Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

2017-09-22 09:59:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам үндэсний баярын ойг тохиолдуулан энэ сарын

21-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хотод өргөн их хүлээн авлалт хийж, БНХАУ байгуулагдсаны

68 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр угтан тэмдэглэлээ. Монголын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, МУ-ын ЗТХЯ-ны сайд Д.Ганбат, Монголын УИХ-ын гишүүн бөгөөд МУ-ын ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, МУ-ын ГЕГ-ын дарга Б.Асралт нарын зэрэг хүндэт зочид, МУ-ын олон салбарын найрсаг хүмүүс, дэлхийн олон орноос МУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн гишүүд, МУ-д оршин амьдарч байгаа хятад иргэд, Хятадын харьяат нар, МУ-д сурч буй хятад оюутнууд, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл "Рэньминь Рибао” сонин, Синьхуа агентлаг, ХОУР, TV-5, Eagle TV зэрэг Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч зэрэг нийт 400 гаруй хүн хүлээн авалтад оролцжээ.

Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

Хүлээн авлалтын ёслол Хятад, Монгол хоёр орны төрийн дуулал эгшиглүүлж эхлэв. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хүлээн авлалтын ёслолд үг хэллээ. Тэрээр БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хамт олны нэрийн өмнөөс, урилгыг нь хүлээн авч, БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойн баярыг тэмдэглэх энэ арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн хүндэт зочид, олон этгээдийн төлөөлөл, найз нөхдөө халуунаар угтаж, чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж байгаагаа тэмдэглэсэн байна.


Тэрээр: 68 жилийн турш, Хятадын ард түмэн ХКН-ын удирдлагаар хүчин чармайлт гарган шаргуу ажиллаж, улс орныхоо олон төрлийн ажил үйлсэд дэлхий нийтийн анхаарлыг татсан ололт амжилтад хүрлээ. Намын 18-р их хурлаас хойш, бид Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хорооны тойронд эв санаа нэгтэй нягтран нэгдэж, хүсэл зоригоо хөвчлөн урагшилж, баян хүчирхэг болохын төлөө шуурхай ажилласаар ирсэн билээ. 5 жилийн турш, Хятадын эдийн засаг үргэлжлэн тогтвортой нэмэгдэж, 2016 онд ДНБ-ний хэмжээ 11 их наяд ам.доллар хүрч, өнгөрсөн оныхоос 6.7 хувиар өсөн нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний 15 хувийг эзэлж, дэлхийн эдийн засгийн 2 дахь том цогцын байр сууриа хэвээр хадгалсан юм. Хятад улсаас дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30 орчим хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтийн “тогтворжуулагч” хүчин хэвээр байна. 2017 онд Хятадын эдийн засаг тогтвортой ахиж, тогтвортой сайжран, оны эхний хагсын эдийн засгийн өсөлт 6.9 хувь хүрлээ. Үүний зэрэгцээ, “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт, БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт Хятад улсад удаа дараалан зохиогдсон билээ. Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн засаглал, дэлхийн эдийн засгийн “оношилгоо, эмчилгээ”-нд зориулан, Хятад улсын үзэл баримтлал, хүсэл зорилтыг системтэй дурдсан юм. Хятад улсын гаргасан дэлхийн эдийн засгийн түүчээлэгч, дэлхийн засаглалын хөтлөгч, олон улсын аюулгүй байдлын хамгаалагч, соёл иргэншлийн солилцооны ахиулагчийн үүргийг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 
Элчин сайд Шин Хаймин: Энэ оны 10-р сард, Бээжин хотноо ХКН-ын 19-р их хурал хуралдана. Энэ бол дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах хүрээнд шийдвэрлэх чухал ахиц гаргаж буй үе шат, Хятадын онцлогтой социалист хөгжлийн зангилаа цаг мөчид хуралдах маш чухал их хурал юм. Их хурлаас Хятадын ирээдүйн хөгжил, гадаад харилцааны асуудалтай холбогдуулан, үйл ажиллагааны бүх талын, стратегийн болон алс хэтийн чанартай хөтөлбөрүүдийг тогтооно. Тус их хурлаар боломж тохиол болгож, Хятадын хөгжил улам ирээдүйтэй болох нь гарцаагүй юм гэж тэмдэглэжээ.


