БРИКС-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн чуулган

2017-09-03 16:55:45
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn
16:55

Ши Жиньпин : 

БРИКС-ийн орнууд баялаг идэвхтэй хүчин бүхий хоёр дахь арван жилээ угтаж байна. Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа хичээн зүтгэж, бидний хамтын ажиллагааны үр дүн таван орны ард түмэнд үр ашигтай байж, дэлхийн энх тайван, хөгжил, олон орны иргэдэд үр ашиг хүртээж, аз жаргал авчрах болно гэжээ.

16:54

Ши Жиньпин: 

Худалдаа, аж  үйлдвэрийн салбар бол БРИКС-ийн орнуудын эдийн засгийн хөгжлийн гол хүч юм. Та  бүхэн худалдаа, аж үйлдвэрийн салбарын мэдээлэл, техник, хөрөнгө мөнгөний давуу  талыг ашиглан, харилцан ашигтай хамт ашиг хүртэх, улс оронд ашигтай, ард олонд  өгөөжтэй, бүтээлч хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийн  хөгжилд тус дөхөм үзүүлэх, ард олонд өгөх хүртээлийг нэмэгдүүлэхэд улам их хувь  нэмэр оруулна. Хятадын засгийн газар Хятадын аж ахуйн нэгжүүд бусад оронд  хөрөнгө оруулж, бизнес эрэлхэхийг үргэлжлэн дэмжиж, бусад орны аж ахуйн нэгж  Хятадад ирж хөрөнгө оруулан, бизнес эрэлхэхийг сайшаана  гэжээ.

16:48

Ши Жиньпин: 

Энэ оны 5-р  сард Хятад улс “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний  чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь “Нэг бүс нэг зам” санаачилга нь  үзэл ойлголтоос үйл ажиллагаанд, төлөвлөлтөөс бодитоор хэрэгжих шатанд орсныг  харуулсан юм. Үүнд “Нэг бүс нэг зам” санаачилга нь газар нутгийн улс төрийн  багаж хэрэгсэл биш, харин ажил хэрэгч хамтын ажиллагааны индэр бөгөөд гадаадад  туслах төлөвлөгөө биш, харин зөвшилцөж, хамтдаа байгуулах, хуваалцах уялдаатай  хөгжлийн санаачилга мөн гэдийг тодруулах шаардлагатай. “Нэг бүс нэг зам”-ыг  хамтран байгуулах санаачилгын дагуу улс орнууд хамтран ажиллаж, хамтаар ашиг  хүртэх шинэ индэр байгуулж өгөх бөгөөд 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх шинэ боломж бүрдүүлнэ гэжээ.

16:47

Ши Жиньпин: 

Хятадын бүх  талаар өөрчлөлт хийсэн замнал маш зөв юм  

Ши Жиньпин: БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм тасралтгүй  гүнзгийрсэн 10 жил бол Хятад улсын өөрчлөлт нээлттэй бодлогоо бүх талаар ахиулж,  эдийн засаг, нийгэм хурдтай хөгжсөн 10 жил юм. 10 жилийн турш, Хятадын эдийн  засгийн нийт хэмжээ 239 хувиар нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний экспорт импорт 73  хувиар нэмэгдэн, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болжээ. Хятадын 1  тэрбум 300 сая гаруй хүн амын амьдралын түвшин ихэд дээшилж, Хятад улс дэлхий  дахин болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулах боллоо.  Хятад улс бүх талаар өөрчлөлт хийх замаар замнасан нь зөв болсон гэдгийг бодит  хэрэг гэрчилж, энэ замаар бид үргэлжлэн замнах болно.

16:46

Ши Жиньпин: 

БРИКС-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, түншийн өргөн харилцаа тогтоон, иргэдийн ойлголцол, нөхөрлөл хүртэл бүгд дутагдаж болшгүй үндэс суурь юм. Бид нийгэм, соёлын солилцооны зангилаа үүргийг гүйцэд биелүүлж, олон салбарын хүмүүсийг БРИКС-ийн хамтын ажиллагааны салбарт нягтруулж, соёлын үйл ажиллагаа, кино наадам, спортын наадам зэрэг олон түмэнч мөртөө ардын амьжиргаанд ашигтай үйл ажиллагаа явуулж, БРИКС-ийн үлгэр жишээг газар бүхэнд уламжлан, таван орны ард түмний харилцаа, дотно нөхөрлөлийг улам өргөжүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлэх хөдөлгөгч хүчээр сэлбэх хэрэгтэй гэжээ. 

