ХКН-ын XIX их хурлын шууд нэвтрүүлэг

2017-10-18 13:18:15
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn

ХКН-ын XIX их хурал 18-ны 9 цагт Бээжин дэх АИХ-ын ордонд эхэлнэ

13:18


ХКН бүх талын чадвараа хөгжүүлэх  хэрэгтэй 


Ши Жиньпин ХКН-ын XIX их хуралд тавьсан илтгэлдээ:  1.3 тэрбум хүн амтай социалист их гүрнийг удирдахын тулд НКН суралцах, улс  төрийн удирдах, шинэчлэх, инновацийн, шинжлэх ухааны хөгжлийн, хуулиар засаглах,  олон нийтийн ажлын, эрчтэй, ахицтай ажиллах, эрсдэлийг хянах зэрэг бүх талын  чадвараа хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. Эрх баригч нам заавал стратегийн үзэл  баримтлал, шинэлэг, диалектик, хуулийн, стандарт сэтгэлгээтэй байх хэрэгтэй гэж  тэрээр цохон тэмдэглэжээ. 

13:16

XIX их хурлаас хойш хяналт удирдлагын байгууллагууд нэмж байгуулна


ХКН-ын XIX их хурлын илтгэлээс үзвэл, Хятад улс хуулийн засаглал, экологи, хянан шалгах, цэрэг армийн зэрэг олон салбарт удирдлагын хяналтын  байгууллага нэмж байгуулна. Үүнд төвийн улсаа бүх талаар хуулиар засах удирдах хэсэг байгуулж, Хятадын хуулийн засаглалын байгуулалтыг нэгдсэн журмаар удирдуулах болно. Төрийн өмчийн байгалийн эх баялгийн хөрөнгийн удирдлага, байгалийн экологийг хянан удирдах байгууллага байгуулж, Хятадын байгалийн эх баялгийн бүх өмчийг удирдах үүрэг гүйцэтгэж, төрийн өмчийн газар нутгийн хэрэглээ, экологийг хамгаалж сэргээх ажлыг нэгдсэн журмаар удирдаж, хот хөдөөгийн бохир бодис ялгаруулахыг хориглох, засаг захиргааны хууль хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн журмаар удирдах, улс, муж, хот, шяны дөрвөн шатны хянан удирдах комисс байгуулж, төрийн бүх албан хаагчдыг бүх талаар хянан удирдах зэрэг ажлыг хариуцах болно. Хот, шяны намын хороонд тойрон байцаах дүрэм хэрэгжүүлж, олон түмний дэргэд гарах авлигын асуудлыг шалган шийтгэхийг эрчимжүүлж, халагдсан цэргийн албан хаагчдын удирдлага баталгааны болон цэргийн албан хаагчдын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг удирдах болно. 

13:15

Албан хаагчдын хяналтад  зориулан төрийн хяналтын систем байгуулна

ХКН-ын XIX их хурлын тайланд: Хятад улс нам, төрийн  хяналтын системийг боловсронгуй болгож, төрийн хяналтын хууль баталж, улс, муж,  хот, шяний 4 шатны хяналтын хороог тогтоон, намын тухайн шатны сахилга бат  шалгах байгууллагатай хамтруулж, албаны эрхийг хэрэгжүүлэгч бүх албан хаагч нарт  бүх талаар хяналт тавьж, хяналтын хорооны эрх үүрэг, байцааж шалгах арга зэргийг  хуулиар баталгаажуулж, зээлдэгч гэрээ зөрчсөн нөхцөлд гэрээний заалтын дагуу  зээлдэгчийн тогтмол бус хөрөнгийг хураан авах тогтолцоогоор “ХКН-ын сахилга бат  шалгах байгууллагын хэргийг шийдвэрлэх ажлын дүрэм”-ийн 28-р заалтын “холбогдох  хүн тогтсон цаг, газарт холбогдох асуудлын талаар тайлбар хийхийг зөвшөөрдөг”  байсныг орлуулна. Байгууллагын хяналт шалгалтыг эрчимжүүлж, ардчиллаар хяналт  тавихыг сайжруулж, адил шатныхан харилцан хяналт тавих, ердийн хяналт шалгалтыг  эрчимжүүлэх, улс төрийн байцаан шалгалтыг гүнзгийрүүлнэ гэжээ.

