Тооройн нутаг-Алшаа аймгийн тоглолт болов

2018-03-26 10:18:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр Монголын Алшаа аймгийн үндэстний дуу бүжгийн бүлгэм буюу Улаанмөчирийн уран бүтээлчид Монгол улсын үзэгчдэд уран бүтээлийн дээжээ өргөн барилаа. 

Тоглолт энэ сарын 23-24-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж, эхний өдрөө “Энэрлийн хорвоо” бүжгийн жүжгийг үзэгчдэд хүргэсэн бол хоёр дахь өдөр нь “Дээж”, “Тэмээчин” зэрэг 12 уран бүтээлээс бүрдсэн “Ойрадын уянга” хэмээх бүжгийн концерт тогложээ.

Тус тоглолтоор, орчин үед тулгамдаж буй байгаль, ан амьтныг хамгаалах сэдвийг хөндсөн бөгөөд Алшаа аймгийн соёл урлагийг Монгол улсын үзэгчдэд таниулцуулсныг үзэгчид өндрөөр үнэлж халуун алга ташилтаар мялаасан юм. 
 

/Сэтгүүлч Уранбилэг, Оюунсод нар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