Хятадын ууган Улаанмөчиртэй танилцав

2018-06-19 11:09:12
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat
Хятад, Монголын   сэтгүүлчдийн “Өөрчлөлт нээлтийн 40 жил-Хятад дахь аялал” хамтарсан сурвалжилгын   баг аяллынхаа сүүлчийн өртөө болох Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны   Улаанмөчир чуулгатай танилцлаа.
 

Хятадын ууган Улаанмөчиртэй танилцав

1957 оны 6-р сарын 17-ны өдөр байгуулагдсан   Сөнид баруун хошууны Улаанмөчир чуулга бол БНХАУ-ын ууган Улаанмөчир юм.   Улаанмөчир 60 гаруй жилийн турш нам төрийн бодлого шийдвэрээр, хөдөө орон нутагт   хүрч, малчин тариачдад хамгийн ойроос уран сайхны тоглолтоо үзүүлж, үндэсний эв   нэгдэл, орон нутгийн соёл, ард иргэдийн найрсаг харилцаа, эдийн засгийн хөгжилд   хувь нэмрээ оруулсаар иржээ.
 

Хятадын ууган Улаанмөчиртэй танилцав

Сөнид баруун хошууны Улаанмөчирийн дарга   Мөнхжаргал сурвалжилгын багийнханд Улаанмөчир чуулгын ерөнхий байдал,   үзэсгэлэнгийн ордноо танилцуулсан юм. 
 

Хятадын ууган Улаанмөчиртэй танилцав

Хятадын ууган Улаанмөчиртэй танилцав

Сөнид баруун хошууны Улаанмөчирийн уран   сайханчид 60 гаруй жилийн турш ӨМӨЗО-ны нэрийн өмнөөс Бээжин хот, цаашлаад   гадаадын олон улс оронд тоглолт хийж явсан бөгөөд 2400 гаруй уран бүтээл   туурвисны 600 гаруй нь нэр хүндтэй шагнал хүртсэн байна. Ууган Улаанмөчир чуулга   2017 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний бичиж илгээсэн урмын үгтэй захидлыг хүлээн   авч, түүний хариуд ард түмэндээ улам сайн үйлчилж,“Тал нутгийн урлагийн морьт   цэрэг” болохоор хичээн ажиллаж байна.
 

Хятадын ууган Улаанмөчиртэй танилцав

Улаанмөчирийн   уран сайханчид “Эр бор харцгага”, “Малчин түмэн намаа дуулна”, “Жавхлант Сөнид”   зэрэг дуу хуурын тоглолт хийж, сурвалжлах багийн сэтгүүлчдийн аян замын алжаалыг   тайллаа. 
 
Тус   Улаанмөчирийнхөн 2016 оны 7-р сард Монгол Улсын Соёлын яамны урилгаар   Улаанбаатарт очиж “Бүжгийн тоглолт”, Монгол улсын үндэсний их баяр наадамд   оролцсон юм.
 

Хятадын ууган Улаанмөчиртэй танилцав

Монгол улсын   Зууны мэдээ сонины сэтгүүлч Солонго Улаанмөчир чуулгатай танилцаж, дуу хуурыг нь   сонссон тухай сэтгэгдлээ ярьсан юм.  
 

Хятадын ууган Улаанмөчиртэй танилцав

47 уран   сайханчдаас бүрдсэн Сөнид баруун хошууны Улаанмөчир жилд 100 гаруй удаагийн   тайлан тоглолт хийж, хөдөө орон нутагт язгуур соёлоо уламжилсаар байна. Манай   сурвалжлах багийн сэтгүүлчид ч дуу хуурын сайханд сэтгэлээ баясгасан   билээ.

Ренчинсоо мэдээлэв 

Их уншсан

холбоотой мэдээ