13:01

ХКН авлигын хэргийг өчүүхэн ч уучлалгүй, хатуу  шалгах болно  


Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их  хуралд тавьсан илтгэлдээ: Ард олон авлигын хэргийг үзэн яддаг. Авлигын хэрэг бол  ХКН-ын өмнө тулгарч буй хамгийн том заналхийлэл юм. ХКН авлигын хэргийг өчүүхэн  ч уучлалгүй хатуу шалгаж, намын дотор ашиг сонирхлын бүлэг бий болохоос эрс  сэргийлнэ. Хот, шянийн намын хороонд шалган байцах тогтолцоо бий болгож, ард  олны дэргэд оршиж буй авлигын хэргийг хүчээ дайчлан шалгаж, цээрлүүлнэ.  Авлигачид хаашаа ч зугтлаа гээд мөрдөн баривчилж, хуулийн дагуу шийтгэх болно.  Авлигын эсрэг үндэсний хууль тогтоох ажлыг ахиулж, сахилга бат шалгах системийг  багтаасан илчлэн мэдүүлэх индэр байгуулна гэжээ.  

12:46

Хятад улс хэзээ ч жанжлагч  болохгүй

ХКН-ын XIX их хурлын илтгэлд: Шинэ үеийн Хятад  улс бие дааж, эзэн мэдсэн, энх тайванч дипломат бодлогоо хэлбэрэлтгүй баримталж,  олон орны ард түмнүүдийн хөгжлийн замаа өөрсдөө сонгох эрхийг хүндэтгэн, олон  улсын шударга ёсыг хамгаалж, өөрийн санаа бодлоо бусдад хүчээр тулгахыг  эсэргүүцэж, бусад орны дотоод хэрэгт оролцож, хүчирхэг нь буурайгаа дээрэлхэхийг  эсэргүүцнэ. Хятад улс бусад орны ашиг сонирхлыг хохироож, өөрийгөө хөгжүүлэх  алхам яасан ч хийхгүй. Мөн өөрийн ёс зүйтэй эрх ашгаа орхихгүй, Хятад улсыг  өөрийн ашиг сонирхлоо хохирооно гэж хэн ч хүсэх хэрэггүй. Хятад улс хамгаалалтын  шинж чанар бүхий батлан хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Хятадын хөгжил аль ч улс  оронд заналхийлэл болохгүй. Хятад улс яаж ч хөгжсөн жанжлагч болохгүй, бусад  орон руу өнгөлзөхгүй юм гэж тэмдэглэжээ. 

12:27

"92  оны нийтлэг ойлголт”-ыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй 


ХКН-ын XIX их хурлын тайланд: "Нэг Хятад”-ын зарчим нь Тайванийн  хоолойн хоёр эргийн харилцааны улс төрийн үндэс суурь, “Нэг Хятад”-ын зарчмыг  харуулсан “92 оны нийтлэг ойлголт” нь Тайванийн хоолойн хоёр эргийн харилцааны  энх тайван хөгжлийг баталгаажуулах зангилаа юм. “92 оны нийтлэг ойлголт”-ыг  хүлээн зөвшөөрсөн нөхцөлд сая Тайванийн хоолойн хоёр эрэг харилцан яриа хэлцэл  хийж, Тайванийн улс төрийн аливаа нам бүлэг эх газартай харилцахад саадгүй болно  гэжээ. Тайланд онцлохдоо, Хятадын эх газар “Тайванийг тусгаарлах” бүх төрлийн  хуйвалдаанд цохилт өгөх эрс зориг, хангалттай чадвар, бүрэн итгэлтэй байна  гэжээ. 

12:24

Хонконг,  Макаогийн онцгой бүсийн захиргаа, засаг дарга үндсэн хуулийн үүрэг хариуцлагаа  биелүүлэхийг дэмжинэ

Ши Жиньпин  ХКН-ын XIX их хуралд  тавьсан тайландаа: “Нэг улс хоёр систем” бол Хонконг, Макаог урт удаан  тогтвортой хөгжүүлэх хамгийн тохиромжтой тогтолцоо юм. Хонконг, Макаогийн онцгой  бүсийн захиргаа, засаг дарга нар хуулийн дагуу засаглаж, идэвхтэй ажиллан,  иргэдийн амьжиргааг сайжруулахыг баталгаажуулж, ардчиллыг эмх цэгцтэй ахиулан,  нийгмийн тогтвортой байдлыг хамгаалж, улс орны бүрэн эрх, аюулгүй байдал,  хөгжлийн эрх ашгийг хамгаалах үндсэн хуулийн үүрэг хариуцлагаа гүйцэтгэх ёстой.  Хонконг, Макаогийн оршин суугчдын эх газарт хөгжлийн хүрээгээ тэлэхэд тус дөхөм  болох бодлого арга хэмжээг боловсронгуй болгоно  гэжээ.

