“Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтын нээлт

2019-04-26 13:41:05
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn

4-р сарын 25-27-нд Бээжин хотноо, “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны II форумын болно. Ши Жиньпин дарга нээлтийн арга хэмжээнд оролцож, гол сэдэвт холбогдуулан илтгэл тавина.

10:55

Шударга, найрсаг орчноор хангахыг уриалав

26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятадын нээлттэй байдлаа өргөжүүлэх арга барил бол өөрчлөлт хөгжлийн бодит шаардлагын дагуу гаргасан бие даасан сонголт юм гэжээ. 

Тэрээр: Олон орон хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж, Хятадын аж ахуйн нэгж, оюутан, эрдэмтдэд эрх тэгш хандан, олон улсын солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхэд шударга найрсаг орчин бүрдүүлэх ёстой гэжээ. 

Ши Жиньпин: Улам нээлттэй Хятад улс дэлхий дахинтай илүү эерэгээр харилцаж, Хятад улс болон дэлхий дахиныг улам хөгжүүлэх болно гэжээ. 

10:55

Гадаадад нээлттэй бодлогын хэрэгжилтэд улам анхаарал хандуулна 

26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Улс орнуудтай тохиролцсон эдийн засаг, худалдааны олон талт болон хоёр талт гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг Хятад улс ихэд чухалчилж, хуулийн засаглалт засгийн газар, үнэнч шударга засгийн газрын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хуулийн хариуцлага бүхий олон улсын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн механизм байгуулж, нээлттэй байдлыг өргөжүүлэх шаардлагын дагуу хууль тогтоомжийг боловсронгуй болгон, засаг захиргааны зөвшөөрөл, зах зээлийн хяналт удирдлага зэрэг талаар бүх шатны захиргааны үйл ажиллагааг журамжуулж, шударга өрсөлдөөнд саад хийж, зах зээлд сөргөөр нөлөөлж буй зохисгүй дүрэм тогтоол, нөхөн олговор зэргийг хүчингүй болгон, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдэд шударга хандаж, бизнесийн орчныг зах зээлийн журам, хууль дүрмийн дагуу улам хялбар, чөлөөтэй болгоно гэжээ.

10:54

Олон улсын Макро эдийн засгийн бодлогын зохицуулалт хийнэ  

26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Хятад улс дэлхийн гол гол эдийн засгийн цогцуудтай макро бодлогын зохицуулалт хийж, дэлхийн эдийн засгийг эрчимтэй, тогтвортой, тэнцвэртэй, уужуу хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллана гэжээ.

Ши Жиньпин: Хятад улс бэрхшээлээ хөршдөө шилжүүлж, валютын үнийг унагахгүй, юанийн ханшийн механизмыг боловсронгуй болгон, нөөц баялгийн хуваарилалтад зах зээлийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, юанийн ханшийг зүй зохистой, тэнцвэртэй түвшинд үндсэнд нь тогтворжуулж, дэлхийн эдийн засгийг тогтвортой байлгана. Хятад улс ДХБ-ын өөрчлөлтийг идэвхтэй дэмжин оролцож, олон улсын худалдаа, эдийн засгийн улам өндөр түвшний дүрэм журмыг хамтран байгуулна гэжээ. 

10:47

Гадаадын чанартай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлнэ

26-нд Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятад улс цаашид гаалийн татвараа улам бууруулж, тарифын бус саад тотгорыг арилган, Хятадын зах зээлийг илүү нээлттэй болгож, дэлхийн улс орнуудын чанартай бүтээгдэхүүнийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэжэ. Тэрээр: Хятад улс худалдааны зөрөөг зориудаар хөөцөлдөхгүй, хөдөө аж ахуй, бэлэн бараа, үйлчилгээний салбарын өрсөлдөх хүчтэй, чанартай бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, худалдааны тэнцвэртэй хөгжлийг баталгаажуулна гэж цохон тэмдэглэжээ.

