"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

2019-05-30 15:46:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

Хятадын урлагийн XII наадмын “Вэньхуа” шагналд өрсөлдөж буй “Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг 5-р сарын 29-нд Шанхай хотын Поли театрт анхны тоглолтоо хийлээ.

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

Тус бүжгийн жүжгийг ӨМӨЗО-ны Намын хорооны ухуулах хэлтэс, ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын танхим, боловсролын танхим, ӨМ-ын Урлагийн дээд сургууль 3 жил гаруйн хугацаанд хамтарч бүтээжээ. Энэ жүжиг Бээжин, Шанхай, Хөххот зэрэг хотод 40 удаа тоглогдсон бөгөөд Хятадын “Ляньхуа” бүжгийн жүжгийн XI шагнал зэрэг олон том шагналыг хүртсэн юм.

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

1964 оны 2-р сарын 9-нд Дархан Муу мянган холбоот хошууны Шинэбулаг хоршооны нийтийн хонин сүргийг хамгаалахын тулд эгч дүү 11 настай Лүн Мэй, 9 настай Юй Рүн хоёр нүдгүй шуурганд төөрч насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж хөл нь гэмтжээ. Тус бүжгийн жүжиг энэ үйл явдлыг тайзны урлагтай уялдуулан, Монгол үндэстний ахуй амьдралыг уран бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлж, Шанхайн үзэгчдийн халуун алга ташилт талархлыг хүлээлээ. Тоглолтын дараа Лүн Мэй, Юй Рүн эгч дүү хоёрын гарын үсэгтэй тэмдэглэлийн дэвтэр зэрэг дурсгалын зүйлсийг хүмүүс сонирхон авч байлаа.

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

Улсын нэгдүгээр зэрэглэлийн бүжгийн найруулагч Жао Мин удирдаачаар, монгол үндэстний алдарт хөгжмийн зохиолч Сань Бао хөгжмийн найруулагчаар ажиллажээ.

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

Одоо бид Лүн Мэй, Юй Рүн болон тус жүжгийг үзэхээр Бээжингээс зорин ирсэн алдарт хөгжмийн зохиолч Цагааны сэтгэгдлийг та бүхэнтэйгээ хуваалцъя.

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

"Тал нутгийн баатарлаг бяцхан эгч дүүс" бүжгийн жүжиг Шанхайн тайзнаа амиллаа

Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Зандангоо, Мандухай

Их уншсан

холбоотой мэдээ