Тайланд, эх орончдоор гол болгосон “Хонконгчууд  Хонконгоо удирдах”, “Макаочууд Макаогоо удирдах” бодлогыг мөрдөн, эх орон,  Хонконг, Макаог хайрлах хүчин чадлыг хүчирхэгжүүлж, Хонконг, Макаогийн ахан  дүүсийн эх оронч үзэл санааг идэвхжүүлнэ гэжээ.

12:18

Хятад улс энэ зууны дунд үеэр дэлхийн хамгийн сайн арми байгуулна 

XIX их хурлын илтгэлд тэмдэглэхдээ: Хятадын батлан хамгаалах, армийн байгуулалт нь дэлхийн армийн хөгжлийн шинэ хандлага, үндэсний аюулгүй байдлын хэрэгцээ шаардлагад зохицохын тулд 2020 онд үндсэндээ механикжилт, мэдээлэлжүүлэлтийн байгуулалтад томоохон ахиц гаргаж, стратегийн чадварыг ихээхэн дээшлүүлж, цэргийн онолын байгуулалт, цэргийн зохион байгуулалт, цэргийн ажилтнууд, зэвсэг тоноглолын орчин үеийн байгуулалтыг түргэтгэж, 2035 онд гэхэд батлан хамгаалах, армийн орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлж, энэ зууны сүүлчээр дэлхийн хамгийн хүчирхэг армийг бүх талаар бүтээн байгуулах болно гэжээ. 

12:15

Хятад улс  экологийн соёлын байгуулалтаа түргэтгэнэ  


Ши Жиньпин ХКН-ын XIX их хуралд тавьсан илтгэлдээ: Хятад  улс ногоон үйлдвэрлэл хэрэглээний тухай хуулийн засаглал, бодлогын чиглэлийг  түргэн гаргаж, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулсан орчил хөгжлийн эдийн засгийн  систем байгуулж боловсронгуй болгоно. Ногоон банк санхүүг хөгжүүлж, агаар  мандал, ус, хөрс зэргийн бохирдлоос сэргийлж, бохирдол ялгаруулах стандартыг  чангатган, дэлхийн байгаль орчны засаглалд идэвхтэй оролцон, байгаль  орчны илэрхий асуудлыг бүх хүчээрээ зохицуулна. Экологийн чухал системийг  хамгаалж сэргээх төслийг хэрэгжүүлж, зах зээлийн аргаар олон ургальч экологийн  нөхөн олговор өгөх механизм байгуулна. Үндэсний байгалийн нөөцийн удирдлага,  байгаль экологийн хяналтыг удирдах байгуулга байгуулах болно. Үндэсний нутаг  дэвсгэрийг нээн хөгжүүлж хамгаалах тогтолцоо байгуулж, үндэсний цэцэрлэгт  хүрээлэнгээр гол болгосон экологийн хамгаалалтын систем байгуулах болно  гэжээ.

Хятадын экологийн орчин 2035 онд үндсэндээ сайжирч  үзэсгэлэнт сайхан Хятад орныг байгуулах зорилтоо үндсэнд нь биелүүлэх болно гэж  уг илтэлд төсөөлжээ.

