"2017 оны торгоны зам. Тэнгэр уулын зам" хээрийн шинжилгээний ажиллагаа эхэллээ

CRI 2017-06-05 17:33:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

20 хоног үргэлжлэх хээрийн шинжилгээний "2017 оны торгоны зам. Тэнгэр уулын зам" аяллын ажиллагааг 3-нд Шинжааны Курал хотод аяллын ёслол үйлдэж эхлүүллээ. Энэ нь "2016 торгоны зам. Күнлүн уулын шинжилгээ"-ний дараа Торгоны замын олон улсын соёлыг уламжлах төвөөс зохион байгуулж байгаа хамгийн томоохон цар хэмжээтэй Торгоны замын шинжилгээний аялал юм.

Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжин их сургууль, Ардын их сургууль, Төвийн үндэсний их сургууль, Хятадын үндэсний музей зэрэг байгууллага нэгжийн 20 гаруй нэрт эрдэмтдээс бүрдсэн шинжилгээний анги ийнхүү мордсон байна. Энэ удаагийн шинжилгээний багийн ахлагч, Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн Шинжааны археологийн багийн ахлагч доктор Ү Шиньхуа хэлэхдээ, өнөөдөр торгоны замын эдийн засгийн бүс нь зүүн талаараа Хятадыг төв болгон, амьжиргааны хүч элбэг Ази Номхон далайн эдийн засгийн бүсийг холбож, төв хэсэгтээ эх баялаг элбэг Төв Азийн орнуудыг холбож, баруун талдаа Өмнөд Ази, Баруун Ази, Европын эдийн засгийн цогцуудыг холбож, дэлхийн хамгийн урт, хамгийн их нөөц хүчтэй эдийн засгийн хонгил гэж нэрлэгдэж байна. Түүхэнд ч Тэнгэр уулын торгоны зам бол Хятадын барууны соёл боловсролтой харилцах чухал зам байсан юм гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, уг төсөл нь 2016-2018 оны хооронд эртний Торгоны замын гурван шугамаар хээрийн шинжилгээ хийж, улсын дотоод гадаадын эрдэмтдийг оролцуулсан эрдэм шинжилгээний хурал хийж, торгоны замын эрдмийн сан байгуулж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын бүдүүвч дэх торгоны замын дахин цэцэглэн хөгжихөд эрдэм шинжилгээний болон онолын бат бэх үндэс суурь тавьж өгөх зорилготой юм байна.

Гэрэлт орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