​Хөвөөт шар хошууны 12 дах ардын наадам нээгдэв

2019-07-23 10:25:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМ-ын Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошууны 12 дах ардын наадам болон 2 дахь удаагийн тал нутгийн “Асар” урлагийн наадам өргөн дэлгэр нээгдлээ. Наадмын нээлт 21-нд эхэлж, наадмын үеэр мөн БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг угтах бамбар дамжуулах ёслолын Хөвөөт шар хошуу дахь бамбар дамжуулах ёслол болсон юм. Энэ удаагийн ардын наадмын хүрээнд эрийн гурван наадмаас гадна “докторын өлгий—Хөвөөт шар хошуу” номын нээлт болон “хайр шингэсэн гэр орон хамтаар цогцлох гэр орон” сэдэвт докторын форум, шатрын тэмцээн, “торгон нутаг” уран бичлэг, уран зураг,гэрэл зураг, ардын урлагийн үзэсгэлэн зэрэг баялаг агуулгатай арга хэмжээнүүд зохиогджээ.

2 дахь удаагийн тал нутгийн “Асар” урлагийн наадмын хүрээнд “утга урлагийн хөнгөн морьт цэрэг” гурван хошууны Улаанмөчир чуулгын хамтарсан үдэшлэг, ӨМ-ын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн ардын хөгжмийн бүлгэмийн ардын хөгжмийн тусгай тоглолт, ардын дууны тоглолт, хамтлагийн тоглолт зэрэг тоглолт үзэгч олноо хүрчээ. Хөвөөт шар хошуу бол Хятадын “Асар” урлагийн өлгий хэмээх алдартай бөгөөд Хятадын дөрөвдүгээр бүлгийн биет бус соёлын өвийн нэрсийн жагсаалтад орсон юм.

22-нд болсон алсын морины уралдаанд хол ойроос хүрэлцэн ирсэн уяачдын нэг зуу гаруй хурдан хүлэг шандас сорилоо. Уралдаан нь монгол морины уралдаан болон үүлдэр сайжруулсан морины уралдаан гэх хоёр төрлөөр болж, монгол морины уралдаанд Баруун сөнидийн Хасбаатрын хүрэн морь, Баруун сөнидийн Бадрахын хуа морь, Зүүн сөнидийн Соёлын хээр морь, Зүүн сөнидийн Дурсхалтын хар морь, Зүүн сөнидийн Сандүүрэнгийн бор морь тус тус айргийн тавд давхисан байна. Үүлдэр сайжруулсан морины уралдаанд Баруун сөнидийн Дүүрэнсангын цавьдар морь, Зүүн сөнидийн Хайрын шарга морь, Хөвөөт шар хошууны Цэцэнбилгийн хүрэн морь, Зүүн сөнидийн Соёлбаатрын цоохор морь, Баруун сөнидийн Мэргэнтийн хар морь тус тус айргийн тавд давхисан байна.

Сэтгүүлч Хасмөчир мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