12:10

Эрүүлийг хамгаалах бүх талын үйлчилгээг анх удаа дурдав

ХКН-ын XIX их хурлын тайланд тэмдэглэхдээ: Хятадын онцлогтой эмчилгээ, эрүүлийг хамгаалах үндсэн тогтолцоо, эмчилгээг баталгаажуулах тогтолцоо, шилдэг бөгөөд өндөр үр ашигтай эмчилгээ, эрүүл хамгааллын үйлчилгээний системийг бүх талаар байгуулна. Анхан шатны эмчилгээ, эрүүл хамгааллын үйлчилгээний систем, бүх салбарын эмч нарын эгнээний байгуулалтыг эрчимжүүлнэ. Эм бэлдмэлийн орлогоор эмнэлгийг тэжээх үзэгдлийг бүх талаар устгаж, эм бэлдмэлийн хангамжийг баталгаажуулах тогтолцоог бүрдүүлнэ. Хүнд өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, түүнийг хяналтдаа авна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлнэ. Төрөлтийн бодлого, эдийн засаг, нийгмийн холбогдох бодлого иж бүрэн уялдахыг ахиулна. Хүн амын хөгшрөлтийн байдалд зохицуулан идэвхтэй зохицуулж, өндөр настнаа асран хүндлэх бодлогын систем, нийгмийн орчныг бүрдүүлж, өндөр настын асрамжийн салбар, үйлдвэрлэлийн хөгжлийг түргэтгэнэ гэжээ. 

12:03


Хятад улс 2020 он гэхэд хөдөө орон  нутагт ядуурлыг бууруулах ажлыг дуусгавар болгоно  


Ши Жиньпин ХКН-ын XIX их хуралд тавьсан илтгэлдээ:  Хятад улс 2020 он гэхэд хөдөө орон нутгийн иргэдийн ядуурлыг өнөөгийн хэрэгжүүлж  буй стандартын түвшинд бууруулж, ядуу тосгон, бүс нутгийн чанартай ядуурал зэрэг  асуудлыг тууштай шийдвэрлэн, ядуурлаас ангижрах зорилтоо биелүүлэх болно гэжээ.  

Ши Жиньпин: Үүнийг биелүүлэхийн тулд ККН нийт нам,  бүх улс, нийгмийн бүх хүчийг дайчлан, ядуурлыг бууруулах ажлыг зөв, оновчтой,  туйлбартай хийж, төвөөс зохицуулж, муж, өөртөө засах орон хариуцан, хот, орон  нутаг бодит гүйцэтгэх ажлын тогтолцоог баримтлан, нам, засгийн удирдагч хариуцан  гүйцэтгэх хариуцлагын тогтолцоог эрчимжүүлж, ядуурлыг бууруулах ажлыг зориг хүч,  арга ухаанаар тэтгэх ажилтай уялдуулах хэрэгтэй гэжээ.  

11:48

Бүх хүүхдэд шударга, чанартай боловсрол хүртээнэ  


Ши Жиньпин ХКН-ын XIX  их хуралд тавьсан тайландаа:  Боловсролын хүчирхэг орон байгуулах нь Хятадын үндэстнүүдийн сэргэн мандлыг  биелүүлэх үндэс болох тул боловсролыг эрхбиш тэргүүн байранд тавих хэрэгтэй. Хот  хөдөөгийн заавал эзэмших боловсролыг нэгдсэн журмаар хөгжүүлж, хөдөөгийн  заавал эзэмших боловсролыг дээд хэмжээнд чухалчлан, сургуулийн өмнөх насны  боловсрол, тусгай боловсрол, интернет боловсролыг сайтар эрхэлж, дунд сургуулийн  ахлах ангийн боловсролыг түгээмэлжүүлнэ. Тэргүүний их сургууль, тэргүүний  шинжилгээ судалгааны байгуулалтыг түргэтгэнэ. Сурагчийн тэтгэлгийн тогтолцоог  боловсронгуй болгож, хот хөдөөгийн шинээр нэмэгдэж буй гол хөдөлмөрлөх хүчнийг  дунд, дээд сургуулийн боловсролтой болгоно хэмээн дурдлаа.

11:34


ХКН үндсэн хуулийн  хэрэгжилт, хяналтыг эрчимжүүлнэ


XIX их хурлын тайланд: ХКН-ын Төв хорооноос улс оронд бүх талаар  хуулиар засаглахын удирдах хэсгийг зохион байгуулж, хуулийн засаглалтай Хятад  орныг бүтээн байгуулахад нэгдэлтэй удирдлагаа эрчимжүүлнэ. Үндсэн хуулийн  хэрэгжилт, хяналтыг эрчимжүүлж, үндсэн хуульд нийцэх эсэх хяналт шалгалтыг  ахиулж, үндсэн хуулийн нэр хүндийг хамгаална хэмээн онцлов. Бүх шатны намын  байгууллага, намын нийт гишүүн тэргүүлэн хуулийг дээдлэн, хуулиас суралцаж,  хуулийг мөрдөн сахиж, хууль хэрэгжүүлж, аливаа байгууллага, хувь хүн үндсэн  хууль, хууль дүрмээс давсан эрхтэй байж болохгүй хэмээн  шаардлаа.

