын 20-нд Шанхайн олон улсын XXI кино наадмын “Нэг бүс нэг зам” дугуй ширээний уулзалт болж, Хятад, Итали, Филиппин зэрэг орны кино уран бүтээлчид цугларан, “Нэг бүс нэг зам” санаачилгын дагуу кино уран бүтээлийн салбарт хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх шинэ индэр гаргах тухай хэлэлцжээ. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Жинь Дань Шанхай хотоос мэдээлж байна.
26-нд Америкийн үндэсний болон орон нутгийн бизнесийн салбарын 270 гаруй байгууллага АНУ-ын конгерсст хууль баталж “Үндэсний аюулгүй байдал гэгчээр шалтаглан гаалийн татвар нэмэх ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлахыг уриалсан” захидал хүргүүлжээ
Афганистаны засгийн газар дотоодын асуудлаа энхийн аргаар зохицуулахын төлөө Талибан зэрэг засгийн газрын эсрэг бүлэглэлтэй санал нэгдэж, энхийн ахицыг эхлүүлснийг олон улсын хамтын нийгэмлэг дэмжиж байна гэжээ.
Европын холбоо, Хятад, Канад зэрэг орон олонтаа сэрэмжлүүлж АНУ-ын өдөөсөн “худалдааны дайнд ялагч гэж...
26-нд Хонконгийн Худалдаа хөгжлийн газраас мэдээлснээр, 7-р сарын 18-24-нд Хонконгийн Хурал үзэсгэлэнгийн төвд Хонконгийн номын 29-р үзэсгэлэнг зохион байгуулна.
6-р сарын 27-ны 11 цаг 30 минутад, Шичаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-2 зөөгч пуужингаар...
26-нд Бээжин хотноо Хятадын Түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах сангаас зохион байгуулсан...
БНХАУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Хятадын төр, армийн удирдагчид Матисстай уулзаж, хоёр орон, хоёр армийн харилцаа, хамтдаа сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцох юм.
26-нд, Йорданы ерөнхий сайд Омар Лазарс тус улсын Төлөөлөгчдийн танхимын дарга Таравнехтай уулзсаныхаа дараа хэвлэлд хандан...
ХОУР-гийн мэдээ: 26-нд БНСУ-ын төв нутгийн Сежон хотын орон сууцны хороололд гал гарч, өнөөгийн байдлаар 1 хятад иргэн зэрэг 3 хүн нас барж, 37 хүн түлэгдэж, шархаджээ.
26-нд АНУ-ын Холбооны дээд шүүх "Ноднин жил ерөнхийлөгч Д.Трампын нийтэлсэн цагаачдыг хязгаарлах шийдвэр хуульд бүрмөсөн нийцсэн, ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд багтсан" гэсэн шийдвэр гаргажээ.
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьж, хоёр тал батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ хэмээн цохон тэмдэглэжээ.
Синьхуа агентлагийн мэдээ: 26-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш олон улсын хамтын нийгэмлэгт хандан мансууруулах бодистой тэмцэх олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа.