Үзэсгэлэнт Шинь Ян

Хятадын Олон Улсын Радио 2017-04-19 16:40:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинь Ян хот нь Хэнань мужийн хамгийн өмнө зүгт буюу Хуайхэ голын дээд сав газарт байрладаг, 8 шянь 2 дүүрэгтэй, нийт 6 сая 400 мянган хүн амтай. Түүх соёлын өвөрмөц онцлог, үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмжит байдлаараа хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг.

Саяхан манай сурвалжилгын баг Шинь Ян хотын Хуай Бинь шянь, Шан Чэн шянийг зорьж тухайн нутгийн нийгэм соёл, иргэдийн амьдрал ахуйтай танилцаад ирсэн юм.

Ногоон цайны нэгэн төрөл болох Мао Жянь цай нь Шинь Ян хотын бэлгэ тэмдэг болсон алдартай бүтээгдэхүүн юм. 100 жилийн өмнөх Шинь Ян хотын Мао Жянь цай нь Панамын олон улсын экспо үзэсгэлэн яармагаас "Алтан медаль" хүртэж байсан юм. Өдгөө Шинь Яны Мао Жянь цайг хуурч үйлдвэрлэх арга нь Хятадын үндэсний биет бус соёлын өвд бичигдээд байна.

Урьхан

Их уншсан

холбоотой мэдээ