11:28

Хятад улс гадаадад  улам нээлттэй байх болно  


Өнөөдөр, Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд: “Нэг бүс  нэг зам”-ын бүтээн байгуулалтаар гол болгож, хамт зөвшилцөн, хамт байгуулж,  хамтдаа ашиглах зарчмын дагуу инновацийн хүчин, нээлттэй байх, хамтын  ажиллагаагаа эрчимжүүлж, гадаад дотоод уялдаатай, зүүнш баруунш харилцан  нөхвөрлөсөн гадаадад нээлттэй байдлыг бий болгоно. Худалдаагаар улс орноо  хүчирхэгжүүлэх бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, өндөр түвшиний худалдаа хөрөнгө  оруулалтад дөхөм үзүүлэх бодлого хэрэгжүүлж, зах зээлд орохоос өмнөх Хятадын  иргэдтэй адил хандах, сөрөг жагсаалтын удирдлагын дүрэм хэрэгжүүлж, зах зээлд  орох зөвшөөрлийг ихээр чөлөөтэй болгон, үйлчилгээний салбарыг гадаадад нээлттэй  байхыг өргөтгөж, гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалах  болно. Хятадын дотоодод бүртгүүлсэн аж ахуйн нэгжтэй адил эрх тэгш хандана.  Чөлөөт худалдааны бүсийн туршилтын бүсэд өөрчлөлт хийх бүрэн эрх олгож чөлөөт  худалдааны боомт байгуулах болно. Олон улсын аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд  тус дөхөм болж, дэлхийд чиглэсэн худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл,  үйлчилгээний сүлжээг бий болгоно гэжээ.

11:23

Хятад улс зах зээлийн харилцаанд сөрөг  жагсаалтын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлнэ 

 

ХКН-ын XIX их хурлын илтгэлд: Хятад улс  зах зээлийн орох зөвшөөрлийн сөрөг жагсаалтын тогтолцоог бүх талаар хэрэгжүүлж,  нэгдсэн зах зээл, шударга өрсөлдөөнд саад тотгор учруулдаг олон төрлийн  тогтоолыг хүчингүй болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг тэтгэж,  зах зээлийн төрөл бүрийн байгууллагын эрч хүчийг дэмжин, захиргааны монополь,  зах зээлийн монополиос урьдчилан сэргийлж, үйлчилгээний салбарын хязгаарлалтыг  багасгана гэжээ. 

11:20

Хятад улс хөдөө тосгоныг  хөгжүүлэх стратеги хэрэгжүүлнэ 


Ши Жиньпин ХКН-ын XIX их хуралд  тавьсан тайландаа хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлнэ хэмээн анх  удаа дурдав. Энэ стратегид хот хөдөөг нэгтгэн хөгжүүлэх тогтолцооны механизм,  бодлогын систем, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтыг  түргэтгэх, хөдөө тосгоны ажил эрхлэлтийн үндсэн дүрмийг төгөлдөржүүлэх, газар  нутгийг гэрээгээр ашиглах хугацаа дууссаны дараа дахин 30 жилээр сунгах, хөдөө  тосгоны нийтийн өмчлөлийн эрхийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, тариачдын өв  хөрөнгийн эрх ашгийг баталгаажуулах, нийтийн эдийн засгийг хөгжүүлэх, орчин  үеийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн систем, ажил эрхлэлтийн систем байгуулж,  хөдөө аж ахуйг дэмжих дүрэм тогтоол, тариачдын шинээр ажил төрөл эрхлэх, орлогоо  нэмэгдүүлэх, мөн хөдөө тосгоны цэгцлэлтийн системийг төгөлдөржүүлэх зэрэг багтаж  байна. 

11:17

Шинэ үеийн  Хятадын онцлогтой социалсизмыг бүтээн байгуулах шат  дараалал

ХКН-ын XIX их хурлын тайланд: Хятад улс 2020 онд  бүх талаар чинээлэг нийгмийг байгуулсны үндсэн дээр энэ зууны дунд үед орчин  үеийн социалист, хүчирхэг гүрнийг байгуулах болно гэжээ.  

