БНХАУ-ын Чинхуандао хотоор аялсан гурван өдөрийн аялал

2017-09-20 17:13:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чинхуандао бол Бээжин Тианжины цэцэрлэгт хүрээлэн хэмээн өргөмжлөгдсөн хот. Тус хотоор аялах нь Хятадын бусад хотуудаар аялахаас өөр мэдрэмж төрүүлдэг гэдгийг үүгээр ирсэн хүн бүр мэднэ. Чинхуандао хот Хаидиан, Шанхайгуан, Бэйдайхө, Фунинг гэсэн 4 дүүрэг, Чангли, Лулонг, Чинглонг гэсэн 3 дагуул хоттой. Хотын хүн ам нь ойролцоогоор 3 сая орчим. Ихэнх хүмүүс уг хотын зөвхөн далайн эрэгээр л төсөөлөх нь бий. Миний хувьд тийм л төсөөлөлтэй очсон үнэн хэрэгтээ төсөөллөөс минь хол давсан аялал байлаа. Харамсалтай цаг хугацаа хангалтгүйгээс зөвхөн Шанхайгуан, Хайганг, Бэйдайхө дүүрэгүүдийн цөөн хэсэгээр аялсан. Бидний үзэж танилцаж амжаагүй өшөө илүү адал явдлууд одоо ч тэнд биднийг хүлээсээр байна.


Эхний өдөр:


Бээжингээс Чинхуандао хүртэл 5 цаг автобусаар явж ирэв. Мэдээж өөр хэд хэдэн сонголт бий:

Галт тэрэг: Бээжингийн төв, баруун, урд галт тэрэгний зогсоолуудаас Чинхуандао хүртэл галт тэрэг өдөр бүр явдаг. Галт тэрэгний зэрэглэл суудал болон цагаас шалтгаалан 50-100 юаны үнэтэй ба хурдны галт тэрэг 2 цаг явж хүрнэ.

Автобус: Бээжингийн хот хоорондын автобусны буудлуудаас автобусанд суух боломжтойгоос гадна нисэх онгоцны буудлаас ч тус чиглэлийн автобусанд суух боломжтой. Үнэ нь дунджаар 100-150 орчим юань байх ба 3 цаг хагас явж хүрнэ.

Машин жолоодох: Автобусаар явахтай адил цаг зарцуулах боловч хурдны зам ашигласны төлбөрт 135 юань төлөх хэрэг гарна. Мэдээж Хятад жолооын үнэмлэхгүй бол жолоо барих боломжгүй.

Шанхайгуан дүүрэг

Тус дүүрэг нь Цагаан хэрэмийн зүүн төгсгөл

(老龙头)–өөр алдратай.

Мэдээж уг газар нь гол үзвэр ч гэлээ зөвхөн үүгээр дуусахгүй.

Тэнгэрийн доорх эхний хаалга

(天下第一关) нь урд зүгээрээ Яан уулын урд, Бохай далайн хойд хэсэгт орших ба олон зууны турш зүүн хойд болон зүүн төвийн Хятадыг холбосон хэсэг байсаар ирсэн.

Хойд зүгийн Чи гүрэн болон Танг гүрэн уг хаалгыг 1381 оны орчимд барьсан гэж үздэг. Та энэ хэсэгт тухайн үеийн улс гүрнүүдийн хилийн зурвас ямархуу байдалтай байсантай танилцаж болно. 

Шанхайгуан хуучин хот нь (山海关古城) 

Тэнгэрийн доорх эхний хаалгыг тойрон орших ба хуучин цагын хот нь өдгөө жуулчдад зориулсан бүх үйлчилгээ цогцолсон газар болжээ.

Энд байрлах Calligraphy зочид буудал нь аялагчдад тун онцгой сэтгэгдлийг үлдээж чадах нь дамжиггүй. Маш цэвэр тохитой орчноос гадна зочид буудал бүхэлдээ хуучин хотын хэв маягын барилга юм. Уг архитектурын онцлог нь таныг цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлэм. Өрөө бүрт байрлах ханз бичих бийр болон цаас байх ба та өөрөө өөртөө гэсэн урлагын бүтээл туурвих боломжтой. Үүнээс илүү чухал нь зочид буудалын яг хажуу талд үзэсгэлэн байрлах ба уг үзэсгэлэнд Хятадын шилдэг 10 уран бүтээлчид багтах бүтээлчид шилдэг бичвэрүүдээ дэлгэн харуулдаг байна.

Зочид буудлаас зам гарах төдий л Calligraphy музей байрлах ба музейд 300 аас 2000 хүртэл настай эртний олдвор бичвэрүүд бий, мөн уг музей өмнө нь олон арван алдартнуудыг төрүүлсэн урлангын газарууд ч бий.

ЛаоЛонгТоу дахь луут үзүүлбэр

ЛаоЛонгТоу дахь луут үзүүлбэр

ЛаоЛонгТоу далайн эрэг хэсгээс.

ЛаоЛонгТоу далайн эрэг хэсгээс.