Элчин сайд Шин Хаймин: Хятад, Монгол хоёр орон бол хаяа нийлсэн сайн хөрш, сайн анд, сайн түнш бөгөөд хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Хятадын тал дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалыг практикт идэвхтэй хэрэгжүүлж, Хятад, Монгол хоёр орны харилцааг эргэн тойрны орнууд хоорондын гадаад харилцааныхаа чухал байранд тавьсаар ирсэн билээ. Монголын тал ч Хятад улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх явдлыг өөрийн орныхоо гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл болгож байгаад бид баяртай байна. Эдүгээ Хятад, Монголын харилцаа урагштай хөгжин, хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, эдийн засгийн хамтын ажиллагаа өдөр ирэх тусам нягтарч, хүмүүнлэгийн салбар дахь хэлхээ холбоо улам идэвхжих хандлагатай байна. 2016 онд, Хятад, Монголын худалдаа 4 тэрбум 600 сая ам.долларт хүрч, МУ-ын мөн оны гадаад худалдааны нийт хэмжээний 55 хувийг эзэлж, МУ-ын худалдааны тэнцлийн ашиг 2 тарбум 600 сая ам.долларт хүрлээ. 2017 он гарснаас хойш, энэ хандлага улам эрчтэй явагдаж байна. Хятад улс олон жил дараалан МУ-ын худалдааны хамгийн том түншийн байр сууриа хадгалсаар ирсэн юм. Хятадын талаас үзүүлсэн буцалтгүй тусламж, зээл нь МУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хоёр орон залуус, хүмүүнлэг зэрэг олон салбарт маш нягт хэлхээ холбоотой ажиллаж, хоёр ард түмний найрсаг сэтгэлийг улам ахиулж байна гэж тэмдэглэлээ.


Хятад, Монголын харилцааны хөгжил нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байна. Бие биеийн амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлыг харилцан хүндэтгэж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй нэмэгдүүлж, олон салбар дахь найрамдал, хамтын ажиллагаагаа ахиулан, Хятад, Монголын харилцааг улам шинэ өндөр түвшинд хөгжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд үр ашиг хүртээхийн төлөө, Монголын талтай хамтран зүтгэхэд Хятадын тал бэлэн байгааг элчин сайд Шин Хаймин онцолжээ.

Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

Монголын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хүлээн авлалтад хэлсэн үгэндээ: БНХАУ байгуулагдсаны 68 жилийн ойн баярыг тохиолуулан, Монголын төр засгийн өмнөөс Хятадын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байгаагаа юуны өмнө онцлон тэмдэглэлээ.


Я.Санжмятав: Олон жилийн соёл иргэншлийн баялаг түүхтэй манай мөнхийн хөрш-Хятад орон ХКН-ын удирдлагаар, өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт зэрэг бүхий л салбарт хөгжин цэцэглэж байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан үргэлжилж, санхүүгийн зах зээл тогтворгүй, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан өнөөгийн нөхцөлд, Хятад улс "шинэлэг, нээлттэй, харилцан холбоотой, хүртээмжтэй, ногоон хөгжил”-ийн үзэл баримтлалаар дэлхийн эдийн засгийн хөгжил, бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад илүү анхаарч, чухал үүрэг хариуцлага хүлээж байна. Тухайлбал энэ оны 5-р сард Бээжин хотод болсон “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт, 9-р сард Шямэнь хотноо болсон БРИКС-ийн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт зэрэг нь Хятад улсын дэлхий дахины үйл хэрэг, нийт хүн төрөлхтний хамтын хөгжлийн үйлсийг чухалчлан анхаарч буйн илрэл гэж үзэж байна. БНХАУ-ын засгийн газраас хөрш орнууд руугаа явуулж буй илүү дотно, илүү чин сэтгэлийн, илүү нээлттэй, илүү хүртээлтэй хандаж, хамтын ажиллагаанаасаа үр ашиг хүртээх бодлого нь Монгол, Хятад хоёр талын харилцааг хөгжүүлэх илүү их бололмж бололцоог олгож байна гэжээ.


