Газар хөдлөлтөөс сэргийлж, авран туслах олон улсын хамтын ажиллагаан дахь “Хятадын үүрэг хариуцлага”

2018-05-11 17:25:24
Comment
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 12-нд Вэньчуаны газар хөдлөлтөөс хойш яг 10 жил болж байна. Хятад улс энэ өдрийг гамшгаас урьдчилан сэргийлэх өдөр болгосон юм. Газар хөдлөлтөөс сэргийлэх нь дэлхийн чанартай сорилт билээ. 1999 онд Туркт болсон 7.8 баллын хүчтэй, 2001 онд Энэтхэгт болсон 8.4 баллын хүчтэй, 2004 оны Индонезын Суматрад болсон 9 баллын хүчтэй, 2008 оны Хятадын Вэньчуаны 8.0 баллын хүчтэй, 2015 оны Балбад болсон 8.1 баллын хүчтэй газар хөдлөлт...

Сүүлийн жилүүдэд БНХАУ газар хөдлөлтийг хянах, гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой цаг үед авран туслах, шинжлэх ухааны судалгаа зэрэгт олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа “Нэг бүс нэг зам” дагуу улс орнуудтай хамтын ажиллагаа өрнүүлж, газар хөдлөлтийг хянахаас авран туслах ажилтнууд бэлтгэх зэрэг олон талаар тус дэм болжээ. Энэ жилийн 2-р сард Хятад улс цахилгаан соронзон хяналтын анхны хиймэл дагуул “Жанхэн-1”-ийг амжилттай хөөргөж, 500 км-ын өндрөөс дэлхийн 7 баллаас дээш газар хөдлөлт, Хятадын 6 баллаас дээш газар хөндөлтийн цахилгаан соронзон мэдээллээр хангаж, дэлхийн газар хөдлөлтийн механизмын судалгаа, сансрын орчны мониторинг, дэлхийн системийн шинжлэх ухааны судалгаанд технологийн шинэ арга зам нээж өгчээ.

Вэньчуаны газар хөдлөлтөөс хойш 10 жил болж байгаатай холбогдуулан ойрын жилүүдийн газар хөдлөлтөөс сэргийлж, авран туслах ажлын олон улсын хамтын ажиллагаан дахь “Хятадын үүрэг хариуцлага”-ыг та бүхэнд энэ зургаар танилцуулж байна.

Газар хөдлөлтөөс сэргийлж, авран туслах олон улсын хамтын ажиллагаан дахь “Хятадын үүрэг хариуцлага”

Их уншсан

холбоотой мэдээ