16:45

Ши Жиньпин:  

Дэлхийн нөлөө ихтэй хамтын ажиллагааны индэр болсон БРИКС-ийн хамтын ажиллагааны  ач холбогдол 5 орны цар хүрээнээс хальж, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд  болон хөгжиж буй орнууд, цаашлаад олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл  мөрөөдллийг тээж байгаа юм. Бид БРИКС-ийн хамтын ажиллагааны нөлөөлөх хүч, үр  ашгийн цар хүрээг тэлж, “БРИКС +” хамтын ажиллагааны загварыг ахиулан, нээлттэй,  олон янзын хөгжлийн түншийн сүлжээг бий болгож, улам олон шинээр хөгжиж буй зах  зээлийн орнууд, хөгжиж буй орнууд эвлэрэн нэгдсэн хамтын ажиллагаа, харилцан  ашигтай хамтаар ашиг олох үйлст татан оруулах ёстой юм гэжээ.  

16:44

Ши Жиньпин : 

Шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын хөгжил нь  бусдын бяслагийг хөдөлгөж байгаа хэрэг биш, харин дэлхийн эдийн засгийн бялууг том болгохоор зүтгэж байгаа явдал юм. Бид хүчээ нийлүүлж, эдийн засгийн даяаршлын чиг хандлагыг удирдан, улам илүү тэргүүний үзэл ойлголт, олон нийтийн бүтээгдэхүүнээр хангаж, улам тэнцвэртэй, хүртээмжтэй засаглалын загвар, дэг журмыг тогтоон, олон улсын ажлын хувиарын тогтолцоо, дэлхийн үнэ өртгийн холбоосыг сайжруулах ёстой. Дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог өөрчлөн, дэлхийн эдийн засгийн бодит байдлыг харуулж, далайн ёроол, өмнөд, хойд туйл, сансар огторгуй, интернет сүлжээ зэрэг шинэ шинэ газрын засаглалын дэг журмыг боловсронгуй болгон, улс орнууд эрхээ хуваалцан, үүрэг хариуцлагаа хамт хүлээхийг баталгаажуулна гэжээ.

16:39

Ши Жиньпин : 

БРИКС-ийн орнууд нь дэлхийн энх тайвны хамгаалагч, олон  улсын аюулгүй байдлын дэглэмийн бүтээн байгуулагч юм. Бид НҮБ-ын үндсэн дүрмийн  ерөнхий зорилт, зарчим, олон улсын харилцааны үндсэн журмыг баталгаажуулж, олон  талт үзлийг баримтлан, олон улсын харилцааны аргачлалыг хөгжүүлж, дарангуйлах  үзэл, хүчирхийлэгч засаглалыг эсэргүүцэнэ. Нийтийн, ерөнхийлсөн, хамтран  ажиллах, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг санаачилж, геополитикийн  анхаарал татсан асуудлыг бүтээлчээр зохицуулахад зохих үүрэг гүйцэтгэнэ  гэжээ.  

16:34

Ши Жиньпин: 

Эдийн засгийн хамтын ажиллагаа бол БРИКС-ийн механизмын  үндэс юм. Бид энэ гол шугамын дагуу "БРИКС-ийн орнуудын эдийн засгийн түншийн  стратеги" хэрэгжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг механизмжуулах, бодитой  болгохыг ахиулан, БРИКС-ийн хамтын ажиллагааны чанар, үр ашгийг тасралтгүй  дээшлүүлэх болно. Энэ онд Хөгжлийн шинэ банк, бэлтгэл мөнгөний тохируулга,  электрон бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтыг дөхөмчлөх, үйлчилгээний худалдаа,  валютын вексель, шинжлэх ухааны инноваци, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, засгийн  газар, нийгмийн хөрөнгийн хамтын ажиллагаа зэрэг салбарт амжилт гаргасан байна.  Бид урьдын ололт амжилтыг бататган, нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, холбоогоо  нягтруулж, БРИКС-ийн хамтын ажиллагааг улам тогтвортойгоор ахиулах  болно.

