​Сүү ундарсан Или

Ренчинсоо 2018-06-09 14:23:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүү ундарсан Или

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг байгууллагын хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн "Өөрчлөлт нээлтийн 40 жил-Хятад дахь аялал" хамтарсан сурвалжилгын баг 6-р сарын 8-нд Өвөр Монголын сүү сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх аж ахуйн нэгж "Или" групп дээр очиж, ажил байдалтай нь танилцлаа.

Сүү ундарсан Или

"Или" групп 1957 онд байгуулагдсан бөгөөд одоо сүү, тараг, хуурай сүү, сүүний ундаа, зайрмаг зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадын 600 гаруй хот сууринд 5 сая гаруй дэлгүүр, мөн 13 муж, хотод албан ёсны борлуулалтын салбар компани, Америк, Монгол улсад албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулж бахдам амжилттай ажиллаж байна.

Сүү ундарсан Или

2018 оны 1-р улирлын байдлаар үйлдвэрлэлийн ашиг 19 тэрбум 853 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 25.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Или групп сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ Хятадад тэргүүлсэн төдийгүй, дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний топ 8 компанийн нэг, Азийн цорын ганц сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгж юм. Тус групп өөрийн гэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний брэндээрээ Өвөр Монгол, Хятад улс, цаашлаад дэлхий нийтэд нэр хүндээ өргөж, үйл ажиллагаа явуулж байна.  

Сүү ундарсан Или

Или группийн шингэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад ороод 10 гаруй жил болж, орчин үеийн дэвшилтэт технологийн түвшнээр тэргүүлэх хэмжээнд хүрлээ. Тус үйлдвэрт 18 машин автоматаар, зэрэг ажилладаг. Тус групп Хятадын баруун хойд, умард, зүүн хойд бүс нутгийг хамарсан сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том суурин, мөн Европ, Америк тивтэй хамтын ажиллагаа явуулж, хэрэглэгчдийг улам сайн чанарын сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж, Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд анх инновацыг авчирч, дэлхийд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүлснээрээ онцлог юм.

Сүү ундарсан Или

Или групп олон улс оронтой сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, гадаад дотоодын нөөц баялгаа ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ байгуулсан юм. Тус групп хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улс орнуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тус салбарын анхны компани болсон байна.

Сүү ундарсан Или

Энэ онд тус групп хандивын үйл ажиллагаанд нийт 800 сая юанийн хөрөнгө оруулж, улсад 37 тэрбум 750 сая юанийн татвар төлжээ. Мөн дотооддоо “Ногоон аж ахуйн сүлжээ” байгуулах санаачилга гаргаж, байгаль, нийгэм, олон нийт, аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны харилцаа тогтоон, “Ногоон экологийн бүс” байгуулсан юм.

Монгол улсын "news press" сайтын эрхлэгч Улсболд Или группийн дэд бүтэц, үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа манай сэтгүүлчид дараах ярилцлагыг өгсөн юм.

Сүү ундарсан Или

Их уншсан

холбоотой мэдээ