Тайланд: 2035 онд Хятад  улс орчин үеийн социалист нийгмийг байгуулах болно. Үндэсний эдийн засаг,  шинжлэх ухаан технологийн түвшин дээшилж, соёлын зөөлөн хүч илэрхий нэмэгдэх  болно. Хуулиар засагласан улс орон, хуулиар засагласан засгийн газар, хуулиар  засагласан нийгмийг үндсэндээ байгуулж, үндэсний засаглалын тогтолцоо,  засаглалын чадавхыг сайжруулна. Ардын амьдрал баян чинээлэг болж, дунд зэргийн  орлоготой хүмүүсийн тоо нэмэгдэж, хот суурингийн хөгжлийн зөрүү, иргэдийн  амьдралын түвшний зөрүү багасаж, олон нийтийн үндсэн үйлчилгээний эрх тэгш  байдал бий болж, экологийн орчин сайжирч, үзэсгэлэнт Хятад орны зорилтыг  биелүүлэх болно гэжээ.

Энэ зууны дунд үед Хятад  улс чинээлэг, ардчилсан, соёл иргэншилтэй, эв найртай, орчин үеийн  социалист гүрнийг байгуулж, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхыг  дээшлүүлэн, нэгдсэн хүчин чадал, олон улсын нэр нөлөө бүхий тэргүүлэх гүрэн  болж, бүх ард иргэдээ чинээлэг болгож, аз жаргалтай, амар тайван амьдралыг бий  болгон, Хятадын үндэстнүүдийг дэлхийн үндэстнүүдтэй өөдрөгөөр мөр зэрэгцүүлэх  болно гэжээ.

10:58

Шинэ  эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалыг  нийтлэв

Өнөөдөр, Ши Жиньпин дарга  ХКН-ын XIX их хуралд: ХКН-ын XVIII их  хурлаас хойш шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлал бүрэлдэн  тогтсон юм. Энэ бол ХКН, ард түмэн Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн  мандалтыг биелүүлэх үйл ажиллагааны зааварчилга тул урт хугацаагаар баримталж,  хөгжүүлэх ёстой гэжээ. 

Энэ үзэл баримтлал Коммунист намын засаглал,  социалист бүтээн байгуулалт, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн жам ёсны тухай  ойлголтыг шинэ өнцгөөс харж, гүнзгийрүүлсэн юм. Үүнд Хятад улс 2020 он гэхэд  чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсны үндсэн дээр энэ зууны дунд үеэр Хятад  улсыг баян чинээлэг, хүчирхэг, соёл иргэншилтэй, эвсэг зохицонгуй орчин үеийн  социалист, хүчирхэг орон болгон бүтээн байгуулна хэмээн дурдсан  байна.

Шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалд, эрх  баригч нам эрхбиш ард түмнээр үндэс болгосон хөгжлийн үзэл баримтлалыг мөрдөж,  хүний бүх талын хөгжлийг ахиулан, нийт ард иргэдээ хамтад нь баян чинээлэг  амьдралтай болгох ёстой хэмээн заасан юм. Энэ нь Хятадын онцлогтой социализмын  ерөнхий тогтолцоо, стратегийн байршуулалт, хөгжлийн чиг хандлага, улс төрийн  баталгаанд бодит шаардлага тавьсан юм.

10:25


Хятадын нийгмийн үндсэн зөрчил өөрчлөгдөж  байна  


Өнөөдөр Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд  тавьсан илтгэлдээ: Шинэ цаг үед Хятадын нийгмийн гол зөрчил нь хүмүүсийн өдөр  тутамд нэмэгдэж буй амьдралын хэрэгцээ, хөгжлийн тэнцвэргүй, тэгш бус байдал  хоорондын зөрчил болж хувирсан гэжээ.  