16:25

Ши Жиньпин:  

БРИКС-ийн орнуудад эдийн засгаа хөгжүүлэх, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чухал  үүрэг тулгарч байна. Бид БРИКС-ийн хамтын ажиллагааны хоёр дахь алтан 10 жилийг  хамтдаа нээе. Нэгт, БРИКС-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 5 орны эдийн  засгийн өсөлтийг ахиулах. Хоёрт, БРИКС-ийн үүрэг хариуцлагыг хүлээж, дэлхийн энх  тайван, амар амгалан байдлыг хамгаална. Гуравт, БРИКС-ийн үүрэг хариуцлагыг  дайчилж, дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулна. Дөрөвт, БРИКС-ийн үр  нөлөөг дээшлүүлж, өргөн хүрээтэй түншийн харилцаа тогтооно гэжээ. 

16:19

Гадаадын сэтгүүлч 

16:16
Ши Жиньпин:  

Ши Жиньпин, одоо зарим хүн БРИКС-ийн орнууд зэрэг шинэ тулгар хөгжиж  буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт хэлбэлзэхэд  БРИКС-ийн орнуудын эдийн засаг муудаж байна хэмээн ярьж байна. БРИКС-ийн  орнуудын хөгжил гадаад дотоодын ээдрээтэй орчны нөлөөнд янз бүрийн хэмжээгээр  автах нь дамжиггүй юм. Гэвч БРИКС-ийн орнуудын тасралтгүй урагш хөгжих нөөц хүч,  хандлага нь өөрчлөгдөхгүй юм. Бид үүнд итгэл дүүрэн байна.

16:07

Ши Жиньпин: 

Ши Жиньпин: Өнгөрсөн 10 жилд БРИКС-ийн орнууд хүчээ нэгтгэж, дэлхийн  эдийн засгийн шинэ өсөлийн цэг боллоо. Өнгөрснөө эргэн харахад, энэ 3 санаа маш  чухал бөгөөд хожмын хамтын ажиллагаанд баримтлах ёстой гэж би үзэж байна. Нэгт,  эрх тэгш харилцаж, адил талаа нэгтгэн, адил бус талаа хойш тавих. Хоёрт,  бүтээлчээр инноваци бүтээж хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх. Гуравт, дэлхий  ертөнцийг цээжиндээ тээж, өөрөө амжилтад хүрэхийн төлөө бусдыг урьдаар амжилтад  хүргэх хэрэгтэй гэжээ.


15:53
Ши Жиньпин:   

3-нд Хятадын Шямэнь хотноо 2017 оны БРИКС-ийн орнуудын  худалдаа, аж үйлдвэрийн чуулган  нээгдлээ. Нээлтийн ёслолын үеэр Хятад улсын  дарга Ши Жиньпин: БРИКС-ийн хамтын ажиллагаа урьдахыг залгамжлан, хойчийг  сэнхрүүлэх зангилаа үедээ ороод байна. Бид амжилттай туршлагаа дүгнэн, хамтын  ажиллагааны ирээдүйг төлөвлөн, шинэ аянаа эхлүүлж, БРИКС-ийн хамтын ажиллагааны  хоёр дахь алтан 10 жилийг хамтдаа нээе хэмээн онцолжээ. 

15:20

БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9-р уулзалтын чухал арга хэмжээний нэг  2017 оны БРИКС-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн чуулга уулзалт 3-ны 15 цаг  30 минутад эхэлнэ. Одоо хуралд оролцох 1200 гаруй төлөөлөгч хурлын танхимд орж,  тус чуулга уулзалтад солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, БРИКС-ийн  орнууд эдийн засаг худалдааны улам нягт, бүх талын, бат бэх түншийн харилцаа  тогтооход худалдаа, аж үйлдвэрийн салбарын оюун ухаан, хүч чадлыг сэлбэхийг  хүсэж байна.










