Хэвлэлийн бага хурал

2017-09-05 14:15:41
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn
14:15

Ши Жиньпин:  

БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа 2 дахь 10 жилдээ орсноор, БРИКС-ийн орнуудын  тогтолцооны бүтээн байгуулалт цаг үетэйгээ зохицон, олон салбарын хамтын  ажиллагааг гүнзгийрүүлж, бэхжүүлэхэд баталгаа болох ёстой гэж БРИКС-ийн 5 орны  удирдагчид үзлээ. Ирэх жил Өмнөд Африк улс БРИКС-ийн орнуудын ээлжит даргаар  ажиллаж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 10 дахь уулзалтыг Йоханнесбургт зохион  байгуулах юм. Ирэх жилийн уулзалт амжилттай болно гэдэгт бид итгэл дүүрэн байна.  Хятад улс талуудтай нягт хамтран ажиллаж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааг  тасралтгүй урагшлуулахыг хичээх болно гэжээ.

14:15

Ши Жиньпин: 

Хятад улсаас зохион байгуулсан шинэ тулгар  хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын хэлэлцээ нь Өмнөд Өмнөдийн  хамтын ажиллагаа, мөн дэлхийн хөгжил, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал  мэдээллийг уламжлав. Шинэ тулгуур хөгжиж буй зэх зээлийн орнууд, хөгжиж буй  орнуудын хөгжлийн эрч сайн байна. 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, дэлхийн эдийн засгийн засаглалыг төгөлдөржүүлэх талаар улам их  үүрэг гүйцэтгэх ёстой. Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, "БРИКС+"  загварыг буй болгон, өргөн хэмжээний түншлэлийн харилцаа тогтоож, нээлттэй олон  талт хөгжлийн түншлэлийн сүлжээг байгуулах ёстой. Гар гараа барин инновац,  зохицолтой, ногоон, нээлттэй, хамт ашиглах, тогтвортой хөгжлийн замналаар  замнаж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулж, улс орнууд хамтдаа хөгжихийн  төлөө улам их эерэг энергийг дагуулах ёстой гэж улс орнуудын удирдагчид үзэж  байна гэжээ. 

14:12

Ши Жиньпин: 

Улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, стратегийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх нь 5 орны ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэлд нийцэж байна гэж БРИКС-ийн 5 орны удирдагч санал нэгтэй үзсэн юм. Он гарснаас хойш, бид олон улсын байдал, дэлхийн засаглал, олон улсын болон бүс нутгийн анхаарал татсан асуудал, улс орны аюулгүй байдал, хөгжил зэрэг асуудлаар саналаа гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрлээ. Бид энэ онд аюулгүйн үйл хэргийн дээд зэргийн төлөөлөгчдийн хурал, мөн гадаад харилцааны сайд нарын албан ёсны уулзалтыг амжилттай зохион байгуулж, БРИКС-ийн орнуудын улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажлыг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэсэн билээ. Бид Нью-Йорк, Женев, Венад суугаа төлөөлөгчийн тогтмол зөвшилцлийн механизм ажиллуулж, хамт анхаарал хандуулж буй чухал асуудлаар байр сууриа зохицуулах болсон. Бидний терроризмын эсрэг, интернетийн аюулгүй байдал, энхийг сахиулах, Ойрх Дорнодын асуудал зэрэг салбарт хамтын ажиллагаа урагш ахилаа.  Эдгээр нь БРИКС-ийн орнуудын нэр нөлөөг дээшлүүлсэн юм. Бид улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааны сайн чиг хандлагаа үргэлжлүүлж, гаргаваас зохих үйлдлийг дэмжиж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө улам их хувь нэмэр оруулах болно гэжээ.

