Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Ренчинсоо 2018-06-10 16:55:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг байгууллагын хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн "Өөрчлөлт нээлтийн 40 жил-Хятад дахь аялал" хамтарсан сурвалжилгын баруун замын баг 6-р сарын 9-нд Өвөр Монголын Баяннуур хотын Ү-Юань шяний Хөдөө аж ахуй, мал аж ахуйн технологийн ХХК-ийн Хөдөө аж ахуйн парк, Бор тохойн цахим худалдааны аж үйлдвэрийн хүрээлэн, Аж үйлдвэрийн үлгэр жишээ хүрээлэнтэй танилцлаа.

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Баяннуур бол Өвөр Монголын баруун хойд нутгийн хот юм. Тус хот хойд талаараа Монгол улсын Өмнөговь, Дорноговь аймагтай хил залгаж, зүүн талаараа Бугат хот, урдуураа Хатан голоор Ордос хот, баруун талаараа Алшаа аймагтай зах нийлнэ.

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Баяннуур хот Хятадын эрдэнэ шишийн хөдөө аж ахуйн төв билээ. Ү-Юань шяний хөдөө аж ахуй, мал аж ахуйн технологийн ХХК-ийн Хөдөө аж ахуйн парк дэвшилтэт технологиор тарьж ургуулсан эко бүтээгдэхүүнээ ангилан, боож, цахим худалдаагаар зах зээлд гарган хэрэглэгчдэд хүргэдгээрээ онцлог юм. Тус парк орон нутгийн тариачин, амралтаараа ирсэн оюутнууд тэнд ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж бүрдүүлж өгсөн байна. Тэндхийн орон нутгийн онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дотоодын олон муж, хотод цахим худалдаагаар дамжин хүрч, Баяннуур хотын эдийн засгийг хөдөө аж ахуйн хөгжлийг ахиулжээ. Үүний зэрэгцээ тус хүрээлэнгийн суурингуудад жуулчид олноор очиж, орон нутгийн аялал жуучлалыг хөгжүүлж байна.

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Баяннуур хот Монгол улстай 369 км газраар хиллэдэг, Ганцмод зэрэг хилийн боомтоор нэвтэрдэг Хятад, Монголын хамтын ажиллагааны чухал цэгийн нэг юм. Баяннуур хот газар зүйн байршлын давуу талаа ашиглан, Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлж байна.  

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

“Эх орон” телевизийн сэтгүүлч Даваасүрэн ногоон байгууламжийн тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Хамтарсан сурвалжилгын баг Баяннуур хотын Ү-Юань шяний хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдтэй танилцав

Их уншсан

холбоотой мэдээ