Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Ренчинсоо 2018-06-11 17:14:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын “Баруун зам”-ын баг 6-р сарын9-нд Өвөр Монголын Баяннуур хотын хонины тэжээлийн Фүчуань фирмтэй танилцлаа.  

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Фүчуань компани 1999 оноос   эхлэн үйл ажиллагаа явуулж, Өвөр Монгол, Баяннуур хотын хөдөө аж ахуйн, цогц   тэжээлийн үйлдвэр болон хөгжжээ. Орон нутгийн үржил шимт өвс ургамлаар   боловсруулсан тэжээл бордоог шинжлэх ухааны шинжилгээ судалгаанд үндэслэн, малд   нэн хэрэгцээтэй бордоо үйлдвэрлэж байна. Орон нутгийн уур амьсгал, хөрс, өвс   ургамлын онцлогт тохирсон судалгааг үндэслэн гаргасан бордоо тэжээлээр хонио   тэжээж, хамгийн сайн чанарын эрүүл махаар хангах эрэлт хэрэгцээний дагуу Бээжин,   Шанхай зэрэг олон хот суурингаас захиалга авах болсон нь тус фирмийн ололт   амжилтын баталгаа юм. Тус компани үйлдвэрлэх, борлуулах, технологио улам   дэлгэрүүлэх зэрэг дээд технологийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Хятадын хөдөө   аж ахуйн тэргүүлэх компани, нэр алдартай брэнд болтлоо өсөн дэвжжээ. 

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Фүчуань компани Хятадын   тэжээл бордоо үйлдвэрлэх хамгийн том фирм бөгөөд Монгол улсад тэжээл бордоогоо   экспортоор гаргадаг. Тус компани нийт 120 сая юанийн хөрөнгө оруулалт хийж,   “Орчин үеийн эдийн засаг технологийн үлгэр жишээ бүс” байгуулан, хонь, гахай,   үхэр, тахиа, загас, туулайн үүлдэр сайжруулах дээд технологийн тэжээл бордоо   үйлдвэрлэж, жилдээ 250 сая юаний борлуулалт хийж, бүтээгдэхүүнээ Хятадын олон   мужид борлуулж байна. 

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

 Тус компани хөдөө аж ахуйн   үр ашгаар холбоос болгож, шинэ брэнд бий болгосон, бүтээгдэхүүний борлуулалтын   сүлжээ байгуулж, ойр орчмын малчин тариачдын орлогыг нэмэгдүүлсэн юм. Мөн махан   бүтээгдэхүүнийг хөгжүүлэх индрийг ашиглан, өргөн олон малчин тариачдад тус дөхөм   болж байна. Монгол улсын үндэсний   мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Д.Өлзийсайхан тус фирмтэй танилцсан   тухай сэтгэгдлээ хуваалцлаа. 

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав


Их уншсан

холбоотой мэдээ