Эзэн хааны онгоны их сүр сүлд

2018-06-19 10:09:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Хятад, Монгол   хоёр орны сэтгүүлчдийн хамтарсан “Өөрчлөлт нээлтийн 40 жил-Хятад дахь аялал”   сурвалжилгын баг саяхан Өвөр Монголын Ордос хот дахь Чингис хааны онгонтой   танилцсан юм.
 

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Өвөөлж шувуу өндөглөлтэй

Өл буга бэлчилтэй

Энх төрийг байгуулалтай

Энэ бие амарлингуй сайхан газар аа

 

Чингис хаан Ордос нутгаар дайран өнгөрөхдөө алтан ташуураа унагаж, ийнхүү шүлэглэсэн   түүхтэй. Тийм ч учраас Ордосын Эзэн хороо хошууны нутагт буй Чингис хааны онгон   бол Эзэн богд Чингис хааны гэгээн сүнсийг тайж тахисан ариун дархан газар юм.   Тус онгонд Чингис хааны сүүлчийн амьсгалыг шингээж үлдээсэн тэмээний зулайн   ноос, эдэлж хэрэглэж асан дээл хувцас, эдлэл хэрэгслийг нь нандигнан хадгалж,   тахиж тайж байна.
 

Эзэн хааны онгоны их сүр сүлд

10 ам дөрвөлжин   км талбай, эргэн тойрондоо 80 ам дөрвөлжин км талбай бүхий Чингис хааны онгон   үнэхээр гайхамшигтай соёлыг уламжилж ирсэн тул нүүдлийн соёлын дархан өлгий   хэмээн алдаршиж, 2006 онд, Хятадын үндэсний зэрэглэлийн анхны цогцолбор болж   улмаар  биет бус соёлын өвөөр бүртгүүлжээ. Мөн Хятадын 5A зэрэглэлийн   жуулчлалын газар юм. Чингис хааны онгоны гол бүтэц нь Чингис хааны найман цагаан   орд өргөө билээ.
 

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Энэ талаар   Чингис хааны онгоны менежментийн зөвлөлийн орлогч дарга Мөнхболд ийнхүү ярьж   байна. 
 

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Чингис хааны   найман цагаан орд эрт дээр үеэс Ордос болон Монголын өндөрлөгт байрлаж байсан   юм. Юань улсын үед Хубилай сэцэн хаан бээр Чингис хааны дөрвөн цагийн их   тахилгыг хуульчлан баталжээ. Эдгээр нь хаврын цагаан сүргийн тахилга, зуны   нуурын тахилга, намрын шүүргийн тахилга, өвлийн дашмын тахилга зэрэг болно.
 

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Монгол улсын “24   цаг” сайтын сэтгүүлч Болдбаатар Чингис хааны онгоныг анх удаа үзэж, танилцаж   яваа тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.  
 

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Чингис хааны   онгоныг Эзэн хорооны Дархадууд бараг 800 жилийн турш үе улиран хамгаалж, ямар ч   аюултай, хүнд бэрх үед хааны өмнөх мөнхийн зулыг таслалгүй өнөөдрийг хүргэсэн   үлэмж гавьяатай улс билээ. XIII зуны үеийн монгол үндэстний тахилга тайлгын   соёл, өвөрмөц онцлогтой ордны соёлыг бүрэн бүтэн уламжлан хамгаалж ирсэн бөгөөд   тэнгэр шүтэх, өвөг дээдсээ шүтэх, эх байгалиа шүтэх үзэл ухамсрыг залгамжилж   ирсэн юм.
 

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Чингис хааны   онгонтой танилцаж яваа Монгол улсын “Их хүрээ” хийдийн хамба лам З.Санждорж   азаар бидэнтэй таарч, хааны онгонтой танилцах болсноо олзуурхан ярьсан юм.
 

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Чингис хааны   онгон бол дэлхийн хамгийн том хааны онгон бөгөөд тахилга тайлга, түүх соёл,   ардын зан заншил, тал нутгийн үзэмж, амралт зугаалга, үндэстний зан үйлийн бүс   зэрэг олон хэсгээс бүрддэг юм байна. 

/Ренчинсоо мэдээлэв/

Эзэн хааны онгоны их сүр сүлд

Их уншсан

холбоотой мэдээ