Ши Жиньпин Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтийн ёслолд илтгэл тавив

5-нд Шанхай хотноо Хятадын улсын дарга Ши Жиньпин: Хятад улс Шанхайн чөлөөт худалдааны туршиц бүсэд шинэ бүс нэмж байгуулж, Хятадын хэмжээнд дэлгэрүүлж болохуйц хөрөнгө оруулалт, чөлөөт худалдааг хялбарчлах туршлага хуримтлуулахыг дэмжинэ. Шанхайн хөрөнгийн биржид шинжлэх ухаан, технологийн инновацын хувьцаанд бүртгүүлэх туршилтын цэг гарган, Шанхайн олон улсын банк санхүүгийн төв, шинжлэх ухаан технологийн инновацын төв байгуулахыг дэмжинэ. Шанхай, Жэжян, Жянсү зэрэг Хөх мөрний гурвалжин хойгийн бүсийн интегралчлалыг үндэсний стратеги болгон шат ахиулж, Нэг бүс нэг зам, Бээжин, Тяньжин Хэбэйг зохицонгуй хөгжүүлэх, Хөх мөрний эдийн засгийн бүсийг хөгжүүлэх, Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалтыг уялдуулах, Хятадын гадаадад нээлттэй байх орон зайг сайжруулна гэжээ.
5-нд Шанхайд Хятад улсын дарга Ши Жиньпин: Олон улсын тэргүүний бизнесийн орчин бүрдүүлэхийн тулд Хятад улс гадаадын бизнесмений хууль ёсны эрх ашигт халдсан, ялангуяа оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагааг хуулийн дагуу хатуу шийтгэж, оюуны өмчийн эрхийг хянах чанар, үр ашгийг сайжруулан, торгуулийн чанартай нөхөн төлүүлэх механизмыг ашиглан, хууль зөрчсөний торгуулийг илэрхий нэмэгдүүлнэ гэжээ.
Тэрээр: Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль дүрмийг даруй боловсруулж, гадаадтай холбоотой хуулийн тогтолцоог улам ил тод болгон, Хятадад хөрөнгө оруулахад Хятадын иргэдтэй адилхан харгалзал үзүүлэн, сөрөг жагсаалтыг мөрдөн удирдах дүрмийг бүх талаар хэрэгжүүлж, олон улсын бизнесийн орчны журмыг хүндэтгэн, дотоодод бүртгүүлэх олон төрлийн аж ахуйн нэгжид эрх тэгш хандана гэжээ. Улс орнууд өөрийн асуудлаа шийдвэрлэж, гар чийдэн мэт гэрлээ бусдад тусгаж, өөртөө хандуулахгүй байж болохгүй хэмээн тэрээр шаардлаа.
Тэрээр: Эдгээр арга хэмжээнд, Хятад улс татвар хураамжийг бууруулж, импортын тогтолцооны шинжтэй өөрийн өртгийг цуцлах, хилийн чанадын цахим худалдааг түргэтгэх зэрэг шинэ салбарын шинэ хэв загварыг хөгжүүлнэ. Санхүүгийн салбарын нээлттэй байдлыг байнга өргөтгөж, үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг үргэлжлэн дэмжиж, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хөрөнгийн харьцааны хязгаар гэх мэт гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгоно гэжээ.
5-нд Шанхай хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтийн ёслолд оролцон, “Бүтээмжтэй, багтаамжтай, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамтран цогцлооё” сэдвээр илтгэл тавьсан байна.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард иргэд, өөрийнхөө нэрийн өмнөөс нээлтийн ёслолд оролцож буй 172 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллага, экспод оролцох 3600 гаруй аж ахуйн нэгжийнхэнд халуун мэнд дэвшүүлж, улс орнуудын найз нар Хятадын хөгжлийн боломжийг ашиглан, олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин дэвшихийг биелүүлэхийг сайшааж байна гэжээ.
Энэ удаагийн экспод гадаад дотоодын 400 гаруй мянган бизнесмен оролцож, бараа бүтээгдэхүүн худалдан авах төлөвтэй байна.