14:11

Ши Жиньпин: 

БРИКС-ийн механизмын бүтээн  байгуулалтад шинэ ахиц гарлаа. БРИКС-ийн орнууд анх удаа ГХ-ны сайд нарын  тогтмол уулзалтын механизм, НҮБ дахь суурин төлөөлөгчдийн тогтмол уулзалтын  механизмыг бий болгохын зэрэгцээ цахим боомтын үлгэр жишээ сүлжээ, цахим  худалдааны ажлын хэсэг, музейн холбоо, дүрслэх урлагийн музейн холбоо, номын  сангийн холбоо зэрэг хамтын ажиллагааны индэр байгууллаа. Эдгээр механизм  БРИКС-ийн орнуудын улс төр, эдийн засаг, соёлын салбар дахь хамтын ажиллагааг  эрчимжүүлэхэд чухал баталгаа болох юм.

13:55

Ши Жиньпин: 

"БРИКС-ийн 5 орон өнө эртний түүх, гайхамшигтай соёлтой билээ. Энэ бүхэн бидний нандигнах ёстой үнэт өв юм" хэмээн БРИКС-ийн 5 орны удирдагчид санал нэгтэй үзсэн. Энэ онд 5 орны хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагаа бүх талаар өрнөж, биеийн тамир спорт, кино, соёлын наадам, уламжлалт эм эмнэлгийн дээд хэмжээний хурал зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж, 5 орны ард түмний дэмжлэгийг авсан юм. Бид парламент, улс төрийн нам, залуус, зөвлөхүүд, орон нутгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, олон салбарын зүтгэлтнүүд БРИКС-ийн хамтын ажиллагаанд оролцох индэр гаргаж өглөө. Бид хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг байнгын чанартай зохион байгуулж, механикжуулж, 5 орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлж, түншийн харилцааг хүмүүсийн сэтгэлд гүн суурилуулах болно гэжээ.  

13:54

Ши Жиньпин: 

Бүтээлч хамтын ажиллагаа бол БРИКС-ийн үндэс, үндэс гүн бол сайн цэцэглэнэ. БРИКС-ийн орнууд харилцан ашигтай, хамтдаа ашиг олох зарчмын үндсэн дээр макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, хөгжлийн стратегиа уялдуулан, эдийн засаг худалдаа, банк санхүү, аж үйлдвэр, тогтвортой хөгжил зэрэг олон салбарын хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлж, нэгдсэн хөгжлийн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй гэж БРИКС-ийн удирдагчид санал нэгтэй үзлээ. Энэ онд БРИКС-ийн бүтээлч хамтын ажиллагаанд шинэ ахиц гарч, баялаг үр дүнд хүрсэн юм. Бид худалдаанд дөхөм үзүүлэх, үйлчилгээний худалдаа, валют солилцох, тус орны валютаар тооцоо хийх, засгийн газар, нийгмийн хөрөнгийн хамтын ажиллагаа зэрэг салбарт хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Мөн Шинэ хөгжлийн банкны Африк дахь төвийг байгуулж, БРИКС-ийн орнуудын инновацийн хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан. Нэг жилийн ажлаар дамжуулан БРИКС-ийн орнууд худалдаа, хөрөнгө оруулалтын том зах зээл байгуулах, валют банк санхүүгийн гүйлгээ, дэд бүтцийн тоног төхөөрөмжийг холбох зорилтын төлөө шинэ алхам хийсэн гэжээ.

13:33
Хятад улсын  дарга Ши Жиньпин 5-ны хэвлэлийн бага хуралд сэтгүүлчидтэй уулзахдаа: Өдгөө  дэлхийн ертөнцөд ээдрээтэй, гүнзгий өөрчлөлт гарч, дэлхийн эдийн засаг өсөж  байгаа боловч дэлхийн шинжтэй өрсөлдөөн сорилт нэмэгдсээр байна. БРИКС-ийн  орнууд бол бүгд чухал нөлөө бүхий улс орон тул чухал асуудлын талаарх харилцаа  холбоогоо нягтруулж, олон улсад улам шударга, зүй зохистой дүрэм журам тогтоохын  төлөө хичээн ажиллах ёстой. Бүтээлч үүрэг гүйцэтгэж, олон улсын үндсэн дүрэм  журмыг хамгаалан, олон улсын төв голч, шударга ёсыг хамгаалах хэрэгтэй. Дэлхийн  шинжтэй өрсөлдөөн сорилтуудыг хамтдаа зохицуулж, нээлттэй, багтаамжтай, нийтэд  хүртээмжтэй, эрх тэгш, хамтдаа ашиг хүртэх эдийн засгийн даяаршлыг ахиулж,  дэлхийн эдийн засгийн цэгцлэлт өөрчлөлтийг түргэтгэн, шинээр хөгжиж буй зах  зээлийн орнууд, хөгжиж буй орнуудын төлөөлөх түвшин, үг хэлэх эрхийг дээшлүүлж,  олон орны хөгжилд таатай гадаад нөхцөл боломж бүрдүүлэх ёстой хэмээн 5 орны  удирдагчид хурлын үеэр санал нэгтэй үзсэн гэжээ.
13:13
5-нд, БНХАУ-ын дарга Ши Жиньпин гадаад дотоодын  сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал хийлгэж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын  уулзалт, шинэ тулгар хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй  орнуудын хэлэлцээний үр дүнг танилцуулав. 