10:46

Оюуны өмчийг хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин: Оюуны өмчийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг дорвитой эрчимжүүлэхийн тулд, Хятад улс оюун мэдлэгийн үнэ өртгийг хүндэтгэсэн бизнесийн орчин бүрдүүлж, оюуны өмчийн хамгаалалтын хуулийн системийг бүх талаар сайжруулж, хууль хэрэгжилтийг эрчимжүүлэн, гадаадын оюуны өмчийн эрхтэй хүний хууль ёсны эрх ашгийн хамгаалалтыг эрчимжүүлж, технологийг хүчээр шилжүүлэхийг эрс хориглон, бизнесийн нууцыг хамгаалахыг сайжруулж, оюуны өмчийн эрхэнд халдсан үйл ажиллагаанд хуулийн дагуу хатуу цохилт өгнө. Хятад улс зах зээлжсэн, хуульчилсан зарчмын үндсэн дээр орон оронтой технологийн солилцоо, хамтын ажиллагаагаа ахиулна гэжээ.

10:45

Ши Жиньпин: Хятад улс улам олон салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг оруулна

26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятад улс ирээдүйд сөрөг жагсаалтыг улам багасгаж, орчин үеийн үйлчилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын нээлттэй байдлыг бүх талаар ахиулан, улам олон салбарт гадаадын хөрөнгө, хувьцаа давамгайлах, бие дааж эзэмшихийг зөвшөөрнө гэжээ. 

Тэрээр: Хятад улс иж бүрэн чөлөөт худалдааны туршиц бүс нээж, чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэн, иж бүрэн хууль дүрэм боловсруулан тогтоож, “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль”-ийн хэрэгжилтийг баталгаажуулна гэжээ. 

10:44
Томоохон шинэчлэлүүд хийж улам нээлттэй ажиллана 

Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны II чуулга уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятад улс өөрчлөлт нээлтийн томоохон цуврал арга хэмжээ явуулж, тогтолцооны болон бүтцийн зохицуулалтыг эрчимжүүлэн, улам өндөр төвшинд нээлттэй болно. Эдгээр арга хэмжээнд, гадаадын хөрөнгө оруулалтыг зах зээлд өргөн цар хүрээтэй нэвтрүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэн, бүтээгдэхүүн болон үйлчилгээний импортыг нэмэгдүүлж, олон улсын макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг илүү үр ашигтай хэрэгжүүлэн, нээлттэй бодлогыг хэрэгжүүлэхэд улам их анхаарал хандуулна гэжээ. 

10:43

Хөгжлийн тэнцвэргүй байдал бол хамгийн гол тэнцвэргүй байдал мөн 

26-нд Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин: Хөгжлийн тэнцвэргүй байдал бол өнөөгийн дэлхий дахины хамгийн гол тэнцвэргүй байдал мөн. Талууд Бүс ба замын бүтээн байгуулалтын явцад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг төслийн сонголт, хэрэгжилт, удирдлага зэрэгт хэрэгжүүлэн, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төлөө ажиллаж, хөгжиж буй орнуудад хөгжлийн улам их боломж, орон зай гарган өгч, тэдэнд туслан ядуурлаас ангижруулж, тогтвортой хөгжүүлэх ёстой. Хөгжлийн салбарт НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжлийн ялгаагаа багасгахаар хичээх хэрэгтэй гэжээ. 

10:43

Өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна

26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Хятад улс улам олон улстай өндөр стандарт бүхий чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж, гааль, татвар, аудит, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллаж, Бүс ба замын татварын удирдлагын хамтын ажиллагааны механизмыг хамтран байгуулж, "баталгаажсан ажил төрөл эрхлэгч"-ийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх талаар хамтран ажиллаж, инновацаар дамжин, дижитал торгоны зам, бүтээлч торгоны замыг байгуулна гэжээ. 

Тэрээр: Хятад улс Бүс ба замыг хамтран бүтээн байгуулах шинжлэх ухаан, технологийн бүтээлч үйл ажиллагааны төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ирэх 5 жилд гадаад дотоодын бүтээлч боловсон хүчнийг давхацсан тоогоор нийт 5000-ыг солилцоо хийлгэн, курс дамжаанд хамруулан, хамтран судалгаа хийлгэж, улс орнуудын аж ахуйн нэгжүүд хамтран мэдээлэл холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж, интернетээр холбогдох түвшнийг дээшлүүлнэ гэжээ.

