Зургийн хичээл

2018-05-31 16:36:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Таван тивийн хүүхдүүдийн 

Зургийн хичээл орж байна 

Зургаан настай хүүхдүүдийн 

Зургаар хийсэн дуу байна


Цэрэг байсан аавыгааа 

Трактор бариулж зурсан байна. 

Цэцэн бууний овоон дээр 

Тагтаа суулгаж зурсан байна. 


Саран дээгүүр ээжийгээ 

Сарнай түүлгэж зурсан байна 

Саалийн хувинтай сүүг нь 

Сансрын нисгэгч барьсан байна.


Хүслийн цэнхэр тэнгэртээ 

Хүний орчлон инээж байна 

Хүүхэд бүрийн ширээн дээр 

Зураг бүхэн нартай байна


Хүслийн цэнхэр тэнгэртээ 

Хүний дэлхий инээж байна 

Хүүхэд бүрийн ширээн дээр 

Зураг бүхэн нартай байна


Хүслийн цэнхэр тэнгэртээ 

Хүний дэлхий инээж байна 

Хүүхэд бүрийн ширээн дээр 

Зураг бүхэн нартай байна



Зургийн хичээл

Зургийн хичээл

Зургийн хичээл

Зургийн хичээл

Зургийн хичээл

Зургийн хичээл

Зургийн хичээл

Зургийн хичээл

Зургийн хичээл

Зургийн хичээл


Их уншсан

холбоотой мэдээ