Ши Жиньпин: 10 жилийн тэртээ  БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа дэлхийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч буй  үеэр гараагаа эхлүүлж, Олон улсын хамтын нийгэмлэг дээд хэмжээгээр анхаарлаа  хандуулж байлаа. Олон улсын банк санхүүгийн хямрал зэрэг олон сорилтыг даван  туулж, БРИКС-ийн орнууд шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд, хөгжиж буй орнууд  эв найрамдалтай хамтран ажиллаж, харилцан ашигтай хамт ашиг хүртэх шинэ замналыг  хөгжүүлсэн юм. Шямэний уулзалтаар шинэ гараа болгож, итгэл зоригоо хөвчлөн,  тасралтгүй хүчин чармайлт гарган, стратегийн түншлэлийн улам нягт, улам өргөн  хэмжээний, бүх талыг хамарсан харилцаа тогтоож, хамтын ажиллагааны 2 дахь "алтан  10 жил"-ийг эхлүүлэхээр БРИКС-ийн орнуудын удирдагчид тохиролцсон гэжээ.  
12:30

12:28

Хятадын Олон Улсын Радио Англи хэлээр шууд нэвтрүүлж байна 

12:00

5-нд Хятад улсын дарга Ши Жиньпин   гадаад дотоодын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлгэж, Шямэний   уулзалтын үр дүнг танилцуулж, БРИКС-ийн уулзалтыг дүгнэх болно. Уулзалтын   үеэр Ши Жиньпин дарга олон цуврал арга хэмжээнд оролцлоо. Тухайлбал БРИКС-ийн   үйлдвэр худалдааны чуулганы нээлтийн ёслолд үг хэлэхдээ: БРИКС-ийн 10 жилийн   түүхэн замналыг эргэн харж, БРИКС-ийн хамтын ажиллагааны туршлагыг дүгнэн,   ирээдүйн хөгжлийн хэтийн төлөвийн тухай ярьсан юм. Тэрээр БРИКС-ийн удирдагчдын   бага хүрээний болон өргөтгөсөн хурлыг даргалж, БРИКС-ийн таван орны удирдагчид   олон улсын болон бүс нутгийн анхаарал татсан асуудлыг гүнзгий авч хэлэлцэж,   "Удирдагчдын Шямэний тунхаг" батлан, эдийн засгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг   эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн засаглалыг боловсронгуй болгож, дэлхийн энх   тайван, тогтвортой байдлыг хамгаалан, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлэх   талаар идэвхтэй дохио өгсөн юм. Тэрээр шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд,   хөгжиж буй орнуудын уулзалтад, БРИКС-ийн удирдагчид болон Египет, Мексик,   Тажикстан, Гвиней, Тайланд зэрэг орны удирдагчидтай хамт Өмнөд Өмнөдийн хамтын   ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн түншийн харилцаа тогтоох, дэлхийн эдийн засгийн   засаглалыг боловсронгуй болгох зэрэг талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Удалгүй   болох хэвлэлийн бага хуралд Ши Жиньпин дарга Шямэний уулзалтыг дүгнэх   болно. 

Их уншсан