Өвөр Монголын өнөө цагийн хүчтэнүүд- Өвөр Монголд болсон 1024 бөх барилдуулсан наадмууд

2020-05-26 09:47:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр Монгол бөхөд “Мянганы аварга” гэж их яригддаг. Мянганы аварга гэдэг нь 1024 бөхтэй наадамд тэргүүлсэн бөхөө хэлж байгаа юм. Тэгвэл ӨМ-д хэдэн мянганы аварга байгаа бол? Мянган бөхийн барилдаанд хамгийн олон тэргүүлсэн бөх хэн бэ? 1024 бөх барилдуулсан наадам хэд удаа зохиогдож байсан бэ?

ӨМӨЗО байгуулагдсанаас хойш анх 1024 бөх барилдуулсан наадам 1982 онд Шилийнгол аймагт зохиогдож байжээ. Шилийнгол аймгийн 7 дахь Ардын наадам хэмээгдсэн энэ наадамд ӨМ-ын олон аймаг хошууны сайн бөхчүүд цуглажээ. Энэ наадамд Хөлөнбуйр аймгийн Шинэ барга зүүн хошууны Базарганд арав даван түрүүлж, ӨМ-ын анхны “Мянганы аварга” болжээ. Уг наадамд Шилийнхотын Багана үзүүрлэжээ.

1990 онд Шилийнгол аймгийн 8 дахь Ардын наадамд мөн л 1024 бөх зодоглож, Шилийнгол аймгийн Үзэмчин зүүн хошууны Цагаанзаан ( ӨМ-д Цагаанзаан гэдэг нэртэй нийт 5 бөх байдаг тухай бид дараа нь жич танилцуулна. Энэ Цагаанзааныг Өвөр Монголчууд Том Цагаанзаан хэмээн авгайлдаг ) түрүүлж, Шилийн хотын Багана мянган бөхтэй наадамд хоёр дахь удаагаа үзүүрлэжээ.

1996 онд Шилийнгол аймгийн Үзэмчин зүүн хошуунд 1024 бөхтэй наадам болж, Үзэмчин зүүн хошууны Жаргал түрүүлж, Үзэмчин зүүн хошууны Цэцэнбаяр үзүүрлэжээ.

2004 онд Шилийнгол аймгийн Үзэмчин баруун хошуу гиннесийн номд бүртгүүлэх 2048 бөхтэй наадам зохион байгуулж, Үзэмчин баруун хошууны М. Соёл 11 даван түрүүлж, авто машинаар шагнуулан, “Алтан зангиат” өргөмжлөл хүртэж байжээ. Мөн Үзэмчин баруун хошууны Оюунбат үзүүрлэжээ.

2006 онд Шилийнгол аймгийн Үзэмчин зүүн хошуу байгуулагдсан 50 жилийн ойн баяр наадамд 1024 бөх зодоглож, Үзэмчин зүүн хошууны Батсүх түрүүлж, Баярбаатар үзүүрлэжээ.

2007 онд Хөлөнбуйр хотод зохиогдсон “Базаргандын нэрэмжит” 1024 бөх барилдуулсан наадамд Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Бат түрүүлж, Бишрэлт үзүүрлэв.

2010 онд Улаанхад хотын Ар хорчин хошуунд болсон 1024 бөхтэй наадамд Үзэмчин зүүн хошууны Баярбаатар түрүүлж, Ар хорчин хошууны Саранмандал үзүүрлэв.

2011 онд Шилйингол аймгийн Шулуун хөх хошуунд болсон Ардын наадмын 1024 бөхөд Баарин зүүн хошууны Алтансүх түрүүлж, Шулуун хөх хошууны Уянга үзүүрлэжээ.

2011 онд Шилийнгол аймгийн “Жаргалант тал нутаг” наадмын 1024 бөхийн барилдаанд Үзэмчин зүүн хошууны Баярбаатар түрүүлж, Үзэмчин зүүн хошууны Батжаргал үзүүрлэв.

2012 онд Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошууны 1024 бөх барилдуулсан наадамд Үзэмчин зүүн хошууны Батжаргал түрүүлж, Үзэмчин баруун хошууны Оюунбат үзүүрлэв.

2012 онд Хөлөнбуйр хотод болсон 1024 бөх зодоглосон наадамд Хөлөнбуйрын Эвэнх хошууны Идэр түрүүлж, Эвэнх хошууны Чандмань үзүүрлэжээ. Идэр, Чандмань хоёулаа Эвэнх үндэстэн.

2012 онд Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны 1024 бөхтэй наадамд Шулуун хөх хошууны Уянга түрүүлж, Цогбадрах үзүүрлэв.

2012 онд Шилийнгол аймгийн Ардын наадмын 1024 бөхийн барилдаанд Үзэмчин зүүн хошууны Баянжаргал түрүүлж, Баярбаатар үзүүрлэв.

2014 онд Улаанхад хотын Баарин баруун хошуунд болсон 1024 бөхтэй наадамд Баарин баруун хошууны Гэгээрэх түрүүлж, Өөдлөх үзүүрлэв.

2014 онд Хөлөнбуйр хотын Мэнэнгийн богд уулын тахилгын 1024 бөхийн барилдаанд Шинэ барга зуун хошууны Алтаншагай түрүүлж, Үзэмчин зүүн хошууны Баярбаатар үзүүрлэв.

2015 онд Тунляо хотод болсон 1024 бөхийн барилдаанд Үзэмчин зүүн хошууны Батжаргал түрүүлж, Шилйингол аймгийн цол олгох барилдааны “Даян аварга”, Үзэмчин баруун хошууны Цагаанзаан үзүүрлэв.

2016 онд Шилгийнгол аймгийн Сөнид зүүн хошуунд болсон 1024 бөхийн барилдаанд Үзэмчин зүүн хошууны Баярбаатар түрүүлж, Батжаргал үзүүрлэв.

2017 онд Улаанхад хотын Баарин баруун хошуунд болсон 1024 бөхийн барилдаанд Баарин баруун хошууны Гэгээрэх түрүүлж, Үзэмчин зүүн хошууны Өлзийбаатар үзүүрлэв.

2018 онд Хөлөнбуйр хотод болсон “Хөхөл аваргын нэрэмжит” 1024 бөхийн барилдаанд Үзэмчин зүүн хошууны Батжаргал түрүүлж, Баярбаатар үзүүрлэв.

2019 онд Шилийнгол аймгийн Үзэмчин баруун хошуунд болсон 1024 бөхийн барилдаанд Шилийнгол аймгийн “Даян аварга”, Үзэмчин баруун хошууны Цагаанзаан түрүүлж, Цэнгэлбаяр үзүүрлэв.

2019 онд Шилийн гол аймгийн Хөвөөт шар хошуунд болсон 1024 бөхийн барилдаанд Үзэмчин зүүн хошууны Батжаргал түрүүлж, Хөвөөт шар хошууны Насанцогт үзүүрлэв.

Өнөөг хүртэл ӨМ-д 1024 бөх барилдсан наадамд нийт 21 удаа зохиогдож, 15 мянганы аварга тодорсон бол Үзэмчин зүүн хошууны Батжаргал 4 түрүүлж, 2 удаа үзүүрлэн, Үзэмчин зүүн хошууны Баярбаатар 3 түрүүлж, 4 удаа үзүүрлэж, Баарин баруун хошууны Гэгээрэх 2 түрүүлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