Тэнгэрийн доорх эхний хаалга

Тэнгэрийн доорх эхний хаалга

Тэнгэрийн доорх эхний хаалга

Тэнгэрийн доорх эхний хаалга

Тэнгэрийн доорх эхний хаалга

Тэнгэрийн доорх эхний хаалга

БНХАУ-ын Чинхуандао хотоор аялсан гурван өдөрийн аялал

БНХАУ-ын Чинхуандао хотоор аялсан гурван өдөрийн аялал


Хоёр дахь өдөр:


Хайганг дүүрэг

Банчангюу цэцэрлэгт хүрээлэн нь Хайганг дүүрэгт байрлах аялал жуулчлалын цогцолборуудын нэг. Эндхийн гол үзвэр нь Цагаан хэрэм. Хэдийгээр эндхийн Цагаан хэрэм Бээжин болон бусад газарын Цагаан хэрэм шиг жуулчдад алдаршаагүй ч гэлээ эндээс Цагаан хэрэм яг хэрхэн баригдсаныг гэрчлэх олон эд өлгийн олдворууд олдсон. Тэдний нэг нь Цагаан хэрэмийн тоосгыг шатааж байсан зуухнууд. Эндхийн Цагаан хэрэм жуулчдын хөлд дарагдаагүй бас нэг хүчин зүйл нь энэ хэсэгт авирах нь тийм амар аюулгүй зүйл биш. Гэхдээ адал явдалд дурлагчдын хүсэл болсон газар гэмээр.

Чияангкоу болон Чилихайд олон улсын амралт сувилалын хот нэртэй сувилалын хотхон сүндэрлэн босож байна. Энэ оны сүүлээр ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн тул биднийг зочилох үеэр ч их ажил өрнөж байлаа.

Тус сувилал нь Шаолины сүмээс гаралтай долоон засахуй аргаар эмчилгээ хийхээр төлөвлөжээ.

七修堂:德修、功修、食修、书修、花修、乐修、香修

QiXiu

Долоон аргын засахуй

DeXiu:

Оюун санаа

LiXiu: Бие махбодийн хөдөлгөөн

CanXiu: Хооллолт

ShuXiu: Урлаг мэдрэмж бичигийн соёл

HuaXiu: Цэцэг ургамал ургуулах

LeXiu: Хөгжимийн нөлөө

XianXiu: Үнэртэхүйн засал

Уг эмчилгээний гол утга нь  хүний биеийн эрүүл мэнд нь зөвхөн бие махбодь эсвэл сэтгэл санаа бус мэдрэмж, сэтгэл хөдлөл, хооллолт гээд хүнд хамаарах бүх зүйл нь хүний эрүүл мэндийг бүрдүүлдэг гэх санаа юм.  


Мэдээж Бэйдайхө нь Чинхуандао хотын нэрийн хуудас гэж хэлж болохуйц юм. Хойд зүгийн Хятдад ийм үзэсгэлэнтэй далайн эрэг байна гэдэг нь төсөөлөхөд бэрх билээ. Мөн Чинхуандао хот нь Бээжин 2018 зуны Олимпийн зургаан зохион байгуулагч хотуудын нэг байсан.

Мин улсын цагаан хэрэмний тоосго шатаах зуух

Мин улсын цагаан хэрэмний тоосго шатаах зуух

ЧиЯанКоу хүрэх замд

ЧиЯанКоу хүрэх замд

Банчанюу газарын зураг

Банчанюу газарын зураг

Цагаан хэрэмийн олдворууд

Цагаан хэрэмийн олдворууд

Олимпийн хүрээлэнгийн төв хөшөө

Олимпийн хүрээлэнгийн төв хөшөө

Бэйдайхө далайн эрэг

Бэйдайхө далайн эрэг

Бэйдайхө далайн эрэг

Бэйдайхө далайн эрэг


Гурав дахь өдөр:


Энэ өдөр бид усан үзэмийн тариалангын талбай болон үйлдвэрүүдээр зочилов. Дарсны агуулахын зурагыг хараад битгий гайхаарай. Энэ бол Франц, Итали аль эсвэл дарсны өндөр соёл уламжлалтай аль нэг Европ тивийн улс биш. Энэ бол Хятад, Хятаддаа Чинхуандао. Хөбэй муж нь уур амьсгалын хувьд Франц улстай нэн төстэй байдаг нь тэднийг Хятад улсдаа хамгийн шилдэг усан үзэм тариаланчид болон дарс нэрэгчид болгожээ. Жишээ татахад Цагаан хэрэм дарсны үйлдвэрийн агуулах нь Азидаа хамгийн том дарсны агуулах юм.

Усан үзэмийн тариалангийн тосгоны хажууд шинээр баригдаж буй жуулчдын хотхон

Усан үзэмийн тариалангийн тосгоны хажууд шинээр баригдаж буй жуулчдын хотхон

Цагаан хэрэм дарсны үйлдвэрийн агуулах

Цагаан хэрэм дарсны үйлдвэрийн агуулах

Азийн хамгийн том дарсны агуулахын зөвхөн нэг хэсэг.  

Усан үзэмийн тариаланчдын тоглолт

Усан үзэмийн тариаланчдын тоглолт

There

Усан үзэмийн тариалангууд нь олон хэсэг ба өөр өөр эзэдтэй, тэдний зарим нь томоохон компаниуд байхад зарим хэсэг нь хувиараа тариалан эрхлэн амьдрах тариачид ч бий.

150 жилийн настай үзэм үзмийн мод

150 жилийн настай үзэм үзмийн мод

Үнэндээ гурван өдөр бол энэ бүхнийг үзэхэд үнэхээр бага хугацаа байлаа. Үзэж амжаагүй үлдээсэн олон зүйл байгаа ч дараа дахин ирэх өдөр хүртэл хүлээх болж байна. Мянга сонсохоор нэг үзэх гэх үгийн дагуу Чинхуандао хотод тавтай аялаарай гэж ерөөе.

 

Их уншсан

холбоотой мэдээ