3000 миллилитр шингэн агуулсан галуун хүзүүт данх олдов

2020-05-25 15:21:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Хэнань мужийн Саньмэньша хотын Соёлын дурсгал, археологийн хүрээлэнгийн археологичид саяхан эртний булшнаас галуун хүзүүт хүрэл данх олжээ. Олдворт галууны толгойг маш тод дүрслэн гаргасан бөгөөд данхнаас юу болох нь тодорхойгүй 3000 миллилитр шингэн олджээ.

Оршин суугчдын хуучин хорооллыг засаж шинэтгэх явцад энэ эртний булшийг илрүүлсэн байна. Археологичид Чинь гүрний сүүлч, Хань гүрний эхэн үеийн жижигхэн албан тушаалтны онгон хэмээн үзэж байна. Уг булшнаас галуун хүзүүт дахнаас гадна зэс сав, төмөр илд, хаш сэлэм олджээ.

Чинь болон Хань гүрний үеийн хүрэл данхны олдвор олон ч хун, галуу, нугас зэрэг жигүүртэн шувууг дүрсэлсэн данх тун цөөн тохиолддог.

Данхнаас олдсон шар хүрэн өнгөтэй шингэний бүрэлдэхүүнийг шалгаж байгаа аж.

Их уншсан

холбоотой мэдээ