Ши Жиньпин: Хятад улс удахгүй чинээлэг нийгмийг тал  бүрээр байгуулах болно. Хүмүүс материаллаг, соёлын хэрэглээний эрэлт хэрэгцээтэй  байгаад зогсоохгүй ардчилал, хууль зүй, эрх тэгш, шударга ёс, аюулгүй байдал,  экологи зэрэг бусад асуудлаарх эрэлт хэрэгцээ ч өсөн нэмэгдэж байна. Хятадын  хамгийн том асуудал нь хөгжлийн тэнцвэргүй байдал бөгөөд энэ нь ард иргэдийн  сайн сайхан амьдралын төлөөх хэрэгцээг хангахад хамгийн гол саад болж байна.  Хятад улс урт хугацааны турш социализмын эхэн үед явж байгаа үндэсний үндсэн  нөхцөл, дэлхийн хамгийн том хөгжиж буй орон хэмээх олон улс дахь байр суурь  өөрчлөгдөөгүй юм гэжээ. 

10:23

Хятад улс шинэ эрин үед оров

Өнөөдөр Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд тайлан тавихдаа: Урт хугацааны хүчин чармайлтаар дамжин, Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед оров. Энэ бол Хятадын хөгжлийн түүхэн шинэ чиг баримжаа юм. Энэ бол Хятадын үндэстнүүд хөл дээрээ зогсож, чинээлэгжиж байснаа хүчирхэгжиж эхлэх аугаа хөгжлөө угтан авч, хөгжиж буй орон орчин үе тийш урагшлах замыг өргөжүүлж, хурдтай хөгжиж, бие даасан тусгаар байдлаа хэвээр хадгалахыг хүссэн улс орон болон үндэстэнд цоо шинэ сонголт өгч, хүн төрөлхтний асуудлыг зохицуулахад Хятадын оюун ухаан, Хятадын төслийг нэмэрлэсэн байна гэжээ.

Ши Жиньпин: Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе бол түүхэн шинэ нөхцөлд үргэлжлэн Хятадын онцлогтой социализмын аугаа ялалтын эрин үед амжин орж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулан, социализмын орчин үеийн хүчирхэг орны эрин үеийг бүх талаар байгуулах явдал юм. Энэ нь бүх ард түмэн хамтдаа баяжихыг шат дараатай биелүүлэх цаг үе юм. Хятадын үндэстнүүдийн аугаа сэргэн мандалт буюу Хятадын мөрөөдлийг биелүүлэх эрин үе мөн. Мөн Хятад улс өдөр ирэх тусам дэлхий нийтийн төв рүү ойртож, хүн төрөлхтний төлөө тасралтгүй улам их хувь нэмэр оруулах эрин үе юм гэжээ. 

10:01

ХКН-ын авилгын эсрэг тэмцэл үр дүнтэй өрнөж байна

Өнөөдөр Ши Жиньпин дарга ХКН-ын XIX их хуралд тавьсан илтгэлдээ: Өнгөрсөн таван жилд ХКН намын дотоод удирдлага сул байсныг эрс шуурхай өөрчилж, намын дотоод удирдлага, хяналт тавих улс төрийн хариуцлагыг шат шатанд хэрэгжүүлснээр нийт намын итгэл үнэмшил улам бат бөх болж, намч чанар эрчимжиж, намын дотоод дүрэм тогтолцоо улам боловсронгуй болсноор ард түмний дургүйцлийг хамгаас илүү хүргэж, намын эрх барих үндэс суурьд заналхийлж байсан асуудлыг гардан зохицуулж, авилгын эсрэг тэмцлийг бүх шатанд эрс шуурхай өрнүүлж, маш их үр дүнд хүрсэн бөгөөд үүнийг улам бэхжүүлэн хөгжүүлж байна хэмээн тэмдэглэжээ. 

09:54

Бүх талын гадаад харилцаа өрнүүлэв

Өнөөдөр ХКН-ын XIX их хуралд, Ши Жиньпин тайлан тавихдаа: Өнгөрсөн таван жилд, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцаа бүх талаар урагшилж, бүх талын, олон давхаргын, бодит цогц бүхий гадаад харилцааг бүрдүүлж, "нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачлагыг хэрэгжүүлж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулж...... хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг санаачлан бүрдүүлснээр, олон улсын хэмжээнд Хятадын нөлөөлөх хүчин, уриалан дагуулах хүчин, цогцлон бүтээх хүчин чадал улам дээшилж, дэлхийн энх тайван, хөгжилд чухал бөгөөд шинэ хувь нэмэр оруулсан байна. 