Өнөөдөр, Монгол, Хятадын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу, улс төр, эдийн засаг, батлан хамгаалалт, соёл, шинжлэх ухаан, спорт зэрэг салбарт гүнзгийрэн хөгжиж байгаад бид баяртай байна. МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ оны

5-р сард БНХАУ-д айлчилж, Бээжин хотноо “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон. Айлчлалын үеэр, эдийн засгийн томоохон хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх, үүний дотор МУ-ын "Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Нэг бүс нэг зам" санаачилгатай уядуулан холбох, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр харилцан тохиролцсон билээ. Энэ тохиролцоог ажил хэрэг болгоход төр засгийн холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, хоёр улсын ард түмэнд үр ашиг хүртээнэ гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр илэрхийлэв.


Энэ сарын 25-30-нд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төв Хөх хотод болох Монгол, Хятадын 2-р ЭКСПО-д миний бие төлөөлөгчдөө ахлан оролцоно. Энэ арга хэмжээний үеэр, худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломжууд гарна гэдэгт итгэлтэй байна гэж тэрээр мөн тэмдэглэжээ.


Хоёр талын харилцааны тэргүүлэх чиглэл нь эдийн засгийн хамтын ажиллагаа гэж хоёр тал санал нэгтэй үздэг билээ. Хятадын талаас МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож ирсэнд талархал илэрхийлж байна. Цаашид МУ-ын бүтээн байгуулалт, эдийн засгийн төслүүдийг хэрэгжүүлэхэд, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ тэрээр мөн илэрхийллээ.


Я.Санжмятав: Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэсэн Монголын сайхан үг байдаг. Манай хоёр улс өмнөө дэвшүүлсэн МУ-ын "Хөгжлийн зам”"хөтөлбөр, Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилга зэрэг томоохон зорилтуудыг уялдуулан холбож, хамтдаа ашиг хүртсэн амжилтад хүрэхийн төлөө хичээн ажиллана гэж найдаж байна гэж онцоллоо.


Өнөөдөр, энэ танхимд хуран цугларсан МУ-ын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, элчин сайдын яамны хамт олон, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөгчдийн хооронд ажил хэргийн, найз нөхдийн элгэсэг дотно уулзалт болж байгаад бид баяртай байна. Эрхэмсэг ноён, элчин сайд Шин Хаймин танд болон энд хуран цугларсан та бүхэнд дахин баярын мэнд хүргэж, Монгол, Хятадын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлст улам өндөр амжилт гаргахыг хүсъе гэж тэрээр үгийнхээ төгсгөлд тэмдэглэв.

Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

Үндэсний баярын 68 жилийн ойн хүлээн авлалт хийв

Хятад улсаас МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж тоглож буй Гүйжөү мужийн дуу бүжгийн чуулгын уран сайханчид Хятадын үндэстний өвөрмөц содон онцлог бүхий дуу бүжгийн тоглолт хийж, хурсан олны мэлмийг мялааж сонорыг баясгасан байна. Хүлээн авлалт баяр баясгалантай, хөгжөөнтэй, найрсаг дотно уур амьсгалтай болж, хүмүүс найрамдлаа дурсан санаж, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал бодлоо ярилцаж, Хятад, Монголын хамтын ажиллагааны ирээдүй улам гэгээн саруул байхыг хүсэн ерөөлөө. 



/ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