Өвөр Монголын өнөө цагийн хүчтэнүүд - Төмөрголтын Амарцана

2020-06-19 10:04:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Наранбулаг сумын уугуул,1993 онд төрсөн. 512 бөхтэй наадамд нэг түрүүлж, 256 бөхтэй наадамд 2, 128 бөхтэй наадамд 14 түрүүлж, их бага найр наадамд нийт 80 гаруй удаа түрүүлэв. Шилийнгол аймгийн цол олгох барилдаанд түрүүлж “Шилийн гол аймгийн аварга” цол хүртсэн, Жүдо бөхийн улсын аварга. Өнөө цагийн шинээр түрэн гарч буй шилдэг залуу хүчтэн. 

2019 онд Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошуунд болсон 14 дэх “Шилийн гол аймгийн цол олгох барилдаан”-нд түрүүлж, Шилийнгол аймгийн аварга цол хүртэв.

2019 онд Бугат хотын Дархан Муумянган хошууны ардын наадмын 512 бөхийн барилдаанд түрүүлэв. 


Их уншсан

холбоотой мэдээ