Франкфуртынномын үзэсгэлэнд Хятадын уран зохиолыг танилцуулав

2018-10-17 15:25:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 10-14-нд Германы Франкфуртын номын 70 дахь үзэсгэлэн боллоо. Ном хэвлэлийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармагийн хувьд энэ оны үзэсгэлэнд 100 гаруй улс орны 7500 гаруй бизнесмэн оролцож, симпозиум, шинэ ном худалдаанд гаргах, зохиолчдын уулзалт зэрэг 4000 арга хэмжээ зохион байгуулжээ. Орон нутгийн цагаар 9-нд үзэсгэлэнгийн нээлтийн үдэш 20 гаруй улс орны 100 гаруй ном хэвлэлийн ажилтан “Май Жягийн олон улсын үдэш” форумд оролцон, зохиогч Май Жягийн зохиол бүтээлийн талаар ярилцжээ.

Франкфуртынномын үзэсгэлэнд Хятадын уран зохиолыг танилцуулав

 Хятадын орчин үеийн зохиолч, найруулагч, Жэжян мужийн Зохиолчдын хорооны дарга Май Жя “Нууц тайлах”, “Нууцаар хорлох”, “Учрыг олох” зэрэг бэстселлер ном хэвлүүлж уншигчдад танигдсан юм. Франкфуртын номын үзэсгэлэнд анх удаа оролцсон Май Жя: Олон улсын уран зохиол хэвлүүлдэг бизнесмэн, түгээн дэлгэрүүлэгч байгууллагын төлөөлөгчидтай уулзаад, мөн та бүхэн “Май Жягийн олон улсын үдэш” форумд оролцож, олон хэлээр ном хэвлүүлэх эрх авахыг хүсэж байгаад би маш их баяртай байна гэжээ.

“Илэн далангүй хэлэхэд 10 жилийн өмнө ийм арга хэмжээ зохиосон бол гадаадын хэвлэлийн бизнесмэнүүд ийм олноор ирэхгүй байлаа. Өнөөдөр биднийг олон улсын хэвлэлийн газрууд анхаардаг болсон байна. Өөртөө баярлахаас гадна эх орондоо баярлах ёстой юм. Хятад улс хүчирхэгжиж эхэлснээр дэлхий нийтийн анхаарлыг татаж, улмаар биднийг ойлгохыг хүсдэг боллоо. Биднийг ойлгоё гэвэл манай уран зохиолтой танилцах хэрэгтэй. Би зохиолч болсондоо баяртай байна. Мөн Хятад улсыг дэлхий дахинд танилцуулах үйл явцад хүч нэмэрлэж байгаадаа баяртай байна.”

Франкфуртынномын үзэсгэлэнд Хятадын уран зохиолыг танилцуулав

 Жэжян мужийн Соёл урлагийн хэвлэлийн хорооны дарга Жэн Жүний танилцуулснаар, 2013 онд Май Жягийн “Нууц тайлах” номыг анх удаа англи хэлээр орчуулж хэвлүүлснээс хойш өнөөг хүртэл нийт 33 хэлээр орчуулан хэвлүүлж, энэ зохиолыг гадаадын хэвлэлүүд өндрөөр үнэлсэн. Хятадын уран зохиол дэлхийн тавцанд танигдаж эхэлснээр Май Жя ч мөн олон улсад нэр нөлөөтэй болж эхэлсэн гэжээ. Май Жягийн зохиол олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн шалтгааны тухай Жэн Жүн ингэж ярьсан юм.  

 “Май Жягийн зохиол хүн төрөлхтний хамтын сэтгэлгээ, үнэт зүйлийн тухай үзлийг харуулдаг. Тэр хүмүүсийн зан чанар, үзэл санааг уран зохиолын аргаар зурагладаг зохиолч юм. Үүнийг нь дэлхийн сая сая уншигчид талархан хүлээж авсан. Бид Май Жягийн зохиолыг олон хэлээр орчуулж танилцуулах замаар Хятадын уран зохиолыг сонирхдог орчуулагчидтай танилцсан. Тэд Хятадын бусад зохиолчийн бүтээлийг орчуулан хэвлүүлж байна. Иймээс Хятадын улам олон зохиолчийн бүтээлийг дэлхийн олон хэлээр орчуулж, уншигчдын хүртээл болгоно гэдэгт итгэлтэй байна.”

Франкфуртынномын үзэсгэлэнд Хятадын уран зохиолыг танилцуулав

Май Жягийн “Нууц тайлах” номын дараах түүний төлөөлөх бүтээл “Учрыг олох” номын олон улсын зохиогчийн эрхийн тухай мэдээг нийтэлсэн нь мөн үдшийн “Май Жягийн олон улсын үдэш” форумын гол үйл ажиллагаа болжээ. Ширүүн өрсөлдөөний үр дүнд “Учрыг олох” номыг англи хэлээр хэвлэх эрхийг Их Британийн биеэ даасан хамгийн сайн хэвлэлийн газар “Head of Zeus” авсан байна.
Франкфуртын номын үзэсгэлэн “Учрыг олох” номын олон улсын зохиогчийн эрхийг түгээн дэлгэрүүлэхээс гадна Май Жя-г дэлхийн үзэл баримтлалын форумд оролцохыг урьж, Германы хятад судлаачтидтай хамт хувь хүн ба улс орны хувь заяа, Хятадын орчин үеийн болон эртний сонгодог зохиолын харилцааны тухай яриулсан юм. “Учрыг олох” номыг герман хэлээр хараахан орчуулаагүй ч Май Жя Германд зохих тооны уншигчтай болжээ. Германы хэвлэлийн газрууд иймэрхүү сайн бүтээлийг хэвлэх боломжийг алдах ёсгүй гэж 10 гаруй жил орчуулгын ажил хийсэн, мөн “Нууц тайлах” номыг герман хэлээр орчуулсан орчуулагч Karin Betz үзсэн байна. Тэрээр:
“Май Жягийн үг хэллэг хошин, үйл явдлаа олон талаас хүүрнэдэг. Сүүлийн жилүүдэд миний орчуулсан сайн зохиолчдын нэг бол Май Жя юм. Иймээс Май Жягийн бүтээлүүдийг орчуулж уншигчдын хүртээл болгохыг хүсэж байна. Өнөөдөр энэ үйл ажиллагаанд ийм олон хэвлэлийн компани оролцож байгаад их баяртай байна. Хятадын уран зохиол Германы зах зээлд орон зайгаа эзэлнэ гэдэг тийм амар биш. Хятадын маш олон сайн зохиолч Германд хамтран ажиллах хэвлэлийн газар олж чадахгүй байна. Германы хэвлэлийн газрууд, уншигчид, мөн Германы нийгэм Хятад улсыг ойлгох нь их чухал юм. Ингэж байж тэд Хятадын уран зохиолыг сонирхдог болно.”

Их уншсан

холбоотой мэдээ