Нэг бүс нэг зам дагуу орнуудын сэтгүүлчид Гуанжөү хотын хөгжилтэй танилцав

CRI 2017-07-06 14:48:28
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эртний хотын түүх дурсгал, хөгжил дэвшилтэй танилцаж байгаа сурвалжилгын багийн аялал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, Наньхай сүм, автомашин үйлдвэрлэлийн Чуанчи компаний үйл ажиллагаатай танилцлаа. Гуанжөүгийн Авто машины Чуанчи үйлдвэр бүх эд анги, техник хэрэгслээ өөрсдөө үйлдвэрлэн авто машин угсарч, дотоодоо төдийгүй олон улсын зах зээлд гаргадаг Гуанжөү хотын нэртэй брэнд юм.

Гуанжөү хотоос гадна Шинжан, Хүбэй, Ханжөү мужид энэ үйлдвэрийн салбар байдаг ч, хамгийн гол салбар нь Гуанжөү хотын үйлдвэр хэмээн компаний мэргэжилтэн ярьж байлаа. Анхны бүтээгдэхүүнээ 2010 оны сүүлээр гаргаж, 17 мянган машин борлуулж байсан бол өнгөрөгч 2016 онд 370 мянган машин үйлдвэрлэжээ. Зах зээлд одоогоор өдөрт 1100 орчим бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ба 2020 он гэхэд нэг сая машин үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнээс гадна манай сурвалжилгын баг технологийн И-Хан компаниар орж сонирхосон юм. "Дрон" буюу алсын удирдлагатай камер, холбооны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ компани замын түгжрэлийг бууруулах зорилгоор алсаас удирддаг жолооны хүрдгүй нисдэг тэрэг бүтээгээд байна. Нэг хүний суудалтай, мянган метрийн өндөрт 20 гаруй минут нисэх хүчин чадалтай, машиныг орлуулсан И-Хан-184 загварын нисдэг тэрэг 300-400 мянган долларын үнэ хүрэх байх гэж тус компаний ажилтан ярьсан юм. Ингээд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн редактор Б.Даваажавын яриаг хүлээн авч сонсоно уу.

20170706dawazhabu001.mp3

/Рэнчинсоо мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