10:28

Дэд бүтцээр холбогдсон глобал түншийн харилцаа тогтооно 

26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин: Бүс ба замыг хамтдаа байгуулж, дэд бүтцээр холбогдож, дэд бүтцээр холбогдсон глобал түншийн харилцаа тогтоон, хамтдаа хөгжих ёстой. Хятад улс талуудтай хамтран зүтгэж, Ази-Европын эх газрын шинэ гүүр зэрэг эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтын дагуу, Хятад-Европын галт тэрэгний транзит тээвэр, тэнгис, хуурай замын шинэ хонгил, мэдээлэл холбоо саадгүй, шуурхай дамжихыг ахиулна. Мөн Бүс ба замын тусгай зориулалтын зээл, Торгоны замын сан, бусад тусгай төслийн хөрөнгө оруулалтын сангуудын үүргийг биелүүлж, Торгоны замаар сэдэвлэсэн бондын ажил төрлийг хөгжүүлж, олон талт хөгжлийн төлөөх хөрөнгө босгох хамтын ажиллагааны төвийг сайтар ажиллуулан, олон талт болон улс орнуудын банк санхүүгийн байгууллагууд Бүс ба замын хөрөнгийн босголтод идэвхтэй оролцон, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг Хятад улс сайшаан дэмжинэ гэжээ.

10:27

Ши Жиньпин чансаатай хөгжлийн тухай гурван зорилт тавилаа

26-нд Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II чуулга уулзалтад Хятад улсын дарга Ши Жиньпин: Бүс ба замыг хамтдаа байгуулж, чансаатай хөгжил өөд тасралтгүй урагшлахад, хамт зөвшилцөн, хамтдаа байгуулж, хуваалцах зарчмыг баримтлах хэрэгтэй. Нээлттэй, ногоон, шударга байх үзэл санааг баримтална. Өндөр стандарт бүхий ардын амьжиргаанд ашигтай, тогтвортой зорилтоо заавал биелүүлнэ гэжээ.

Тэрээр: Бүс ба замын хамтын бүтээн байгуулалтын чансаатай хөгжлийг ахиулж, хаалттай, ялгаварлан гадуурхах үзлийг хэрэгжүүлэхгүй байж, бүх хамтын ажиллагааг нээлттэй өрнүүлж, авилгад өчүүхэн ч найр тавихгүй байх байр сууриар хамтдаа цохилт өгнө. Олон улсын дүрэм стандартын дагуу аж ахуйн нэгжүүдийн төслийн бүтээн байгуулалт, эрхлэлт, худалдан авалт, тендерт зарлан шалгаруулах зэрэг ажиллагаандаа олон орны түгээмэл журамлаж байгаа хууль дүрмийг хүндэтгэнэ. Мөн олон орны хууль дүрмийг хүндэтгэж, худалдаа, санхүүгийн тогтвортой чанарыг баталгаажуулна гэж цохон тэмдэглэжээ.


10:14

Бүс ба замын анхдугаар чуулга уулзалтын үр дүн амжилттай хэрэгжлээ

26-н Бээжин хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Бүс бас замын олон улсын хамтын ажиллагааны II дээд чуулга уулзалтын нээлтийн ёслолд "Сэтгэл нэгдэж Бүс ба замын сайн сайхан ирээдүйг цогцлон байгуулъя" сэдвээр үг хэллээ.

Тэрээр: Бүс ба зам санаачилгын зорилго нь дэд бүтцээр холбогдож, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэн, хамтдаа хөгжих явдал юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар анхдугаар форумын олон төрлийн үр дүн амжилттай хэрэгжиж, 150 гаруй улс орон, олон улсын байгууллага Хятад улстай Бүс ба замын хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Бүс ба зам санаачилга НҮБ, АСЕАН, Африкийн холбоо, Европын холбоо, Евро-Азийн эдийн засгийн холбоо зэрэг олон улсын болон бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, олон орны хөгжлийн стратегитай уялдан, дэлхийн эдийн засгийн өсөлт, Хятадын нээлттэй байдалд шинэ орон зай гаргаж, олон орны хөгжилд шинэ боломж нээлээ гэжээ. 

Их уншсан