15:14
Тоо бүртгэлээс үзвэл, 2016 онд, БРИКС-ийн 5 орны худалдааны нийт хэмжээ 300 тэрбум ам.долларт хүрчээ. Өдгөө, БРИКС-ийн орнуудын эдийн засгийн хэмжээ дэлхийн нийт хэмжээний 23 хувийг эзэлж, гадаад худалдааны хэмжээ дэлхийн 16 хувийг эзэлж, гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ дэлхийн 12 хувийг эзэлснээр, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 50 хувиас давсан байна. 2020 он гэхэд БРИКС-ийн орнуудын эдийн засгийн цар хүрээ дэлхийн 25 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийг дайчлах чухал хөдөлгөгч хүч болж, 2030 онд эдийн засгийн хэмжээ нь Их Долоогийн нийт хэмжээнээс давах болно. 
15:07
БРИКС-ийн орнуудын аж үйлдвэр худалдааны чуулга  уулзалт бол  БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын иж бүрэн  чухал үйл ажиллагаа бөгөөд жил бүр  БРИКС-ийн орнуудын ээлжит  дарга орон зохион байгуулж,  БРИКС-ийн орнуудын аж үйлдвэр, худалдааны салбар  хамтдаа анхаарч буй халуун цэгийн асуудлын эргэн тойронд  судлан хэлэлцэж,  хамтын ажиллагааны нийтлэг ойлголтоо нягтруулж, бодлогын зөвлөгөө өрнүүлдэг  чухал индэр юм. 

Энэ удаагийн чуулга уулзалтаас 4 талын үр дүнг хүсэн  хүлээж байна. Үүнд нэгд, аж үйлдвэр, худалдааны салбар харилцан ашигтай хамтын  ажиллагаагаа эрчимжүүлэх итгэлээ нэмэгдүүлнэ. Хоёрт, аж үйлдвэр, худалдааны  салбар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ. Гуравт, үнэ цэнэтэй  бодлогын зөвлөгөө өгнө. Дөрөвт, аж үйлдвэр, худалдааны салбараас дэлхийн эдийн  засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зэрэг болно.
14:57
Худалдаа аж үйлдвэрийн энэ удаагийн форум "худалдаа, хөрөнгө оруулалт", “"анк санхүүгийн хамтын ажиллагаа ба хөгжил", "дэд бүтцийг холбох", "цэнхэр эдийн засаг" зэрэг 4 сэдвийн хүрээнд явагдах юм. Хуралд БРИКС-ийн орнуудын удирдагчид, урилгаар оролцож буй улс орнуудын удирдагчид, мөн НҮБ-ын аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, БРИКС-ийн орнуудын хөгжлийн шинэ банк зэрэг олон улсын байгууллагын тэргүүн, аж үйлдвэр, худалдааны салбарын төлөөлөгч 25 орноос ирж, нийт 1200 гаруй хүн оролцож байна. Мөн дэлхийн топ 500 компаний 79, Хятадын топ 500 компанийн 115 нь оролцож байна. 
14:43
9-р сарын 3-нд  Шямэнь хотноо БРИКС-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн чуулган эхэлж байна.  Хятад улсын дарга Ши Жиньпин чуулганы нээлтийн ёслолд оролцож чухал үг хэлнэ.  Мөн БРИКС-ийн орнуудын 10 гаруй жилийн түүхэн замналыг эргэн дурсаж, БРИКС-ийн  орнуудын хамтын ажиллагааны туршлагыг дүгнэн, хөгжлийн хэтийн төлөвийг төсөөлөх  юм. Бразилийн ерөнхийлөгч Томмел, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума зэрэг олон  орны удирдагчид чуулганд оролцон, илтгэл тавьж, зөвшилцөх гэж байна. Чуулганы  нээлтийн ёслолд ерөнхийлөгч Томмел, ерөнхийлөгч Зума нар оролцоно. 

Их уншсан