09:53

09:50

ХКН эдийн засгийн томоохон   амжилт гаргалаа


Ши   Жиньпин: Өнгөрсөн таван жилд дэлхийн эдийн засгийн сэргэлт тааруу байсан үед ХКН   хөгжлийн шинэ үзэл баримтлал баримталж, хөгжлийн арга хэлбэрээ өөрчилж, Хятад   улс хүндрэл бэрхшээлийг даван туулж томоохон амжилт гаргалаа. ДНБ-ны нийт хэмжээ   80 их наяд юаньд хүрч, дэлхийн эдийн засагт үзүүлсэн хувь нэмэр нь 30 хувьд   хүрчээ. Эдийн засгийн бүтэц тасралтгүй сайжирч, цахим эдийн засаг зэрэг шинэ аж   ахуй хөгжин, хөдөө аж ахуйг орчин үеийн болгох үйлс тогтвортой ахилаа. "Нэг бүс   нэг зам"-ын бүтээн байгуулалт зэрэг талаар илэрхий амжилтад хүрч, Тянь Гүн   сансрын лаборатори, далайн гүнд шумбагч Жяо Лүн аппарат, дэлхийн хамгийн том   одон орны радио дуран "Тэнгэрийн нүд" буюу "ФАСТ" , Dark Matter буюу сансрын уудам дахь харанхуй энергийг судлах хиймэл дагуул, дэлхийн анхны шинжлэх ухааны туршилтын квант   дагуул, том нисэх онгоц зэргийг дараалан зохион бүтээж, Өмнөд Хятадын тэнгисийн   олтригийн бүтээн байгуулалт идэвхтэй ахиц гарган, Хятадын гадаад худалдаа,   гадаад хөрөнгө оруулалт, гадаад валютын нөөц дэлхийд тэргүүллээ гэжээ.  

09:48

Таван жилд  60 сая хүнийг ядуурлаас ангижруулжээ

Өнөөдөр, Ши Жиньпин  ХКН-ын XIX их хуралд: ХКН хүнээр үндэс болгосон хөгжлийн үзэл баримтлалыг  хэрэгжүүлэн, ядуурлаас ангижруулах ажлыг 5 жил тууштай хийж, 60 сая хүнийг  ядуурлаас ангижруулан, жилд дунджаар 10 сая хүнийг ядуурлаас ангижруулж,  ядуурлын хэмжээ 10.2 хувьтай байсныг 4 хувь хүртэл буурууллаа  гэжээ.

Хятад улс 1986 онд ядуурлаас ангижруулах ажлыг эхлүүлсэн  юм. Энэ зууны эхний арваад жилд дунджаар жилд 6 сая хүнийг ядуурлаас ангижруулж  байсан бол өнгөрсөн 5 жилд жил бүр 10 сая гаруй хүнийг ядуурлаас ангижрууллаа.  Энэ бол урьд өмнө байгаагүй амжилт юм. 

09:29

09:27

ХКН-ын XIX их хурал эхэлж, Ши  Жиньпин тайлан тавьлаа

10-р сарын 18 буюу өнөөдөр 9 цагт  Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхлэв. Ши Жиньпин XVIII сонгуулийн ХКН-ын төв  хорооны өмнөөс тайлан тавьж, Хятадын ирээдүйн хөгжлийн талаар ерөнхий  байршуулалт хийв. 
    
ХКН-ын 89 сая гаруй гишүүдээс сонгогдсон XIX их  хурлын 2000 гаруй төлөөлөгч Ши Жиньпин даргын тавьсан тайлан, сахилга бат шалгах  хорооны дэвшүүлсэн ажлын тайлан, "ХКН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах  төсөл"-ийн тухай хянан хэлэлцэж, ХКН-ын шинэ төв хороо, сахилга бат шалгах  хороог сонгоно. 
    
ХКН бол БНХАУ-ын эрх баригч нам, мөн дэлхийн хамгийн  том улс төрийн нам юм. Тус намын төлөөлөгчдийн их хурал 5 жилд нэг удаа чуулж,  ХКН-ын төлөөлөгчдийн их хурал ба түүнээс сонгосон намын төв хороо нь ХКН-ын  удирдах дээд байгууллага юм. 


09:23


ХКН-ын XIX их хурлын нээлтийг Хятадын Олон Улсын Радио олон хэлээр шууд нэвтрүүлж байна

Их уншсан