Уралдааны журам:
Зохион бичлэг: Хэрвээ та Сычуаньд очиж байсан бол таны үнэт дурсамж болон сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу ? Хэрэв та уран зураг мэт Сычуаны үзэсгэлэнг хараахан мэдрээгүй байгаа бол та өөрийнхөө сэтгэлд байдаг Сычуаны талаар болон найдаж байгаа хүслээ бичиж ирүүлнэ үү?
Шаардлага: Бичлэгийн төрөл жанр / дуу шүлэг/ болон үгийн тоо хязгаарлахгүй. Өөрийнхөө бүтээл дээр бүтээлийн нэр , зохиогч, улсын харьяалал болон холбогдох утас хаягаа тодорхой бичээрэй.
Гэрэл зураг: Хэний нүдээр харсан Сычуань нутаг хүнд мартахын аргагүй зураглал үлдээх вэ? Хэний нүдээр харсан Сычуань хүний сэтгэлийг хамгийн их хөдөлгөж чадах вэ? Та“Би Сычуаньд очих хүсэлтэй” авьяас чадварын уралдааны гэрэл зургийн хэсэгт оролцож , дэлхийн сүлжээ ашиглагчдад өөрийнхөө уран бүтээл болон гэрэл зургийнхаа түүхээс танилцуулж болох юм . Хүний амьдралд хамгийн тод содон өнгийг үлдээж энэ тэмцээнд оролцохыг бид танаас хүсч байна .
Шаардлага: Бүтээл тус бүрийн хэмжээ 5 метрээс том байж болохгүй. Тухайн бүтээлийг тэмцээнд оролцож буй тухайн хүн өөрөө авсан байх шаардлагатай . Дан болон цуврал зургууд байж болно. Зураг авахтай холбогдсон түүхээ бидэнтэй хуваалцаарай . Бүтээлиййн нэр хаяг ,зохиогчийн нэр , харьяалал , зургийн тайлбар/зургийн өгүүлэмж, зураг авсан хугацаа,газар зэрэг/ болон холбогдох утас зэргээ ирүүлнэ үү
Уран зураг болон гар урлалын зүйл: Өвөрмөц хийцтэй бэлэг дурсгалын зүйл магадгүй таны бодлыг үзэсгэлэнт Сычуаньд хүргэж болох юм . Магадгүй Сычуань нутгийн гоёмсог зураг таны энэ амьдралын хамгийн үнэт зүйл болж мэдэх юм . Магадгүй таны өөрийн гараараа урласан жижиг гар урлалын бүтээл , эсвэл Сычуаны үзэмжийг дүрсэлсэн уран зураг тань таныг энэхүү уралдааны аваргаар ч тодруулж мэдэх юм .
Шаардлага: Уран зураг болон гар урлалын бүтээлийн нэр , зохиогч, улсын харьяалал , бүтээлийн тайлбар / өөрийн бүтээлээрээ илтгэх санаагаа товч дурдсан байх хэрэгтэй / зэргээ бичиж ирүүлнэ үү
Уралдаанд оролцох хэлбэр:
Та өөрийн зохион бичлэг , гэрэл зураг , уран зураг зэрэг бүтээлээ манай редакцын майл хаягаар бидэнд илгээнэ үү: mon@cri.com.cn. Мөн “Би оролцоно” гэх товчлуурыг дарж онлайнаар бүтээлээ илгээж болно. Түүнчлэн шуудангаар ч бидэнд илгээсэн болно . Манай хаяг :
MONGOLIAN CERVICE, CRI-5
CHINA RADIO INTERNATIONAL
P.O.BOX 4216, BEIJING
P.R.CHINA 100040
Жич:
Шалгаруулах зарчмын хамгийн эцсийн тайлбарлах эрх зохион байгуулагч талд хамаарна .